Залуу хүний ядуу байх нь биш мэдлэг чадваргүй байх нь л гутамшиг.

[ New messages · Members · Forum rules · Search · RSS ]
  • Page 1 of 3
  • 1
  • 2
  • 3
  • »
Форум - Биднийх.коМ » Дэд хэсэг » Спортын ертөнц » Шинэлэг мэдээнүүд! (Шинэлэг мэдээнүүд!)
Шинэлэг мэдээнүүд!
NeaTonОгноо: Ня, 2013-11-10, 9:35 PM | Мессеж # 1

*** Форумын удирдагч ***
Нийт форум: 977
Нэр хүнд: 17
Статус: Одоо холбогдоогүй байна
Энэ Трийдэд Сагсанбөмбөг Хөлбөмбөгийн спортын мэдээг нийтлэх хэсэг

Одон бөмбөгчид маргааш дэлхийн аваргыг зорино

Монголын ширээний теннисний шилдгүүд маргааш буурал тивийг зорих гэж байна. Голландын Роттердам хотын “Ahoy” спортын ордонд энэ сарын 8-15-нд ширээний теннисний нэг бүрчилсэн төрлийн 51 дэх удаагийн ДАШТ болох юм. Дэлхийн аваргад оролцох Монголын багийн бүрэлдэхүүнд эрэгтэй дөрөв, эмэгтэй дөрвөн тамирчин хоёр дасгалжуулагчийн хамт багтжээ. Тодруулбал, эрэгтэйчүүдийн багт улсын хошой аварга Б.Баярмагнай, Л.Баярмагнай, З.Анар, Б.Цэрэнтогтох нар дасгалжуулагч С.Галбадрахын хамт багтсан бол улсын зургаан удаагийн аварга, ОУХМ Б.Батхишиг, Ч.Номин-Эрдэнэ, М.Баярмаа, 14 настай С.Мишээл нарын эмэгтэй теннисчдийг ОУХМ Т.Энхтөр дасгалжуулж, дэлхийн аваргад орлцох ажээ. Баг тамирчдыг Монголын ширээний теннисний холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Амарсанаа ахална.

Түүнчлэн Монголын ширээний теннисний спортын анхны бөгөөд цорын ганц олон улсын шүүгч Э.Мөнхбилэг тэмцээний шүүгчээр ажиллана. Тэмцээний шүүх бүрэлдэхүүнийг ITTF-ээс сонгон шалгаруулдаг бөгөөд энэ удаад 34 орны 65 шүүгч сонгогдсоны дотор Э.Мөнхбилэг багтжээ. Тэрбээр мөн тэмцээний өмнөх өдөр буюу тавдугаар сарын 7-нд болох дээд төвшний, мэргэжлийн шүүгчдийн бэлтгэлд оролцох юм байна.


Yahoo=>dambo_tugs@yahoo.com
FB=>dambo_tugs
GG account=>OoZz.HeaToN
Web account=>NeaTon=> And i am moderator!!!
 
InCeR-TeaMОгноо: Ня, 2014-01-19, 6:51 AM | Мессеж # 2

*Forum ~ moderator*
Нэр хүнд: 19
Статус: Одоо холбогдоогүй байна
Одооноос миний бие энэ хэсгийг хариуцаж ажиллах болно.
Учир нь энэ хэсгийг нээсэн хүн нь хариуцлагагүй хүн байна.
Трийд нээсэн бол түүнийгээ үргэлж хөтөлж байх үүрэгтэй байдаг юм.

РАЖОН РОНДО ЭРГЭН ИРЛЭЭ

Өнөөдөр Бостон Селтикс багийн лидер холбон тоглогч Ражон Рондо бэртэл авснаас хойш анх удаа буюу бүтэн 1 жил гарангийн дараа талбайд гарлаа. Өнөөдөр тэрээр талбайд 19 минутыг өнгөрүүлж, 8 оноо, 4 о.дамжуулалт, 2 самбар, 2 бөмбөг таслалт гэсэн үзүүлэлт үзүүллээ. Гэхдээ баг нь 107:104 харьцаатай Лэйкерс багт хожигдол хүлээсэн байна.

Рондо
 
InCeR-TeaMОгноо: Ня, 2014-01-19, 7:12 AM | Мессеж # 3

*Forum ~ moderator*
Нэр хүнд: 19
Статус: Одоо холбогдоогүй байна
PAUL GEORGE энэ жилийн слэм данкийн тэмцээнд орохоос татгалзсан байна.

PAUL GEORGE
 
InCeR-TeaMОгноо: Ня, 2014-01-19, 7:19 AM | Мессеж # 4

*Forum ~ moderator*
Нэр хүнд: 19
Статус: Одоо холбогдоогүй байна
Adidas компани 2014 оны Бүх оддын тоглолтонд өмсөх өмсгөлийг танилцууллаа.

WEST
EAST
Халаалтын хувцас
Kobe Bryant & Lebron James
 
InCeR-TeaMОгноо: Ня, 2014-01-19, 7:21 AM | Мессеж # 5

*Forum ~ moderator*
Нэр хүнд: 19
Статус: Одоо холбогдоогүй байна
ФРЭНК ВОГЕЛ ДОРНОД БҮСИЙГ ДАСГАЛЖУУЛНА

Улирлыг 30-7 гэсэн сайн амжилтаар үргэлжлүүлж, Дорнод бүсийг тэргүүлж буй Индиана Пэйсерс багийн дасгалжуулагч Френк Вогел ирэх сард Нью Орлеан хотноо болох 2014 оны Бүх оддын тоглолтын Дорнод бүсийн оддын багийг дасгалжуулахаар боллоо. Бүх оддын тоглолтын дүрэм ёсоор өмнөх жил нь дасгалжуулсан дасгалжуулагч дараа жил нь дахин ажиллаж болдоггүй учир Пэйсерстэй ойрхон амжилттай яваа Миами Хит багийн дасгалжуулагч Эрик Споелстра энэ жил Дорнодыг дасгалжуулах боломжгүй юм. Тийм учраас Френк Вогел анх удаа Бүх оддын тоглолтонд дасгалжуулагчаар оролцох нь тодорхой болоод байна.

Тэрээр энэ талаар:
"Манай багийнхан энэхүү үйл ажиллагааг сэтгэл догдлон хүлээж байгаа. Ерөнхийлөгч Ларри Бирд болон Ерөнхий менежер Кевин Притчард, манай багийн тоглогчид, дасгалжуулагчид, бэлтгэл хангагчид гээд бүгд хамтдаа хүлээж байна. Хэдий миний нэр гарч байгаа ч үүний цаана манай багийнхний амжилт яваа юм. Миний болоод манай багийн хувьд энэ бол нэр төрийн хэрэг байх болно."

Багийн лидер Пол Жорж энэ талаар:
"Тэр бидэнтэй хамт өсөж дэвшиж байна. Би түүний өмнөөс үнэхээр баяртай байгаа. Дээр нь 2-р сарын 16-нд Бүх оддын тоглолтонд түүнтэй хамт, түүний удирдлага дор тоглоно гэдэг надад маш сайхан байх болно. Тэр бол манай багийн хувьд маш чухал хүн. Намайг өдий зэрэгтэй болоход түүний нөлөө их байсан. Гайхалтай санагдаж байна" гэсэн байна.

ФРЭНК ВОГЕЛ
 
DarkОгноо: Ня, 2014-01-19, 1:09 PM | Мессеж # 6

Нийт форум: 156
Нэр хүнд: 10
Статус: Одоо холбогдоогүй байна
за энэ ёстой утгагүй трийд байна устгах хэрэгтэй

Facebook name:船長 アクラ
Анимэ байвал амьдраад л байна
 
-SerpenT-Огноо: Да, 2014-01-20, 1:55 AM | Мессеж # 7

Задрах бодлийн.. зангилаа админ'
Нийт форум: 161
Статус: Одоо холбогдоогүй байна
Харин ч зүгээр треад байна NBA* талаарх мэдээ мэдээллийг энд би өөрөө сагсан бөмбөг их сонирходог учраас тэр WEST
EAST өмсгөл дажгүй өмсгөл байна шүү

рондо ч холийн зайндаа сайн тоглогч шүү довтлохдоо ч сайн


♫[Bidniih.com]♫SerpenT♫ ✔
 
InCeR-TeaMОгноо: Да, 2014-01-20, 10:46 AM | Мессеж # 8

*Forum ~ moderator*
Нэр хүнд: 19
Статус: Одоо холбогдоогүй байна
Алессандро Матри Фиорентинад ирээд хийсэн анхны тоглолтдоо 2 гоол оруулж 1 гоолын дамжуулалт өглөө. 
 
Алессандро Матри
 
InCeR-TeaMОгноо: Да, 2014-01-20, 10:49 AM | Мессеж # 9

*Forum ~ moderator*
Нэр хүнд: 19
Статус: Одоо холбогдоогүй байна
Кемба Уолкер шагайндаа бэртэл авч хоёр долоо хоног талбай дээр гарах боломжгүй боллоо. 

Кемба Уолкер
 
InCeR-TeaMОгноо: Мя, 2014-01-21, 1:22 AM | Мессеж # 10

*Forum ~ moderator*
Нэр хүнд: 19
Статус: Одоо холбогдоогүй байна
Шагайндаа бэртэл авсан Барселона клубын Нэймар өөрийн инстаграмдаа багийнхаа тоглолтыг үзэж байгаа ийм зурагаа хийжээ.
Нэймар
 
InCeR-TeaMОгноо: Мя, 2014-01-21, 1:23 AM | Мессеж # 11

*Forum ~ moderator*
Нэр хүнд: 19
Статус: Одоо холбогдоогүй байна
Азиах Томас өнөөдөр Тандерийн эсрэг 38оноо авж өөрийн замналын дээд амжилтыг тогтоолоо. 

Жижиг Томас энэ улиралд амжилт нь ахисан тоглогчийн шагнал авбал ямар вэ? Тэрээр энэ жил 19.5 оноо, 6.2 оновчтой дамжуулалт, 1.4 бөмбөг таслалт дунджилж байна.

Азиах Томас
 
InCeR-TeaMОгноо: Мя, 2014-01-21, 1:25 AM | Мессеж # 12

*Forum ~ moderator*
Нэр хүнд: 19
Статус: Одоо холбогдоогүй байна
Сагсан бөмбөгийн хөгжлийн төлөөхи бодит алхам хийгдэхэд бэлэн болж, Америк дасгалжуулагч Алан Уоллс дунд, ахлах сургуулийн 120 багш, дасгалжуулагчдад онол, практикийн сургалт орох нь ээ!!!

МСБХ, НБСГ, ОХУ-ын Кэс Баскет ТББ хамтран зохион байгуулж буй "Сурагчдын лиг 2013-2014" төслийн хүрээнд маргааш буюу 2014 оны 1-р сарын 21-22 өдрүүдэд Нийслэлийн 24-р сургууль дээр ЕБС-ын нийт 120 багш, дасгалжуулагчдийн дунд сагсан бөмбөгийн сургалтыг зохион байгуулах гэж байна. Сургалтыг МСБХ-ны дасгалжуулагч багш АЛАН УОЛЛС удирдан явуулж онол практик хосолсон сургалтыг өгөхөөр болсон байна. — with Alan Walls.

Зураг
 
InCeR-TeaMОгноо: Мя, 2014-01-21, 1:27 AM | Мессеж # 13

*Forum ~ moderator*
Нэр хүнд: 19
Статус: Одоо холбогдоогүй байна
Кристиану Роналду-ын Мората-д унаж татаж өгсөн гоолын дамжуулалт.

Бетисийн хаалгач энэ тоглолтонд юу болоод өнгөрсөнг ч мэдээгүй болуу даа . Роналду, Бэйл, Ди Мариа 3ийн пуужин цохилтыг тоглолтын дараа дэлхий даяар яриж байлаа даа.

Бичлэг

Зураг
 
InCeR-TeaMОгноо: Мя, 2014-01-21, 11:45 AM | Мессеж # 14

*Forum ~ moderator*
Нэр хүнд: 19
Статус: Одоо холбогдоогүй байна
Kobe Bryant тоглолтын өмнөх ярилцлагадаа дараагийн олимпод оролцохоосоо татгалзсан талаар хэлэнгээ, Пауг хөгжилтэй байдлаар өдсөн байна.

''Магадгүй би Пауг дахиад мөнгөн медаль авахыг үзэх байх."

Эргэн ирэлтийн тухайд? Одоогоор "агаараас дээгүүр".

Хэвлэлийн бага хуралын үеийн зураг
 
Lip[o]Огноо: Мя, 2014-01-21, 4:39 PM | Мессеж # 15

***Липо***
Нийт форум: 3
Нэр хүнд: 3
Статус: Одоо холбогдоогүй байна
InCeR-TeaM
Quote
Шагайндаа бэртэл авсан Барселона клубын Нэймар өөрийн инстаграмдаа багийнхаа тоглолтыг үзэж байгаа ийм зурагаа хийжээ.
Нэймар
Шагайндаа бэртэл авсан ч хөлбөмбөгдөө үнэнч шүү гээд үзээд сууж байна шд хэхэ
 
Форум - Биднийх.коМ » Дэд хэсэг » Спортын ертөнц » Шинэлэг мэдээнүүд! (Шинэлэг мэдээнүүд!)
  • Page 1 of 3
  • 1
  • 2
  • 3
  • »
Search: