Хэрэгцээт програмын жагсаалт:
Game.bidniih.com - Dota2-ын дахин давтагдашгүй тоглолтын бичлэгээ бидэнд илгээгээрэй.

[ New messages · Members · Forum rules · Search · RSS ]
  • Page 1 of 1
  • 1
Форум - Биднийх.коМ » Бусад » Боловсрол » Эртний түүхт улс болон хаадын талаар (Эртний түүхт улс болон хаадын талаар)
Эртний түүхт улс болон хаадын талаар
NeaTonОгноо: Ня, 2013-11-10, 12:30 PM | Мессеж # 1

*** Форумын удирдагч ***
Нийт форум: 977
Нэр хүнд: 17
Статус: Одоо холбогдоогүй байна
NeaTon миний бие түүхийг илүүтэйгээр сонирхож судалдаг. Түүхээ мэдэж хэний ч өмнө ам бардам ярьж чаддаг байснаар бусдад үнэлэгддэг билээ. Энэхүү трийдийг зөвхөн би хөтлөх болно!!! За мэдлэг оюунаа нэмж ямар агуа түүхтэй хүмүүс гэдгээ мэдэж аваарай 

Монголын анхны төрт улс болох Хүннү гүрний тухай 
Монгол нутагт оршин суусан элдэв аймаг, бүр МЭӨ хоёрдугаар мянган жилийн үед Хятад оронтой хэлхээ холбоотой байсан тухай товч мэдээ Хятад сурвалж бичигт бий. Их гүйцэд мэдээ гарах болсон нь МЭӨ 4-3 дугаар зууны үе бөгөөд тэр үед Хятадын хойд хязгаарт Хүннү, Дунху гэдэг аймгийн хоёр холбоо бүрэлджээ. 
МЭӨ III зууны сүүлчээр Монгол нутагт Хүннү аймгуудыг нэгтгэсэн хүчирхэг улс байгуулагджээ. Түүний үндэслэгч нь Түмэн шаньюйн хүү Модун байв. Тэрээр эцгийн Хятадад алдсан ордос нутгийг эргүүлэн авчээ. Мөн умард зүгийн нүүдэлчин олон аймаг дин-лин, зүүн хөрш дүн-ху нарыг удаа дараагаар нэгтгэн, баруун зүгийн аймгуудыг довтолж байжээ. Модун шаньюйн үед Хүннү гүрний шинжтэй болж Хан улстай эн зэрэгцэх болжээ. Модун МЭӨ 200 онд хятадын 300 мянган цэргийн довтолгоог няцаан Хан улсын хаан Гаоди-ийг (206-194) Пинчин хот (одоогийн Дайтун) орчимд долоо хоног бүслэн байлдаж, Хүннү нар энэ тулаан Хан улсаас эрс хүчтэйгээ харуулжээ. 
Үүний дараа МЭӨ 198 онд Хан улс Хүннү улстай найрамдлын гэрээ байгуулжээ. Энэхүү гэрээ ёсоор Хан улс, Түмэн газрын Цагаан хэрмээс хойшхи газрыг хүннүгийн хаан захирахыг хүлээн зөвшөөрсөн ба хэрмээс урдахь хэсгийг Хан улсын хаан захирахыг Хүннү улс мөн зөвшөөрчээ. Энэ тухай Хан улсын нэгэн айлтгал бичигт: " Урт хотоос (Цагаан хэрэмээс) хойш нум сум барьсан улс Шаньюйн цаазийг дагасугай. Урт хотоос дотогш дээл малгайт улсыг би захирсугай " гэж Хан улсын хаан хүлээн зөвшөөрсөн гэжээ. Үүнээс гадна Хан улс жил бүр Шаньюйд алт, магнаг торго, тариа будаагаар алба барих үүрэгтэй болжээ. Ийнхүү Хан улс 50-иад жилийн турш Хүннүд алба барьж байжээ. 
Хүннү нар улсаа баруун, зүүн, төв гэж 3 хуваасан. Төв хэсгээ шаньюй өөрөө захирч зүүн баруун гарт нэжгээд ванг томилон захируулснаас гадна тэдгээр нь түмт, мянгат, зуут, аравтат хуваагдана. Хүннү улсад 24 том түшмэл буюу түмтийн дарга байсан байна. Модун шаньюйн үед Хүннү гүрний нутаг дэвсгэр өмнө зүг цагаан хэрэм, ордос нутаг, умард зүгт Байгаль нуур, баруун зүгт Ил тарвагатай, Синьзян, дорно зүгт хойд Солонгос хүртэл уудам их болжээ.

Added (2013-11-10, 12:28 PM)
---------------------------------------------
Хүннү гүрний уналт 
Хүннү гүрэн эдийн засгийн нэгэн бат бах суурин дээр үүсэж тогтсонгүй, харин хүннүгийн язгууртан нарын зэвсгийн хүчээр нэгтгэсэн, хоорондоо холбоо хэлхээ султай, нийгмийн янз бүрийн шатанд байсан аймгуудийн хэврэг нэгдэл байжээ. Ийм учраас Хүннү гүрэн удаан хугацаагаар оршин тогтнож чадсангүй. Зэвсгийн хүчээр нэгтгэсэн олон аймаг хүннүгийн захиргаанаас гарахыг тэмүүлэн ямагт тэмцэл хөдөлгөөн өрнүүлж байсанаас гадна, хүннүгийн язгууртаны дотор эрх мэдлээ булаацалдсан тэмцэл улам хүчтэй өрнөж байв. Энэ нь Хүннү улс задрахын бас нэгэн шалтгаан болжээ. 
Хан улс өөрийн умард хөршийн байдал ийнхүү тохигүй болсныг ашиглан түүнийг сулруулах, бүр мөсөн бут цохих арга явууллагыг улам идэвхтэй эхэлжээ. Үүний нэг жишээ нь МЭӨ 140-86 он хүртэл Хан улсын төр барьсан У-ди хааны үед Хүннүг ганцаардуулах нарийн боловсруулсан бодлогыг гурван чиглэлээр явуулжээ. Түүний1-рт: Хүннү нарыг ордос нутгаас хойш хөөж, тэнд "Таван харьяат улс" гэгч нэрийн дор нүүдлийн иргэдийг авчран суулгаж, хүннүгийн өмнө захын үржил шимтэй хэсэг нутгийг халхавч болгон хувиргажээ. "Түүний сайн эн тариаланг булаавай" гэж Хан улсын нэгэн сайд хаандаа айлтгаж байснаас үзэхэд хүннү нарыг газар тариалангийн гол нутгаас нь салгасан ажээ. 
Хан улс Хүннүгийн зүүн хөрш Солонгосийг дайлж, Хүннү, Солонгосын хэдэн халхавч газрыг байгуулж, Хүннү улсын зүүн этгээд мөрийг тасалжээ. Мөн Хүннүгийн баруун талд байсан Фергана хавийн хавийн Давань улсыг Хан улс эзлэн Дорнод Туркстаныг дайлж Үсүнь нартай холбоо тогтоож "Хүннү улсын баруун мөрийг..." тасалжээ. Энэ бодлогийн үр дүнд "Шаньюй сая ганцаар болоод говиос хойш газарт хол зайлж дөрвөн хязгаарт хэрэггүй болов" гэж мөнхүү сайд айлтгалдаа бичжээ. МЭӨ 50 орчим онд хүннүгийн язгууртаны тэмцэл улам хурцдаж нэгэн зэрэг таван шаньюй сууж дотоодийн самуун улам даамжирч, нэгдэл нь суларч, задарч байжээ. Энэ үед хүннүгийн язгууртаны дунд үзэл бодлын Хятадад дагаар орох, тусгаар тогтнолоо хамгаалах гэсэн хоёр урсгал гарч, эдгээр урсгалыг ах дүү Чжи-чжи, Хуханье толгойлж үүний үрээр МЭӨ 53 онд хоёр хэсэг болон бутарч Хуханье тэргүүтэй хэсэг нь Хан улсын харьяат болж говийн урд гарч Цагаан хэрэмийн араар нутаглах болжээ. 
Чжи-чжи тэргүүтэй хэсэгт хүннүгийн ихэнх нь байсан боловч Хан улс ба Хуханьегийн цэргийн довтолгоонд байнга нэрвэгдэн шахагдсаар байсан тул Чжи-чжи шаньюй сүүлдээ зөвхөн өөрийн харьят цэрэг ардаа авч баруун зүг нүүдэллэж Алтайн нуруу хавиар нутаглаж, Хүннү улсын харьяанд урьд нь байсан Гяньгүнь зэрэг аймгуудыг дахин өөртөө нэгтгэн авчээ. Тэгээд Үсүньтэй удаа дараа байлдаж байсан Кангюй улстай холбоо тогтоож Үсүнь ба Хятадын өнгөлзөлийн няцааж байжээ. Мөн үед Хан улс Хүннү улсыг бүрмөсөн устгах зорилгоор дайтаж, уг тулаанд Чжи-чжи алагджээ. Түүний харьяат Хүннү нар алс өрнө зүгт зайлан нүүхэд хүрсэн нь IV-V зууны "Их нүүдэл" хэмээн түүхэнд тэмдэглэгдсэн том үйл явдлын эх үүсвэр нь болжээ. Хан улсын хараат, Цагаан хэрэмээс өмнө нутаглаж байсан Хүннү нар Хан улсын элдэв бодлогийн эсрэг тэмцэл өрнүүлж, улмаар хоорондоо зөрчилдөн дотроо Өрнөд Хүннү Умард Хүннү гэж хоёр хэсэгт хуваагджээ. 
Өрнөд Хүннү говиос ургаш нутаглаж, Хятадын хараат улс болжээ. Харин Умарт Хүннү тусгаар байдлаа хадгалж үндсэн нутагтаа үлджээ. МЭ 37 онд Умарт Хүннүгийн 58 аймаг Өмнөд Хүннүд дагаар орж Умарт Хүннүгийн байдлыг улам доройтуулав. Энэ байдлыг Хан улс ашиглан Өмнөд Хүннүтэй хүч хавсран урд талаас нь довтолж, урьд хүннүгийн захиргаанаас нэгэнт гарсан сяньби, дин-лин, үсүн зэрэг аймгууд зүг бүхнээс нь хавсран цохижээ. Умарт Хүннүгийн зарим хэсэг нь баруун зүг нүүж, гол хэсэг нь МЭ 93 онд сяньбид эзлэгдэн тус улсын харьяанд оржээ. Ийнхүү 300 гаруй жил төв азид ноёрхож байсан Хүннү гүрэн мөхжээ. Хүннү гүрэн нь монгол аймгуудыг нэгтгэсэн Төв Азийн хүчирхэг улс байсан бөгөөд түүний нийгэм, улс төрийн хөгжил, соёл, ахуй амьдалд гарсан ололт дэвшилтүүдийг хүннүгийн дараа Монголд ноёрхолоо тогтоож байсан олон аймаг улсууд уламжлан авчээ.

Added (2013-11-10, 12:29 PM)
---------------------------------------------
Баруун Хүннүгийн их хаан Атилла 
Өрнө дахинд Тэнгэрийн Ташуур хэмээн алдаршсан Атилла хаан 406 онд төрж 453 онд нас барсан. Дорнод болон Өрнөд Ромын эзэнт гүрний бүхий л түүхийнхээ туршид Атиллын Хүннүчүүдээс илүү дайсантай тэр бүр тулгарч байгаагүй гэлцдэг. Аттилла авга ах Рудилийг өөд болсны дараа ах Блэдагийн хамт, алс Ижил мөрний зvгээс Паннонид буюу өнөөгийн Унгар, Монголоор Мажарын их талд нүүдэллэн ирж суурьшсан Хүн омгуудын хааны эрх мэдлийг өвлөн авчээ. Энэ үед Ромын эзэнт гүрэн нэгэнт хоёр хуваагдаад байсан ба Баруун Ром нь Ром хотоор төвлөн III Валентин хаан захиргаанд бол Зүүн Ром нь одоогийн Стамбул буюу тухайн үеийн Константинополь хотоор нийслэлээ хийн II Феодосий хаан захирч байлаа. Тэр цагт Өрнө дахинд нэг улсыг хоёр хаан хамтран захирах явдал цөөнгvй гардаг байсан ба нэг нь иргэний ажил хэргийг эрхлэн явуулж нөгөө нь цэргийг хэргийг удирдан чиглүүлдэг байлаа. Хоёр Ромын газар нутгийг байлдан дагуулах хүсэл бүхий залуу хаан Аттиллад морьтон баатрууд Хүннү омгуудын цэргийг нэгтгэн удирдах үүрэг ноогдож, ах Блэда нь улсынхаа иргэний хэргийг мэдэн шийтгэж байгаад 445 онд түүнийг нас бармагц Атилла Баруун зүгийн бүх Хүннүчүүдийн хаанд өргөмжлөгджээ. Төв Азийн өндөрлөгөөс Мажарын хээр тал, Өрнө зүг рүү нүүдэллэсэх их нүүдэл тодорхой цаг мөчлөгтэйгээр, манай үндэстний мандал бууралттай холбоотойгоор цөөнгүй тохиолдож байсныг бид мэднэ. Энэ их нүүдлийн эхнийх нь хэзээ тохиосныг бид мэдэхгүй ч сүүлийнх нь 350 гаруй жилийн тэртээ одож бидний үсэрсэн цус, тасарсан мах Торгууд, Ойрадын овгуудыг Каспийн тэнгисийн хөвөөнд хүргэн Халимагийн ард түмнийг үүсгэсэн түүхтэй. Тэгвэл баруун зүг одсон хүннүчүүд баатар гавъяа ихийг байгуулжээ. Гал мэсэн дундуур нүүдэллэн явсаар Ижил хавьд Хүн гүрнээ байгуулан суусан. Дараа нь ахин нүүдэллэж, Дунайн Хүнийг байгуулсан юм. Чингэх замдаа түрэг, иран, угор олон хүн ардыг дагуулан уусгажээ. Тэрээр хаан болоод аймгийн ахлагч нартай харилцаа холбоогооо сэргээж, тэдний итгэл найдварыг аажим аажимаар олж авч өөртөө татаж чадсан. Ард олондоо асар их нэр хүндтэй байсан нь, түүний шийдвэрүүд нь бат суурьтай, шудрага алхмууд хийдэг байсантай нь холбоотой. Атиллагын үеийн Хүннүгийн байлдан дагууллыг гайхамшиг гэдэг. Ердөө 70000 цэрэгтэй атлаа маш сахилгатай, хамт олонч үзэлтэй байжээ. 

Герман, Кельт, Франк, Слав, Алан, Лесгин зэрэг одоогийн Европ нарын өвөг-овог аймгуудтай дайтаж тэднийг буулган аваад энэ тухайгаа Нибэлүнгүүдийн дуулал хэмээх алдарт бүтээлийг сэлэмний ир, жадны үзүүр, баатар эрсийнхээ халуун цусаар зохиолгожээ. Улмаар түүхэндээ, дэлхийн ноён гэгдэж хандсан зүгтээ дайлж Өрнө дахины соёл иргэншлийн өлгий гэгдэх Бага-Ази, Европ, Африкийн хойд эргийн улс үндэстнийг ирт мэс, исгэрэх сумаар буулган авч хүн ардыг боол болгож асан хожим нь Визант, Ром хэмээн 2 хуваагдсан хүчирхэг гүрнүүдтэй нүүр тулж, өөрсдийг нь байлдан дагуулж, аль алинаар нь алба бариулав. Тэнгэрийн ташуур гэгдсэн агуу байлдан дагуулагч Аттила хаан Европын улс төрд багагүй нэр нөлөөтэй байв. Ордны хуйвалдаанаас болж,Зүүн Ром гэж байгаад Баруун Ром мөхсөний дараа Византи болсон улсад цөлөгдсөн, төрсөн дүү хаан III Валентиний шийдвэрээ хоригдож байсан Ромын Хонори гүнж өөрийг нь чөлөөлбөл хатан нь болохоо илэрхийлсэн бөгөөд хэрэв Хонори гүнжтэй гэрлэвэл, Ром, Византид ноёрхох боломж нээгдэж Рах Hunnu-Romanica-г үндэслэх байлаа. Энэ асуудлаас болж, Аттила Ромтой эвдрэлцэж, их дайнд мордох аян шалтаг болов.

Added (2013-11-10, 12:29 PM)
---------------------------------------------
Түрэг 
552 онд түрэг аймгууд Жужаны хаант улсыг бут цохисны дараа Монгол нутагт төрийн шинэ нэгдэл болох Алтайн түрэгийн удирдагч түмэн /Буман/ тэргүүлсэн Түрэгийн хаант улс байгуулагдсан. Түрэг аймгийн зонхилогч Буман Жужан улсын харьяанд байсан олон овог аймгийг нэгтгэж, биеэ "Эл" хаан хэмээн өргөмжилжээ. Түрэгийн хаант улсын төв нь Орхон голын сав газар оршиж байсан байна. Түрэг аймгууд нь эрт цагт Хүннү гүрний бүрэлдэхүүнд багтдаг байжээ. Жужан улсын үед тэд Алтайн уулсаар нутаглан төмөр хайлуулж, жужан нарт алба барьдаг байв. Түрэг улс нь зуу гаруй жил оршин тогтнож байгаад Тан улсын эрхшээл нөлөөнд орж, 50 гаруй жил болжээ. VI зууны сүүлчээр Түрэгийн язгууртнууд Кутулуг, Тоньюкук нараар удирдуулсан том бослого гарч, Түрэгийн хант улсыг сэргээн байгуулсан байна. Тэр цагаас хойш Түрэгийн хант улс тусгаар тогтнолоо хамгаалж, Хятадын Тан улстай өрсөлдөн тэмцсээр байжээ. Гэвч 745 онд Түрэг улсын дотоод хямрал гүнзгийрсэн үеэр уйгур аймгууд бослого гаргаж, Түрэг улсыг мөхөөжээ. 

Түрэгийн төр улсын тэргүүнийг хан гэх бөгөөд язгууртнууд нь ябгу, шад, буюрук, дархан гэх мэт цол хэрэглэдэг байв. Түрэг улс нь нүүдэлчдиин уламжлал ёсоор зүүн, баруун, төв гэсэн 3 хэсгээс бүрдэж байв. Баруун жигүүрийг нь тардуш, зүүн жигүүрийг нь төлөс хэмээн нэрлэдэг байжээ. Түрэгүүд Төв Азийн нүүдэлчдийн уламжлалт соёлыг хөгжүүлж, эдийн болон утга соёлын өв санг үлдээжээ. Түрэгийн соёлын түүхэнд гарсан том амжилт бол "Орхон Енисейн бичиг" хэмээн алдаршсан 38 үсэг бүхий авианы бичгийг зохион хэрэглэсэн явдал юм. Уг бичгийн үүслийг эрдэмтэд эртний согд бичиг болоод Төв Азийн эртний нүүдэлчдийн овог аймгийн тамга тэмдэгтэй холбон үздэг. Монгол улсын нутгаас Түрэгийн руни бичгийн дурсгал нийт 50 гаруй олдоод байна. Тэдгээрээс Билгэ хан, Куль-Тегин, Тоньюкук зэрэг алдартай язгууртны дурсгалд зориулсан гэрэлт хөшөөдийн бичээсийг дурдаж болно. 

Монгол улсын нутагт хадгалагдан үлдсэн Түрэгийн эд өлгийн дурсгалын нэг хэсэг бол булш оршуулга, тахилын байгууламжууд юм. Түрэгүүд анхандаа үхэгсдийг оршуулахдаа, амьд ахуйдаа хэрэглэж байсан эд зүйлс, хүлэг морьдынх нь хамт шатааж чандарладаг байжээ. Хожим нь нүх ухаж, газарт булж оршуулах болжээ. Мөн нас барагчдад зориулан тахилын онгон үйлдэж, шүтлэгийн зан үйл гүйцэтгэдэг байжээ. Түрэгийн ихэс язгууртанд зориулсан сүрлэг том тахилын онгоны тоонд Куль-Тегин, Тоньюкукын цогцолбор дурсгалуудыг дурдаж болно. Эртний түрэгүүдийн дүр царай, гэзэг үс, хувцас хэрэглэлийн зүйлсийг тодруулахад Түрэгийн үеийн хүн чулуун хөшөөд чухал сурвалж болдог. Өдгөө Монгол улсын нутгаас Түрэгийн үед холбогдох хүн чулуу 400 гаруй олдоод буй. Тэдгээр хүн чулууг боржин буюу гантиг чулуугаар урлан хийдэг байжээ. Түрэгүүд үндсэндээ бөө мөргөлийг шүтдэг байв. Гэхдээ тэдний дунд буддын болон загалмайтны шашны нөлөө нэвтэрч байсан бололтой.

Added (2013-11-10, 12:30 PM)
---------------------------------------------
Их Нирун (Жужан) улс 
Нирун бол дорнод ху нарын удам мөн,язгуур овогтой.Хятадын сурвалж бичигт орчин цагийн хятад хэлний дуудлагаар хоужань гэж дуудлагатай хятад үсгээр тэмдэглэгджээ.Анх Ливэй хааны (220-277он) сүүл үеэр табгачийн тонуул морьт цэргүүд үс нь хөмсгөө хүртэл бөгөөд уг овог,нэрээ мартсан нэгэн боолыг барижээ.Түүнийг эзэн нь Мугулюй гэж нэрлэжээ.Мугулюй, язгуур хоёр нь ойролцоо,иймд үр ач нар нь мугулюй овог болгосон байна.Мугулюй эрийн цээнд хүрээд боолоос чөлөөллөгдөн морин цэрэг болжээ.Илу (304-316он)хааны үед дайчлагын төвөөс хожимдон,цаазаар авахуулах болохоор зугатааж, уудам говийн хавцалд нуугдан,зугтаачдыг цуглуулан,зуу гаруй хүн болоод чуньтулинь аймгийг түшиглэжээ.Чуньтулинь гэж татарын нэг зонхилох аймаг тутаут юм.Мугулюй үхсэнээс хойш хүү Чаругуй эрэлхэг дайчин байсан болохоор аймаг олонтой болж эхлээд өөрсдийгөө Нирун гэж нэрлэн Вэй улсад алба бариж байжээ.Хожим Дао хаан (424-452он) тэд мэдлэггүй,мунхаг бөгөөд байдал нь тарианы өттэй учир нуаньнуань гэж өөрчлөн нэрлэжээ.Нирун (нуруу) нь гадаад байдлаараа өттэй адил тул ойролцоо дуудлагатай гэхдээ доромжилсон утгатай нуаньнуань (гүрвэлзэх) гэх утгатайгаар нэрлэжээ.Вэй улсын хаад хятадын уламжлалыг даган харь угсаатны нүүдэлчидийн угсаатны нэрийг хүртэл басамжлан доромжилсон байгаа биз.Монголчуудын ам дамжсан яриа, батлан хэлж байгаагаар Алунгоо нөхрөө үхснээс хойш гэрлийн туяанаас жирэмслээд төрүүлсэн гурван хүүгийн овогт хатаарагдах хүмүүсийг нирун гэдэг.Энэ нь Алунгоогийн ариун нуруу,хэвлийг битүүхэн хэлж байгаа болов уу. 

Монгол. Эргүнэ кунд очсон хоёр хүнээс үржин өссөөр тэдний овог олон болсон юм.Монгол гэдэг үг нь анх мунгол гэж дуудагддйг байсан ба хүчгүй чадалгүй хонгор гэнэн гэсэн утгатай гэж тэмдэглэгдсэн байна.Дээр дурдагдсан Ливэй,Иду,Дау гэх хаад юм. Нирун улс нь 502-519 оны үед динлин нарыг бут цохин эзэлж түүний хуучин нутгийг эзэлсэн.Давхар хэрэмт хот байгуулан эхэлж түүнийгээ Мөөмт гэж нэрлэжээ.Цаг агаар эрт хүйтэрдэг тул бөмбөгөр эсгий гэрт суудаг.Нирун нь 1000 хүнийг түмт болгож мянганы ноён нэгийг 100 хүнийг туг болгон зуутын дарга нэг хүнийг томилсон.түрүүлэн давшсан хүнийг олзны хүн,олзоор шагнаж,знгтсан хүнийг чулуугаар зохиж алах буюу заримдаа бэртээнэ.Бичиг тэмдэглэл мэддэггүй цэргийн жанжин нь хонины хорголоор цэргийн тоогоор бүдүүвчлэн тэмдэглэж байв.429 онд Вэй улс Нируныг довтлох талаар зөвлөлдөхөд ордны гадаад, дотоод түшмэд аян дайн хийхийг хүсээгүй.Иймд хааны эх Бао хатан Шицэу хааныг хориглосон болов ч хаан үл дагав.Ганцхан түшмэл Цуй Хао уг бодлогыг дэмжсэн.Тэрээр бусад түшмэлүүд нь хаандаа илч илгээн үүнийг хориглон"бүү дайр,цэрэг хөдөлгөж яасан ч болохгүй Дээдэс танд золгүй болно"хэмээсэн ч Шицзу хаан үл зөвшөөрөн,Цуй Хаог дуудан ирүүлж Чжан Юань зэрэг түшмэлүүдтэйгээ муудалцахыг тушаасан.Цуй Хао Чжан Юанийг буруутган хэлсэн нь:<<Арга бол эрдэм мөн,билиг бол цааз мөн,ингэхлээр нар хиртэн эрдмийг засна,сар хиртэн цаазыг засна.Эзэн,ноён цааз хэрэглэхдээ их нь гэвэл зэвсэг цэрэгт хүрнэ,бага нь гэвэл зах зээлд хүрнэ.Довтлон дайтах нь цааз хэрэглэхийн их нь билээ.>>Ийнхүү өгүүлэхэд гурван билигийн үед цэрэг хэрэглэх нь ийм янзын цаазыг засахуйн утга буй байх хэмээжуу.Чжан Юань хариуд : Нирун улс нь алс тэртээд байдаг,хэрэглэхээр юм үгүй,тэдний нутгийг авлаа ч гэсэн тариа эрхлэн хооллошгүй.хүмүүсийг нь эзэллээ ч гэсэн захиран хэрэглэшгүй.Байнгын суурьшилгүй,хөнгөн гавшгай,захирч жолоодоход бэрх.Үргэлж суурьшилгүй байдаг болохоор цэргйиг туйлдаах болно гэхэд Цуй Хао хэлсэн нь:Чжан Юань цаг улирлын талаар ярьж буй нь албан тушаалтай холбоотой.Харин тэд уг байдлыг мэдэхгүй байна.Хан улсын үеэс л ийнхүү ярьсаар ирсэн. Түүнийг хэрэглэх нь явдалд тус болохгүй.Яаж ингэж ярих билээ!!! Нирунчууд эртнээс манай умард хэсгийн тэрслүү боол.Эдүгээ тэдний угийн хорыг тасалж сайн хүмүүсийг нь цуглуулан урьдын ёсоор алба бариулбал ашиггүй бус.Говиос хойш өндөр сэрүүн шумуул байхгүй,сайхан урт өвстэй.Зун умард зүгийг нь бэлчээр тариаланд ашиглаж болох учир тарий эрхэлж хооллож болохгүй бус билээ. Нирунчууд улсын хязгаарт олонтай хэвтрэн орж иргэд түшмэдийг сүрдүүлсээр байна.Одоо энэ зун далимд гэнэт довтолж тэдний улсыг сөнөөхгүй юм бол тэд намар дахин довтолж,амгалан байлгахгүй.Түшмэл би эргэцүүлэн бодохыг гуйна>> гэжээ.Чжан Юань нар бас л дуугүй байв.Шцизу хаан үүнд баясаж<<Би бодож шиидлээ.Мөхсөн улсын цэрэг тактик боловсруулж чадахгүй,үүнд итгэгтүн>>гэжээ.Харин Бао хатан довтлох нь бэрх гэж үзэн түшмэд түүний дэргэд дахин зөвлөлдөхийг тушаажээ.Шцизу Цуй хаод хэлсэн нь <<тэд санаа бодлоо буцаахгүй бололтой.Түшмэл сайн тунгаан сэнхрүүлэгтүн>>гэжээ. Цуй Хаотай зөрчилдөгч зарим нэг нь ордонооё гаран хэлсэн нь<<Эдүгээ Сүн улсын дээрэмчид өмнө талаас дээрэмдэх гэж байхад үл хайхран умар зүг довтлон их цэргээ мянга гаруй газар авааччихаад хэрхэхийг хэн мэдэхгүй байх билээ.Нирунчууд алс зугтвал умар талаас олзгүй,ар талаас өрнөд дээрэмчидийн аюул байна.Энэ нь аюултай зам шүү гэжээ.


Yahoo=>dambo_tugs@yahoo.com
FB=>dambo_tugs
GG account=>OoZz.HeaToN
Web account=>NeaTon=> And i am moderator!!!
 
Форум - Биднийх.коМ » Бусад » Боловсрол » Эртний түүхт улс болон хаадын талаар (Эртний түүхт улс болон хаадын талаар)
  • Page 1 of 1
  • 1
Search: