Залуу хүний ядуу байх нь биш мэдлэг чадваргүй байх нь л гутамшиг.

[ New messages · Members · Forum rules · Search · RSS ]
  • Page 1 of 1
  • 1
Форум - Биднийх.коМ » Дэд хэсэг » Дуу хөгжим » ONE OK ROCK
ONE OK ROCK
NeaTonОгноо: Пү, 2013-11-14, 9:39 PM | Мессеж # 1

*** Форумын удирдагч ***
Нийт форум: 977
Нэр хүнд: 17
Статус: Одоо холбогдоогүй байна
ONE OK ROCK нь анх 2005 онд байгуулагдсан Японы рок хамтлаг. Тэдний тоглодог урсгал нь альтернатив рок, поп рок, пост-хардкор. Анх Така, Тоорү, Рёота, Томояа гэсэн 4 гишүүн үүсгэн байгуулсан. Харин 2009 онд гитарчин Алекс хамтлагт орсон. Анх Тоорү Ямашита ахлах сургуульд байхдаа хамтлаг байгуулахаар шийдсэн. Тэд Блийч анимэний 14 дэх эхлэлийн дуу "Naihi Shinsho"-г, мөн Black Rock Shooter тоглоомны дууг дуулсан. 

Гишүүд 

Така буюу Морита Такахиро 
(森田 貴寬) 1988 оны 4-р сарын 17-нд Токёо хотод төрсөн. Хамтлагийн гоцлол дуучин. Тэрээр boy band NEWS-ийн гишүүн байж байгаад ONE OK ROCK хамтлагт орсон. Тэр бол дуучин Шиничи Мори болон Масаки Мори нарын хүү юм. Түүний аав ээж хоёулаа дуучин байсан. 
Тоорү буюу Ямашита Тоорү 
(山下 亨) 1988 оны 12-р сарын 7-нд Осакад төрсөн. Хамтлагийн гитарчин. Тэрээр зарим дуунд арын хоолой хийдэг. Тэрээр өмнө нь хип хоп бүжгийн хамтлагийг Рёотатай ахалж байсан. 
Рёота буюу Кохама Рёота 
(小浜 良太) 1989 оны 9-р сарын 4-нд Осакад төрсөн. Хамтлагийн басс гитарчин. 
Томояа буюу Канки Томояа 
(神吉 智也) 1987 оны 6-р сарын 27-нд Хёогод төрсөн. Хамтлагийн бөмбөрчин. 

Хуучин гишүүд: 

Алекс буюу Онизава Александр Рэимон 
(鬼澤アレクサンダー礼門) 1988 оны 3-р сарын 19-нд Сан Францискод төрсөн. Тэрээр гитарчин Торүг урт хугацаанд байхгүй байх хооронд 2009 он хүртэл хамтлагийн гитарчин хийсэн. 
Томо буюу Кояанаги Юү 
(小柳友) 1988 оны 8-р сарын 29-нд Кёотод төрсөн. Хамтлагийн хуучин бөмбөрчин.Тэрээр 2006 оны 6-р сард өөрийн амьдралаа хөөн хамтлагийг орхисон.


Албан ёсны цахим хуудас : http://www.oneokrock.com 

Албан ёсны Facebook Page : http://www.facebook.com/ONEOKROCK 

Монгол дахь сонсогч нарын Facebook Group : http://www.facebook.com/groups/oneokrockmgl/

Added (2013-11-14, 9:39 PM)
---------------------------------------------
Цомогууд 

• Зэитакүбиёо (ゼイタクビョウ) 
Гарсан огноо: 2007 оны 11-р сарын 21 
• BEAM OF LIGHT 
Гарсан огноо: 2008 оны 5-р сарын 28 
• Канжо Эффект (感情エフェクト) 
Гарсан огноо: 2008 оны 11-р сарын 12 
• Niche Синдром (Nicheシンドローム) 
Гарсан огноо: 2010 оны 6-р сарын 9 
• Занкиёо Реферэнс (残響リファレンス) 
Гарсан огноо: 2011 оны 10-р сарын 5 
• Жинсэи×Бокү= (人生×僕=;) 
Гарсан огноо: 2013 оны 3-р сарын 6 

Мини цомогууд 
• ONE OK ROCK 
Гарсан огноо: 2006 оны 11-р сарын 21 
• Keep It Real 
Гарсан огноо: 2006 оны 5-р сарын 28


Миний сонсож байсан хамгийн анхны дуу нь http://www.youtube.com/watch?v=aoLSYVdoD48 байсан. Анх Crows zero гэдэг кино үзээд тэр кино-ны дуунуудыг хайж байгаад анх сонсож байсан. Клип-н дээр нь кино-ны хэсэгүүд гарах биз.


Yahoo=>dambo_tugs@yahoo.com
FB=>dambo_tugs
GG account=>OoZz.HeaToN
Web account=>NeaTon=> And i am moderator!!!
 
Форум - Биднийх.коМ » Дэд хэсэг » Дуу хөгжим » ONE OK ROCK
  • Page 1 of 1
  • 1
Search: