[ New messages · Members · Forum rules · Search · RSS ]
Page 1 of 11
Форум - Биднийх.коМ » Хайр дурлал » Хайр дурлалын тухай » Охидыг өөртөө татах (Охидыг татах арга)
Охидыг өөртөө татах
NeaTonОгноо: Мя, 2013-11-12, 9:18 PM | Мессеж # 1

*** Форумын удирдагч ***
Нийт форум: 977
Нэр хүнд: 17
Статус: Одоо холбогдоогүй байна
1. Хэрэв охид өөрөөс чинь “ Би хөөрхөн байна уу?” гэж асуувал мөрөө хавчаад “Хааяа бүр ч хөөрхөн болдог” гэж хэл. Ингэж хэлэхэд охид хөл нь газар хүрэхгүй баярладаг. 
2. Гараас нь бүү хөтөл. Харин тэр гараас чинь барьвал хашгиртал нь гарыг нь чанга атга. 
3. Охидыг хааяа цочоож бай. Ингэснээр тэдэнд хэл амаа хурцлах боломж гарч ирнэ. 
4. Шөнө дунд утасдаад “ Унтаж байна уу?” гэж асуу. Өглөө болтол энэ маягаар 4-5 удаа залгавал тэр өөрт нь анхаарал тавьж байгааг анзаарна. 
5. Хэрэв найз охин чинь уйтгарлавал өөрийнх нь буруу гэж хэл. Ингэвэл тэр сэргээд ирнэ. Охидод заримдаа ийм сэргэлт хэрэгтэй байдаг. 
6. Өөр охинтой ярилцаж буйг найз охин чинь ажиглаж байна уу анзаар. Заримдаа охидын хардалт эгдүүтэй байдаг. Гэхдээ хэтрүүлчихвэл дайн болж ч мэднэ. 
7. Түүнээс хамт хоолонд орохыг гуйж паркад дагуулж оч. Харин худлаа ярьсныг чинь мэдээд урам нь хугарвал өвөрмөц ресторанд жинхэнээсээ дагуулж аваачаарай. Харин уйлах юм уу, яагаад ингэсэн юм бэ гэж асуувал “Яагаад гэвэл би ингэж чадна” гэж хэл. 
8. Найзууддаа түүнийг танилцуулах хоч өг. Охид хачин зүйлд дуртай байдгийг бүү март. 
9. Найз охинтойгоо уулзахдаа чихэнд нь шивнэж, үсээр нь оролд. 
10. Даарсан үед нь гарыг нь дулаацуулж, хүрмээ өгч бай. Харин о та өөрөө даарч магадгүй шүү. 
12. Түүнийг үдэшлэгт дагуулж яв. Тэр дөнгөж очмогцоо л угаалгын өрөө рүү явна. Тэд дандаа тэгдэг. Гарсных нь дараа та ч бас гараад яв. Харин үдэшлэг дуусах үед буцаж ирээд бүх л оройжин өөрийг нь хайснаа хэл. 
13. Охидыг инээлгэж байх маш чухал гэдгийг бүү март. 
14. Мөрийг чинь түшээд унтаж байгааг нь сайн ажигла. Харин бөх унтсаных нь дараа чихэн дээр нь хашгирч сэрээ. Тэр энэ өдрийг хэзээ ч мартахгүй. 
15. Түүнийг санадаг гэдгээ хэзээ ч битгий харуул. Энэ нь түүний өөртөө итгэх итгэлийг төрүүлнэ. 
16. Түүний гэрт нь очих бүрдээ гутал, ээмэг, оймс зэргээс нь өрөөснийг нь хулгайл. Энэ нь түүнийг галзууруулах дөхнө. 
17. Хамт хоолонд ороод захиалга өгөх үед нь “Тэр өлсөөгүй байгаа” гэж хэл. Түүний царай яаж хувирахыг хармааргүй байна гэж үү? 
19. Түүнд хөлстэй цамцаа өг. Эр хүний хөлсний үнэр тэдэнд маш хүчтэй сэтгэгдэл төрүүлнэ. 
20. Бороотой өдөр түүн рүү залгаад “Уйлахаа боль” гэж хэл. Мэдээж тэр “Уйлаагүй байна” гэж хэлнэ. Хэдэн хормын дараа дахин залгаад “Хонгор минь, уйлахаа боль л доо” гэж хэлээд түүнтэй уулзахаар оч. Энэ бол бороотой өдрийн романс. 
21. Төрсөн өдрийг нь бүү март. Гэхдээ юу ч авч өгөх хэрэггүй. Материаллаг зүйлс чухал биш гэдгийг түүнд ойлгуул. Хамгийн чухал зүйл бол мэдээж нэг нэгнээ жаргалтай байлгах. Аз жаргал бол өгч болох хамгийн сайхан бэлэг. 
22. Хэрэв тэр таныг утсаар ярихгүй байна гэж уурлавал дараа заавал залгана гэж амла. Мэдээж тэр утсаар ярихыг чинь хүлээх болно.


Yahoo=>dambo_tugs@yahoo.com
FB=>dambo_tugs
GG account=>OoZz.HeaToN
Web account=>NeaTon=> And i am moderator!!!
 
Форум - Биднийх.коМ » Хайр дурлал » Хайр дурлалын тухай » Охидыг өөртөө татах (Охидыг татах арга)
Page 1 of 11
Search: