Залуу хүний ядуу байх нь биш мэдлэг чадваргүй байх нь л гутамшиг.

[ New messages · Members · Forum rules · Search · RSS ]
  • Page 1 of 1
  • 1
Форум - Биднийх.коМ » Хайр дурлал » Хайр дурлалын тухай » Хайртай хүнээ гомдоосон бол? (Яаж уучлалт гуйх вэ...)
Хайртай хүнээ гомдоосон бол?
NeaTonОгноо: Мя, 2013-11-12, 7:01 PM | Мессеж # 1

*** Форумын удирдагч ***
Нийт форум: 977
Нэр хүнд: 17
Статус: Одоо холбогдоогүй байна
Төгс хүмүүс, төгс харилцаа гэж байдагүй учир бие биенээ өвтгөх, бие биенээ гомдоох тохиолдол хосуудад зөндөө л тохиолдоно. Магадгүй таныг хэн нэгэн гомдоож байсан байх эсвэл та өөрөө хайртай бүсгүйгээ/залуугаа гомдоочихоод яаж уучлалт гуйх уу гэж бодон гэмшин сууж байсан байх. Та хүн гомдоож байв уу, юунаас болж гомдоов? Та яаж уучлалт гуйж байсан бэ? Хэрэв хэн нэгэн таныг гомдоовол яаж уучлалт гуйгаасаа гэж хүсдэг вэ? Энэ талаар бүгдээрээ ярилцацгаая. 
Миний хувьд хайртай хүнээ гомдоочихоод яаж уучлалт гуйдаг юм билээ гэж бодоод л сууж байна. Би ер нь их халамжгүй хүн л дээ. Нэг сургууль ч амралт эхэлснээс хойш бид 2 байнга уулзалдаж чадахгүй байгаа. Уулзалгүй удаж байгаад завтай өдрөөр нь ПС тоглоод алга болчихсон. Тэгсэн хэрнээ ер нь л мсж бичдэгүй бичвэл маш удаж байгаад л бичнэ. Хайр халамж маш их хэрэгтэй байдаг эмэгтэй хүнд түүнийг нь огт өгөхгүй байхад мэдээж хүн гомдож, урам нь хугаралгүй яахав. Хэдий амьдралаа холбоно гэсэн бодолтой байгаа ч гэсэн түүнийхээ төлөө өөрийн зуршил болсон зарим зүйлсээ золиослож чадахгүй байна, эсвэл зохицуулж чадахгүй байна. "Хайр бол золиос шаардагдах тоглоом"гэж хаа нэгтээ сонсож байсан юм байна. Энэ бол яахын аргагүй үнэн үг. Үерхдэг хүн, Ганц бие хүн хоёр мэдээж ялгаатай байх ёстой ч би үерхдэг мөртлөө ганц бие хүн шиг л түүндээ цаг зав огт гаргахгүй, анхаарал хандуулахгүй байна.


Yahoo=>dambo_tugs@yahoo.com
FB=>dambo_tugs
GG account=>OoZz.HeaToN
Web account=>NeaTon=> And i am moderator!!!
 
Форум - Биднийх.коМ » Хайр дурлал » Хайр дурлалын тухай » Хайртай хүнээ гомдоосон бол? (Яаж уучлалт гуйх вэ...)
  • Page 1 of 1
  • 1
Search: