Хэрэгцээт програмын жагсаалт:
Game.bidniih.com - Dota2-ын дахин давтагдашгүй тоглолтын бичлэгээ бидэнд илгээгээрэй.

[ New messages · Members · Forum rules · Search · RSS ]
  • Page 1 of 1
  • 1
Форум - Биднийх.коМ » Бусад » Боловсрол » Шинжлэх ухаан (Шинжлэх ухаан)
Шинжлэх ухаан
NeaTonОгноо: Ня, 2013-11-10, 12:10 PM | Мессеж # 1

*** Форумын удирдагч ***
Нийт форум: 977
Нэр хүнд: 17
Статус: Одоо холбогдоогүй байна
Шинжлэх ухаан гэж юу вэ? Яагаад бид түүнд итгэх ёстой гэж? 
Итгэлийн асуудал манай амьдралд чухал бөгөөд эрхэм зүйл болжээ. Өөрийн машины тормозонд итгэж байна уу? Засгийн газартаа? Өөрийн ажил олгогчдоо, эмчид, багшид, эхнэртээ, хүүхдэд эцэст нь өөрийн нүдэнд? Итгэлийн эх сурвалж нь өнгөрсний туршлага юм. Тухайлбал, өдөр шөнө ээлжлээд байдаг нь ирээдүйд тэр нь үргэлжилнэ гэдэгт биднийг итгүүлдэг. Хэрэв та 30 настай бол өдрийн нарны гэгээ тогтмол найдвартай гэдгийг 10 мянга орчим удаа батласан хэрэг. Сүүлийн жилийн дотор таны машины тормоз ганц ч удаа доголдоогүй бол түүнийг олон удаа шалгасаных. Өдөр тутмынхаа амьдралд бид секунд бүрт л асар олон тооны зуршил болсон үзэгдэлдээ итгэж байдаг. Хийн пийшингийн шаталтыг, шидсэн чулууны уналтыг, цайнд сахар уусахыг, агаарын тунгалагыг, ханын тоосгоны бат бэхийг гээд олон эд зүйлс, үзэгдэл бидний туршилтаар дамжигдан итгэгджээ. Тэр тоо томшгүй үзэгдэл тус бүр нь 1000 жилд нэг удаа доголдол гаргалаа гэвэл бид өдөр тутам л ер бусын таагүй зүйлтэй учрах байлаа. Ертөнцийн эмх журмын гайхалтай найдвар л түүнээс өндөр найдварын цөөхөн хэдэн зарчмыг хайхад хүргэдэг. Яг энэ санаа л шинжлэх ухааны үндэс нь болдог. Тиймээс ч шинжлэх ухааны онол хэзээ ч батлагддаггүй ба хэзээ ч үгүйсгэгддэггүй бөгөөд хоорондоо мөн туршилттай зөрөлдөөд байдаг гэдгийг мэдвэл та бид гайхах биз. “Тийм шинжлэх ухаанд чинь хэрхэн итгэж болох юм бэ?!” гэж уншигчид дуу алдах нь зүй биз дээ. Үүнд богинохон хариулт байгаа. “Тиймээс ч шинжлэх ухаан зайлшгүй бөгөөд ашигтай үр дагавар мөн итгэлийг авчрах учир хэрэгтэй”. Одоо бид шинжлэх ухааны арга барилын дотоод механизмыг нэлээд дэлгэрэнгүйгээр нээх гээд үзье. Хэдийгээр шинжлэх ухаан 2000 гаруй жилийн түүхийг туулсан ч эрдэмтэд шинжлэх ухааны мэдлэгийн илбэдэлтээс салсаар байгаа юм. Шинжлэх ухааныг тусгайлан сонирхдоггүй хүмүүс гэхэд л өдгөө өмнөх зууны эхний нээлтийн төөрөгдөл дунд л явж буй. Үүнийг ойлгохын тулд “хамгийн эхнээс нь” тайлбарлах гээд үзье. 
Хүн-ордын зураг нь од гаригс ба бие махбодийн холбоог үзүүлж буй. Картезианы лам Грегор Рейшийн XV ба XVI зууны хязгаараар бүтээсэн Дундад зууны мэдлэгийн цуутай конпендиум болох “Гүн ухааны сувд” номын бар зураг 

Шинэ цагийн шинжлэх ухаан 
Харин Коперникийн санаа бодлыг авсан Галилей тийм ч болгоомжтой байсангүй. Ертөнц үнэн хэрэгтээ хэрхэн бүтсэнийг тогтоохоор тэр оролдлоо. Туршилтад тэр хандах болсон нь орчин үеийн ойлголтоор шинжлэх ухаан төрсөн эгшин гэж ойлгож болно. Галилей үнэн хэрэгтээ шинжлэх ухааны судалгааны шинэ аргыг нээжээ. Зохист хуулийг ой ухаанаар хийсвэр сэтгэхийн оронд Бүтээгчийнх нь бий болгосон бодит ертөнцийг судлан үнэн мөнийг нь тогтоох амбицтай үүргийг тэрээр шинжлэх ухааны өмнө тавьсан юм. Тодорхой утгаар, Аристотелийн нэр хүндээс иш татсан христийн шашны ёслол ба язгууртны логикоор бүтсэн дундад зууны эхэн үеийн хоосон үзлээс илүүтэй христийн гэхээр гэж тэр шинжлэх ухааныг хэлж болох байв. Үнэн хэрэгтээ Ертөнцийн эзний бүтээсэн бүтээлийг түүний номлол шиг нэгд нэгэнгүй судлан үзэх нь зүйн хэрэг биз дээ? Энэ хандлага гайхмаар үр дүнтэй болсон юм. Шинэ хууль, шинэ зохис шил дараалан гарцгааж, тэдний ихэнх нь ашиг тусаа өгч эхэлжээ. Дүүжинт цаг, уурын машинууд, хэмжих багаж төхөөрөмжүүд шууд л амьдралыг дүүргэлээ. Шинжлэх ухаан нь өөрөө техникийн дэвшлийн хөдөлгүүр болов. Түүний ололт нь мөнгө, хөрөнгө, тохилог орчны үндсийг тавьжээ. Үр дүнг нь шинжлэх ухааныг санхүүжүүлэгчид анхлан хүртдэг. Шинэ хандлага мэдлэгийн шинэ арга барилд итгэх итгэлийг ихэсгэсэн юм. Гол санаа нь байгалийн шинжлэх ухаануудыг математикийн жишгээр “илт” харагдах аксиомоос нарийвчлан батласан теоремийн төвшинд оруулахад оршив. Тэгээд ч Ньютоны үндсэн бүтээл нь “Бодит гүн ухааны математик эхлэл” гэсэн нэртэй байсан биз. 
Эртний грекүүдийн хувьд нэг их анхаарал татахааргүй байсан онол практикийн зөрөөний асуудал бодлогыг шийдэх эх үүсвэр болон хувирсан юм. Олон тооны үзэгдлүүдийг цөөн тооны энгийн бөгөөд сайхан хуулиудаар тайлбарлаж болох байв. Үнэний баталгааг ухааны сайнаар гарна гэсэн грекчүүдийн хуулиуд туршилтад орон батлагдах нь батлагдаад үгүйсгэгдэх нь үгүсгэдэв. Шинжлэх ухааны онолыг бодит ертөнцийн хэсэг гэж үзэн түүнийг мэдсэнээр “байгалийн номыг” уншиж болно гэсэн санаа тогтож эхлэсэн байна. Энэ хандлага нь хожим жастификационизм (justify- “зөвтгөх” гэсэн утгатай англи үгнээс) гэсэн нэр авсан байна. XVII зуунд Галилей ба Ньютоны тавьсан жастификацийн үндэс суурь батжин бэхжиснээр шинжлэх ухааны хөгжлийн 200 жилийг тодорхойлсон билээ. Хоёр зууны шинжлэх ухааны хөгжилд Ньютоны физиктэй таарахгүй туршилтын баримт гараад ирэхээр түүний хямрал нь ноцтой байлаа. Үргэлжлэл-http://world.news.mn/content/5340.shtml Энэ ухааны талаар энд.


Yahoo=>dambo_tugs@yahoo.com
FB=>dambo_tugs
GG account=>OoZz.HeaToN
Web account=>NeaTon=> And i am moderator!!!
 
Форум - Биднийх.коМ » Бусад » Боловсрол » Шинжлэх ухаан (Шинжлэх ухаан)
  • Page 1 of 1
  • 1
Search: