Залуу хүний ядуу байх нь биш мэдлэг чадваргүй байх нь л гутамшиг.

[ New messages · Members · Forum rules · Search · RSS ]
Форум - Биднийх.коМ » Дэд хэсэг » Спортын ертөнц » Шинэлэг мэдээнүүд! (Шинэлэг мэдээнүүд!)
Шинэлэг мэдээнүүд!
InCeR-TeaMОгноо: Бя, 2014-01-25, 6:42 AM | Мессеж # 16

*Forum ~ moderator*
Нэр хүнд: 19
Статус: Одоо холбогдоогүй байна
ЗӨРЧЛИЙГ ШИЙДВЭРЛЭХ

Сагсан бөмбөг бол маш өндөр тэмптэй спорт тул тамирчид дасгалжуулагчдын сэтгэлийн хөдлөл тун өндөр байдаг. Үүнээс шалтгаалан тоглолтын үеэр ялангуяа тоглолтын төгсгөлийн үед маргалдаан зөрчилдөөн үүсэх нь элбэг.

ХЯНАХ ГОЛ ТҮЛХҮҮР НЬ ОЙЛГОХ
Хэрвээ бид ямар нэгэн зүйлийг хянаж өөрийн хяналтандаа байлгахыг хүсвэл юуны өмнө тэрхүү зүйлийнхээ талаар маш өндөр мэдлэгтэй байх хэрэгтэй. Сагсан бөмбөгийн талбай дээр гардаг маргалдаан зөрчлүүд нь талбайн гадна буюу амьдрал дээр гардаг маргалдаан зөрчлүүдтэй ижил зарчимтай байдаг. Та тоглогч, дасгалжуулагч, шүүгчийн аль нь байх нь хамаагүй спорт болон ёс суртахууны ерөнхий хэм хэмжүүрийг дагаж мөрдвөл зөрчил гарахгүй. Тоглолт бүр дээр хүн бүрт ямар нэгэн асуудал буюу хүсээгүй үр дүн ямар нэгэн байдлаар гарч байдаг. Өөрөөр хэлвэл тоглолтын турш хүн бүр сэтгэл хангалуун сайхан байдаггүй бөгөөд талбай дээр байгаа тоглогчдын ихэнх нь ямар нэгэн байдлаар бухимдаж нервтдэг. Үүнээс бүрэн зайлсхийх боломжгүй бөгөөд үүнтэй харин зохицож зөвөөр хариу үйлдэл үзүүлэх хэрэгтэй. Зөрчил гэдэг нь нэг талаараа айдастай тун төстэй гэж үздэг.

Зөрчил бол байдаг л зүйл – Өдөр бүр хүн бүр түүнтэй нүүр тулдаг!

Зөрчлийг үүсгэгч нь хүмүүс өөрсдөө. Тиймээс зөрчлийг арилгахын тулд хүмүүстэй ажиллах хэрэгтэй. Багийн спортын хувьд тамирчид ижил өмсгөл өмсөн талбай дээр гарах үед өөрийн ашиг сонирхлоос багийн ашиг сонирхлыг илүүд үздэг байх хэрэгтэй.

Зөрчлийн талаас илүү хувь нь харилцагч хоёр талын юу хэлсэн эсвэл хийснээс биш ямар өнгөөр хэрхэн хэлснээс шалтгаалдаг байна. Зөрчлийн үед хоёр тал хоёул өөрсдийнхөө зөв гэдэгт бүрэн итгэлтэй байдаг нь шүүгч болон техникийн зөвлөлийн хувьд зөв шийдвэр гаргахад хүндрэлтэй болгодог байна.

Сагсан бөмбөгийн талбай дээр тоглолт маш хурдтай өрнөж байдаг тул зөрчил маргалдаан гарах үед шүүгчид тэр доор нь зөв шийдвэрийг гаргахад хүндрэлтэй байдаг. Талбай дээр тоглолт шүүж байхдаа аль хүчин зүйлийг чухалчлах талаар дараах жагсаалтыг гаргасан байна.

1. Дуу хоолой: Тайвнаар нэг түвшинд ярих мэдээллэх.
2. Биеийн хэл: Хэрэгцээгүй үйлдэл хийхгүй байх.
3.Сул үг хэрэглэхгүй байх. Мэргэжлийн бус гудамжны үг хэллэх огт хэрэглэж болохгүй.
4. Хувийн эрх ашгийг тавих.

Зөрчлийг шийдвэрлэх үедээ гол зөрчлийг аль болох энгийнээр бас хурднаар шийдвэрлэх хэрэгтэй. Зөрчлийг хэлэлцэх тусам гарсан маргалдаан өргөжих хандлагатай байдаг.
Шаардлагатай үед товч тайлбар хэлж болно. Нуршиж болохгүй.
 
InCeR-TeaMОгноо: Бя, 2014-01-25, 6:46 AM | Мессеж # 17

*Forum ~ moderator*
Нэр хүнд: 19
Статус: Одоо холбогдоогүй байна
Тэргүүн хатагтай Мишел Обама ЛеБрон Жэймсийг плакат болгов

Тэргүүн хатагтай Мишел Обама ЛеБрон Жэймсийг плакат болгов2013 оны Үндэсний сагсан бөмбөгийн холбооны аварга Миами Хит баг өнгөрсөн долоо хоногт цагаан ордонд зочилсон билээ. Хит багийнхан ерөнхийлөгч Барак Обаматай уулзаж түүнд Хит багийн өмсгөлийг гардуулж өгсний дараа тэргүүн хатагтай Мишел Обаматай хамт эрүүл зөв хооллолтын талаарх богино хэмжээний нэвтрүүлэг хийсэн байна. Тус нэвтрүүлгийн үеэр тэргүүн хатагтай Мишел Обама, ЛеБрон Жэймс нар хамтран бяцхан дүрсгүйтсэн байна.

Бичлэг
Зураг
 
InCeR-TeaMОгноо: Бя, 2014-01-25, 6:57 AM | Мессеж # 18

*Forum ~ moderator*
Нэр хүнд: 19
Статус: Одоо холбогдоогүй байна
Мэргэн буучид

SI сэтгүүлээс NBA – д тоглож буй 146 тоглогчдоос одоо тоглож байгаа тоглогчдоос хэн нь хамгийн шилдэг шидэгч вэ гэсэн санал асуулга явуулжээ. Тус санал асуулгын дүнг сонирхуулъя.

10. Райн Андерсон        Зураг
9. Стив Новак               Зураг
8. Жэйсон Капоно         Зураг
7. Жэймс Жонес            Зураг
6. Стефен Карри           Зураг
5. Стив Нэш                  Зураг
4. Энтони Морров          Зураг
3. Кайл Корвер             Зураг
2. Дөрк Новицки           Зураг
1. Рэй Аллен                 Зураг
 
InCeR-TeaMОгноо: Бя, 2014-01-25, 7:18 AM | Мессеж # 19

*Forum ~ moderator*
Нэр хүнд: 19
Статус: Одоо холбогдоогүй байна
11 жилийн өмнөх Атланта хотноо болсон Бүх оддын тоглолт!
Залуухан Пау Газол хэнтэй хамт зогсож байна гэж бодож байна?
Тиймээ энэ бол одоогийн түүний багийн хамтрагч, холбон тоглогч Кендалл Маршал!!!

Зураг
 
InCeR-TeaMОгноо: Бя, 2014-01-25, 7:20 AM | Мессеж # 20

*Forum ~ moderator*
Нэр хүнд: 19
Статус: Одоо холбогдоогүй байна
САГСАН БӨМБӨГИЙН БЭРТЭЛ ГЭМТЭЛ

Сагсан бөмбөгийн спортод хамгийн их ашиглагддаг эрхтэн бол гар болон хуруунууд билээ. Бөмбөг барих, залах, дамжуулах, бөмбөг таслах, шидэлт гүйцэтгэх, хаалт хийх гэх гээд бүх зүйлд гар хуруу хэрэгтэй болдог. Хурууны үений шөрмөс сунах, тасрах, хавдах, мултрах гэх мэт бэртлүүд сагсан бөмбөгийн бэлтгэл болон тоглолтын үед хамгийн түгээмэл тохиолддог ба мөн энгийн үед ч бэртээх нь байдаг. Ийм төрлийн бэртэл гэмтлүүдийг яаралтай зөв оношлох хэрэгтэй. Тэгснээр бэртлийг хүндрэхээс нь арга хэмжээ авж эмчлэх боломжтой болдог. Хурууны бэртлийг ихэнх тохиолдолд чиг мод болон энгийн физик эмчилгээгээр эмчилж болдог.

Кэйс: Дунд хурууны үений ясны цууралт
ХХХ багийн хүчний довтлогч ААА – ийн дунд хурууны үений яс цуурав.

Нөхцөл байдал: Бэлтгэлийн үеэр бөмбөгийг хүлээн авах үед баруун гарны дунд хурууг хүчтэй цохиж бэртээсэн.

Анхны тусламж: 
Ямар нэгэн хавдар болон ил бэртэл ажиглагдаагүй ба дунд хурууны хумсны доор хэсэгт судас хүчтэй лугшиж байв. Түүний дунд хуруун дээр мөс тавьж өвдөлтийг нь намдаагаад жин тавив. Дараа нь шууд эмнэлэг рүү авч явав.

Оношилгоо: Рентген зураг авахуулахад тус тоглогчийн баруун гарын дунд хурууны 3 – р үе хугарсан гэсэн хариу гаржээ. 3 – р үеийн тулгуур яс Т хэлбэртэй 3 хэсэг болон хугарсан байна.

ХХХ багийн хувьд улирлыг дуусгахад хоёр тоглолт хийх дутуу байв. Энэ хоёр тоглолтыг дуусгавал плэй офф эхэлтэл 2 долоо хоног амрах боломжтой байсан юм. Гэсэн ч ихэнх тоглогчидтой адил тоглгогч ААА ч мөн сэлгээний суудалд суухыг хүсээгүй юм. Улмаар бэртлээ дахин сэдрээхгүй байх хамгаалалтын хэрэгсэлтэйгээр тоглолт оролцох боломжтой гэж үзсэн тул тоглогч улирлын сүүлийн тоглолтуудад оролцохоор шийдсэн юм. 

Ороох: 
Хагас инч өргөнтэй Х хэлбэртэй цагаан хоёр ширхэг шархны тууз ашиглан бэртэлтэй хурууны үеийг орооно.

Эмчилгээ: Тоглолт болон бэлтгэл болгоны дараа мөсөн жин тавина. Өвдөлт болон шархлааг арилгахын тулд өдөр бүр нам давтамжтай эмчилгээ хийнэ. Мөн бэлтгэл болон тоглолт бүрийн дараа рентген зураг авалт хийж бэртэл сэдэрсэн эсэхийг шалгаж байх хэрэгтэй.
Үр дүн: ХХХ баг хагас шигшээд шалгарч чадсан ба тоглогч ААА хуруундаа хамгаалалтын хэрэгсэл зүүн амжилттай тоглосон байна. Тоглолт болон бэлтгэлийн үеэр бэртлээ сэдрээгээгүй. Улирал дууссаны дараа тус тоглогч эмчилгээ хийлгэн бэртлээ бүрэн эдгээсэн байна. Дээрх нөхцөлд плэй офф буюу хасагдах шатны чухал тоглолтууд байсан тул багийн эмч эрсдэл гарган тус тоглогчид тоглолтонд оролцох зөвшөөрөл олгосон бөгөөд бусад нөхцөлд бэртлийг бүрэн эдгээсний дараа тоглолтонд оролцохыг зөвлөдөг.

Зураг
 
InCeR-TeaMОгноо: Бя, 2014-01-25, 7:21 AM | Мессеж # 21

*Forum ~ moderator*
Нэр хүнд: 19
Статус: Одоо холбогдоогүй байна
НОВИЦКИ ДАХИН 2-ООС 3 ЖИЛ ТОГЛОХ ХҮСЭЛТЭЙ!

Даллас Маверикс багийн лидер Дирк Новицки энэ зун чөлөөт агент болоод дахин 2-оос 3 жилийн гэрээг Даллас багтайгаа сунгах хүсэлтэй байгаагаа хэлжээ.
Тэрээр: "Энэ зун би чөлөөт тоглогч болно. Гэхдээ Даллас багтайгаа гэрээгээ 2 эсвэл 3 жилээр сунгах бодолтой байгаа. Бие минь ч энэ хэмжээнд л тоглох байх. Би сагсан бөмбөгөөс аз жаргалыг авсаар л байна. Миний шинэ гэрээ дуусах үед би 38 эсвэл 39 настай байх болов уу. Тэр үед би зогсох болно." гэжээ.

Зураг
 
InCeR-TeaMОгноо: Бя, 2014-01-25, 7:23 AM | Мессеж # 22

*Forum ~ moderator*
Нэр хүнд: 19
Статус: Одоо холбогдоогүй байна
Коби Брайнт оюутан боллоо

Лос Анжелес Лэйкерс баг өнгөрсөн долоо хоногт Сэлтиксийн талбайд зочлон тоглосон билээ. Тэр үеэр Коби Брайнт Бостон Коллежийн маркетингийн хичээлд сууж тус сургуулийн оюутнуудын гайхшруулаад амжсан юм. Тэгвэл тэр мөн өнөөдөр багийнхаа хамтаар Миами хотод газардсан бөгөөд тус хотын их сургуулийн бизнесийн хичээлд дахин суужээ. Олон хүн түүнийг тамирчны дараах бизнесмений карьераа эхлүүлэхээр одооноос бэлтгэж байна хэмээн ярьж байна.

Зураг
 
InCeR-TeaMОгноо: Бя, 2014-01-25, 7:24 AM | Мессеж # 23

*Forum ~ moderator*
Нэр хүнд: 19
Статус: Одоо холбогдоогүй байна
НҮДНИЙ БЭРТЭЛ

Нүд бол тархи руу хором мөч бүр мэдээлэл дамжуулж байдаг хамгийн чухал эрхтнүүдийн нэг билээ. Таван мэдрэхүй довтроос хамгийн чухалд тооцогддог нүдээр хүн мэдлэг мэдээллийнхээ 80 хувийг авдаг нь судалгаагаар тогтоогдсон байдаг. Тиймээс энэ чухал эрхтнээ хайрлан хамгаалж байх хэрэгтэй. Нүд нь хамар, хацар, хөмсөг гурвын дундах тойрог хэлбэртэй хонхорт хамгаалагдсан байрлалтай байдаг хэдий ч спортын тоглолт болон бэлтгэлийн үед бэртээж гэмтээх тохиолдол их гардаг. 

Жижиг том бөмбөг, саваа мод гэх мэт зүйлсийг ашигладаг спортын хувьд нүдээ бэртээх эрсдэл илүү өндөр байдаг. Нүдийг цохисон эсвэл хатгасан биетийн жин, хурд, хэлбэр, хурц мохоо гэх мэт олон зүйлсээс хамаараад бэртлийн хэмжээ харилцан адилгүй байна. Нүдний гэмтэл нь спортын төдийгүй ерөнхий анагаах ухаанд хамгийн хүнд гэмтлүүдийн нэгд зүй ёсоор тооцогддог билээ. Нүдэндээ хамгийн их гэмтэл авдаг тамирчид бол боксын тамирчид. Дээрх спорттой харьцуулахад сагсан бөмбөгийн спортод нүдний бэртэл гэмтэл харьцангуй бага тохиолддог. 2002 онд Индианаполист болсон сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Канад болон Шинэ Зеландын шигшээ багийн хоёр тоглогч нүдэндээ hyphema хэмээх бэртэл авсан юм. Энэ нь нүдний эвэрлэг бүрхэвч болон солонгон бүрхэвч хоёрын хоорондох антериор задарч цус гарах гэхмтлийг хэлнэ. Тэд хоёул самбар доор тоглодог тоглогч байсан бөгөөд нэг нь самбараас бөмбөг авсан тоглогчид тохойдуулан, нөгөө дэх нь самбараас бөмбөг авахаар сарвайж буй тоглогчийн хуруу нүд рүү нь хатгаж бэртэл авсан байна. Улмаар тэр хоёр тэмцээнийг үргэлжлүүлэх боломжгүй болсон. Сүүлийн үед нүдний хамгаалалт буюу баг зүүн тоглох сагсчдын тоо нэмэгдэж байгаа нь эрсдлээс өөрийгөө хамгаалж буй хэлбэр юм. 

Зөвхөн самбар доор тоглодог биш талбай дээрх бүхий л тоглогчдод тоглолтын цаг мөч бүрт бэртэл авах эрсдэл байсаар байдаг. Нэг нүдэндээ бэртэл авсан тоглогчид хамгаалалтын баг зүүн талбай дээр тоглох боломжтой байдаг ч баримжаа болон тэнцвэр нь 20 – 40 дахин мууддаг байна. Мөн нүдний мэс засалд орсон тоглогчид өмнөх шигээ огт тоглож чаддаггүй нь батлагдаад байгаа юм. Хамгийн сүүлийн судалгаагаар нийт мэргэжлийн сагсан бөмбөгчдийн 2 хувь нь ямар нэгэн байдлаар нүдэндээ бэртэл авч байсан гэсэн тооцоо судалгаа гарсан юм.

Тэдгээр гэмтэл авсан тоглогчдын 70 хувь нь хүчний довтлогч эсвэл төвийн тоглогч буюу самбар доор тоглодог тоглогчид байсан юм. Бэртлийн үүсгэж буй хүчин зүйлүүдийг судлахад тус бэртлүүдийн талаас илүү хувь нь хуруу, 20 орчим хувь нь тохойноос шалтгаалсан байна. Бусад бэртлийг бодвол нүдний бэртэл санамсаргүй байдлаар тохиолддог тул урьдчилан сэргийлэх цорын ганц арга нь хамгаалалтын баг зүүх юм.

Зураг
 
InCeR-TeaMОгноо: Бя, 2014-01-25, 7:26 AM | Мессеж # 24

*Forum ~ moderator*
Нэр хүнд: 19
Статус: Одоо холбогдоогүй байна
Бүх оддын тоглолтын гарааны тоглогчдын нэрс тодорлоо

2014 оны бүх оддын тоглолтын зүүн болон баруун бүсийн гараанд гарах тоглогчдыг шалгаруулах санал асуулгын үр дүн гарсан байна. Дуэйт Ховард энэ улирал гараанд гарахааргүй болсон бол зүүн бүсийн төвийн байрлалд ЛеБрон Жэймс тоглохоор болжээ.

Өрнөд Бүс:
G - Стифэн Карри
G - Коби Брайнт
F - Кевин Дюрант
F - Кевин Лав
F - Блэйк Гриффин

Дорнод Бүс:
G - Дуэйн Уэйд
G - Кайри Өрвин
F - ЛеБрон Жеймс
F - Пол Жорж
F - Кармэло Энтони

Зураг
 
InCeR-TeaMОгноо: Бя, 2014-01-25, 7:28 AM | Мессеж # 25

*Forum ~ moderator*
Нэр хүнд: 19
Статус: Одоо холбогдоогүй байна
1-р сарын 25-нд болох Америк Легионеруудын багийн эсрэг тоглох Монгол Улсын Шигшээ багийн тоглогчид! Эдгээр тоглогчдыг Үндэсний Супер Лигийн 7 багийн дасгалжуулагчдын саналаар тодрууллаа. 
Монголын баг тамирчдаа дэмжицгээе!

О.Сэргэлэн
Г.Баттөр
Г.Ихбаяр
Т.Санчир
Б.Одбаяр
С.Өрнүүнбилэг
Б.Билгүүн
Д.Мөнхтүвшин
Ц.Азбаяр
Э.Цэрэнбаатар
Д.Дэлгэрням
М.Отгонмөнх
П.Болортулга
Г.Цэнгүүнбаяр
Б.Мөнхболд

Зураг
 
InCeR-TeaMОгноо: Бя, 2014-01-25, 7:30 AM | Мессеж # 26

*Forum ~ moderator*
Нэр хүнд: 19
Статус: Одоо холбогдоогүй байна
ГАРИ ПЭЙТОН: ЗАЛУУ МИНЬ ИЛҮҮДЭЛ ЖИНГЭЭСЭЭ САЛ!

НБА-ын алдрын танхимын гишүүн, хамгаалагч Гари Пэйтон өнгөрсөн оны драфтын тэргүүн сонголт Клевленд Кавалиерс багийн довтлогч Энтони Беннеттэд зориулж нэгэн зүйлийг ярьжээ
Тэрээр: Залуу найз минь! Би чамд хэдэн зүйл хэлмээр байна. Чи хамгийн түрүүнд фитнесс клубт явж чийрэг биетэй болох хэрэгтэй! Улмаар бэлтгэлээ эрчимтэй сайн хий! Чи чинь драфтын тэргүүн сонголт шүүдээ! Чи үнэхээр НБА-д тогломоор байна уу? Эсвэл хөгжлийн лигтээ тоглоод л баймаар байна уу? Наад газраасаа гарахын тулд чи илүү хичээх хэрэгтэй! Бэлтгэлээ хий залуу минь! Чи илүүдэл жингээсээн салах хэрэгтэй! Клевлендийг чиний илүүдэл жин доош нь татаж байна! Чи энэ талаар ямар нэг бодолгүй байвал, миний төлөө үүнийг хий гэж хэлмээр байна! Би энэ үгсээрээ чамайг муулах гэсэнгүй. Зөвхөн үнэнийг хэлж, чамайг илүү сайн болоосой гэж хүссэн юм! гэжээ...

Зураг
 
InCeR-TeaMОгноо: Бя, 2014-01-25, 7:32 AM | Мессеж # 27

*Forum ~ moderator*
Нэр хүнд: 19
Статус: Одоо холбогдоогүй байна
Дюрантад шинэ хоч нь таалагдсангүй!

NBA-г сүүлийн хэдэн жилүүдэд оноо авалтаар тогтмол тэргүүлж, энэ улиралд MVP болох өндөр магадлалтай байгаа Кевин Дюрантад "Slim Reaper" гэсэн шинэ хочийг интернетээр фэнүүд нь өгчээ.

Шинэ хоч газар авмагц нэгэн дизайнер Дюрантын зургийг ийм болгожээ. Тэрээр бусад одуудын адил олонд танигдсан хочгүй хэдий ч "KD", "Durantula" гэсэн нэрнүүдийг тайлбарлагчид үе үе хэрэглэдэг. Гэвч харамсалтай нь КД өөрөө "надад КД нь илүү" гэж твиттэрээр шинэ хочийнхоо талаар хэлж, фэнүүдийнхээ хүлээлтийн дарсан байна.

The Reaper гэдэг нь үхлийг илэрхийлсэн аймшгийн киноны дүр юм. Танд Дюрантын шинэ хоч таалагдаж байна уу???

Зураг
 
InCeR-TeaMОгноо: Бя, 2014-01-25, 7:35 AM | Мессеж # 28

*Forum ~ moderator*
Нэр хүнд: 19
Статус: Одоо холбогдоогүй байна
АНУ-ын 2014-2016оны сагсан бөмбөгийн шигшээ багийн бүрэлдхүүнд багтсан 28н тоглогчийн нэр өнөөдөр зарлагдлаа.

Коби Брайант, Ди-Уэйд нар шигшээ багаасаа зодог тайлсан. Эдгээр тоглогчдыг орлоод шинэ залуус маш олноор орж ирсэн байна. 

2014оны дэлхийн аврага болон, 2016оны Олимпид эдгээр тоглогчид мөрөөдлийн багт дуудагдан тоглох болно.
1. Крис Пол
2. Кевин Дурант
3. Леброн Жэймс
4. Дерон Уилиамс
5. Рассел Уестбрүүк
6. Клэй Томпсон
7. Дерик Рөүз
8. Кевин Лав
9. Дэмиэн Лиллард 
10. Кавай Леонард
11. Дэвид Ли
12. Кайле Корвер
13. Кайри Ирвинг
14. Андре Игуадала
15. Двайт Ховард
16. Гордон Хэйевард
17. Жэймс Харден
18. Блэйк Гриффин
19. Пол Жорж
20. Андре Друммонд
21. Энтони Дэвис
22. Стэфэн Карри
23. ДеМаркус Коусинс
24. Тайсон Чандлер
25. Бредли Бейл 
26. Кармело Энтони 
27. Ламаркус Олдридж 

Таны бодлоор дуудагдаагүй үлдсэн залуусаас хэн шигшээ багтаа нэгдэх ёстой байсан бэ?

Зураг
 
InCeR-TeaMОгноо: Бя, 2014-01-25, 7:38 AM | Мессеж # 29

*Forum ~ moderator*
Нэр хүнд: 19
Статус: Одоо холбогдоогүй байна
СОЧИ-гийн Өвлийн олимпод Монголын баг тамирчдын өмсөж оролцох хувцасны загвар

Тус Олимпод манай улсаас гүйлтийн цанын төрлөөр Ч.Отгонцэцэг, Б.Бямбадорж нар эх орноо төлөөлөн оролцох юм.

Зураг 1.

Зураг 2.
 
InCeR-TeaMОгноо: Бя, 2014-01-25, 7:41 AM | Мессеж # 30

*Forum ~ moderator*
Нэр хүнд: 19
Статус: Одоо холбогдоогүй байна
Монголын покерчин Буянжаргал Макауд болсон тэмцээнд түрүүлж 2 сая ГК долларын шагналын эзэн болж, Монголынхоо нэрийг Азийн покерийн ертөнцөд гаргалаа!

Мөрийтэй тоглоом гэхээсээ илүү ОЮУНЫ СПОРТ болсон энэ төрөлд хамгийн өндөр амжилт гаргасан Монгол залууд БАЯР ХҮРГЭЕ!!!

http://www.pokerstarsblog.com/ website-нд Б.Буянжаргалын талаар ийм нийтлэл бичигджээ 

"MPC20: Bold victory for Mongolia 

Монгол. Покер.

Энэ хоёр үг хамтдаа нэг их хоршоод байдаггүй. 

Тэр ч бүү хэл Монголын тамирчин Покерийн тэмцээнд түрүүлж байсан удаа байхгүй байх гэдэгт итгэлтэй байна. Лав л бид нар санахгүй, интернетээр хайгаад олохгүй байна.

Одоог хүртэл шүү дээ.

Зургаан өдрийн өмнө Монголын покерчин Болдын Буянжаргал Макауд болсон Pokerstars LIVE тэмцээнд оролцох гэж ирсэн 995 тамирчны нэг байлаа. 

Одоо харин тэр хамгийн сүүлд үлдэж, MPC20 Улаан Луу тэмцээний хамгийн өндөр бооцоотой тэмцээнд түрүүлж, ийм амжилтанд хүрсэн анхны Монгол тамирчин боллоо.

Буянжаргал нь Берлин хотод 1 жил хагасын хугацаанд покерийн дилэр хийж, бидний хайртай энэхүү спортыг анх сурчээ. Тэр сайн сурсан гэдэг нь Макауд цугласан шилдэгүүдийг удаа дарааллан хожсоноос харагдаж байна. Бас тэр $1,492,000 Гон Конг доллараар түрийвчээ зузаатгасан байна.

Аварга цолоо гардан авах үед тэрээр бидэнд "энэ их мөнгөөр яах тухайгаа бодож амжаагүй" гэж хэлсэн ба ямар ч байсан "шинэ машин авна" гэсэн байна.

Тодруулбал, "би одоогоор BMW унадаг, гэхдээ Porche Panamera-тай болохыг хүсч байна" гэжээ.

Покерийн тэмцээнд түрүүлсэн мөнгөө юунд зарцуулах талаар ихэнхи тамирчид тодорхой зүйл хэлж чаддаггүй. Харин Буянжаргал юу авахаа, тэр ч бүү хэл ямар загварын машин авахаа мэдэж байгаа юм.

Яг л түүний энэ шийдэмгий зан чанар тэмцээнд түрүлэхэд нь тусалжээ. Бооцоо тавих, check, fold хийх болгондоо тэр өөртөө итгэлтэй байсан бөгөөд эцэст нь өсрөлдөгч нартаа дэндүү хүчтэй байлаа.

Сүүлчийн ширээний тоглолт эхлэхэд Австралийн Виктор Тэн чипийн тоогоор тэргүүлж байсан ба тэр хэвээрээ сүүлчийн гурав хүртэл явсан байна. Харин сүүлийн гурван тоглогчийн хөзөр тараагдах үед тэд хамтаар тохиролцож, шагналын мөнгөө яаж хуваахаа урьдчилан шийдсэн байна (аварга болсон нь нэмээд $243,000-ийг авна):

Victor Teng (6,825,000 in chips) - HK$1,498,000
Buyanjargal Bold (4,385,000 in chips) - HK$1,244,000
Percy Yung (3,505,000 in chips) - HK$1,159,000

Мөнгөний асуудал нэгэнт шийдэгдсэн учраас тэд ийнхүү покертоо буцаад орж, тоглолт үргэлжилж, чипний лидэр Тэн эхлээд хасагдаж, харин Аваргын төлөө Буянжаргал Юнгийн Бундын Ноён, Гилийн Есийг Дөрвөлжингийн Тамга, Найм хоёроор дийлж, Аварга болсон байна.

Буянжаргалын Аварга болсон явдал энэ спорт хэрхэн хаашаа цар хүрээгээ тэлэх ёстойг харуулж байгаа ба тэмцээний зохион байгуулагчид 995 тамирчныг оруулсан нь рекорд болжээ!"

Зураг 1.

Зураг 2.
 
Форум - Биднийх.коМ » Дэд хэсэг » Спортын ертөнц » Шинэлэг мэдээнүүд! (Шинэлэг мэдээнүүд!)
Search: