Залуу хүний ядуу байх нь биш мэдлэг чадваргүй байх нь л гутамшиг.

[ New messages · Members · Forum rules · Search · RSS ]
  • Page 1 of 1
  • 1
Монгол технологийн нээлт Ололт амжилт
NeaTonОгноо: Мя, 2013-11-26, 6:49 PM | Мессеж # 1

*** Форумын удирдагч ***
Нийт форум: 977
Нэр хүнд: 17
Статус: Одоо холбогдоогүй байна
Энэ хэсэгт монгол улсийн маань хийж бүтээсэн нээлт ололт амжилтийн талаар мэддэг зүйлсээ бусаддаа хуваалций  Монгол орон минь улам хөгжих болтугай  

Монгол хүн ноблэ авах тун магдлалтай байгаа гэнэ! 

Тус улсын “Бильд” сэтгүүл энэ бүхний эхийг тавьсан. “Түүн шиг эрийг энэ хорвоогийн бүх хүүхнүүд хүсэн мөрөөддөг. Яагаад гэвэл энэ эр ус буцалгагчны ёроолд тунаж үлддэг ердийн шохойноос очир эрдэнийг бүтээх чадвартай” гэж “Бильд” сэтгүүл сурвалжлагаа эхэлж байлаа. Сурвалжлагын баатар нь Монголын эрдэмтэн, 38 настай Лхамсүрэнгийн Баяржаргал гэгч. Дэлхийн хамгийн хатуулаг, бас хамгийн ховор учраас хамгийн үнэт чулуу бол очир эрдэнэ.  

Тэгвэл Л.Баяржаргалын удирдсан Франкфуртын хэсэг эрдэмтэн энэ үнэт эрдэнийг энгийн шохойноос хүссэн хэмжээгээрээ гаргаж авах боломжтойг баталсан нь дундад зууны алхимичид буюу энгийн бодисоос алт урвуулан гаргахыг оролдогчдын хүсэн мөрөөдсөн үр дүн болсон гэлтэй. 

Очир эрдэнийг дэлхийн олон хэлнээ алмаз гэдэг. Энэ нь эртний грек төдийгүй араб хэлнээс орчуулбал эвдэршгүй гэсэн утгатай. Дэлхийн бүх эрдэс дотроос хамгийн бат бэх нь чухам очир эрдэнэ. 

Энэ минерал агаарт цельсийн 4000 хэмд л хайлдаг байна. Агааргүй орчинд харин цельсийн 2000 орчим хэмд хайлан шохой болж хувиран тэсэрч дэлбэрдэг аж. Үүнээс гадна очир эрдэнэ нарны болон хэт ягаан туяанд янз бүрийн өнгөөр гэрэлтдэг “увидастай”. 

Ийм ч учир энэ чулууг дэлхийн хамгийн үнэтэй эрдэнэ гэж үздэг. Гэхдээ байгаль дээр олдсон очир эрдэнэ тийм их үнэ хүрдэггүй. Талст үүсгэн нарийн ажилбар хийсний дараа л очир эрдэнэ жинхэнэ үнэ цэнэтэй эд болдог юм. Хэдийгээр очир эрдэнэ умард туйлын мөсөөр бүрхэгдсэн Антарктидаас бусад тивэд очирын илэрц байдаг ч алтнаас хэд дахин ховор гэнэ. 

Очир эрдэнэ бүрэлдэхэд 100 саяас 2.5 тэрбум жил шаардагддаг болохоор арга ч үгүй биз. Дэлхийд очир эрдэнийн олборлолтоор Ботсван тэргүүлж, ОХУ, Канад, ӨАБНУ, Англи айргийн тавд багтдаг байна. Анх 1694 онд Италийн Ж.Аверани, К. Таржони нар очир эрдэнийн хэд хэдэн жижиг хэлтэрхийг нийлүүлэх гэж оролдоод хэт халуунд энэ үнэт минерал нүүрс шиг шатдагийг тогтоожээ. 

Улмаар 1814 онд алдарт эрдэмтэн Майкл Фарадей очир эрдэнийг нүүрс, шохойн “хамаатан” минерал болохыг эцэслэн нотолсон гэдэг. Чухам энэ нээлтийн дараагаар очир эрдэнийг химийн аргаар бий болгох оролдлогууд идэвхэжжээ. 

Хэдийгээр химийн аргаар очир эрдэнэ бий болгосон гэх мэдээлэл дэлхийг доргиож байсан ч бүгд нотлогдоогүй өнөөг хүрчээ. Бусад эрдэнэсийг бодвол очирын үнэ хэзээ ч буурдаггүй онцлогтой. Үүнээс гадна маш бат бэх учраас аж үйлдвэрт хатуу металл болон бусад эдийг зүсэхэд орлошгүй минерал аж. Мөн цөмийн болон квантын микроэлектроникт үнэтэй түүхий эд болдог байна. Дэлхийд хамгийн хүнд жинтэй, хамгийн үнэтэй очир эрдэнэ гэвэл 128 каратын “Тиффани”, 108 каратын “Кохинуур” юм. 

Ийм л үнэт минералыг Л.Баяржаргал тэргүүтэй эрдэмтэд химийн аргаар үүсгэж чаджээ. ХБНГУын Райдбергийн лазерийн лабораторид тэд дэлхийн дотоод цөмийн адил асар их даралт болон халууныг үүсгэн шохойноос очир эрдэнийг гарган авч чадсан аж. 

Тэрээр “Бильд ” сэтгүүлд ярилцлага өгөхдөө, “Хэрэв Эйфелийн цамхгийг оройгоор нь доош харуулж нэг цэг дээр тавьбал үүсэх даралт нь бидний бий болгосон даралттай дүйцнэ. Тэгээд тэрхүү даралт үүссэн цэгт цельсийн 3000 хэмийн халуун үүссэнээр очир эрдэнэ бүрэлдэж байгаа юм” гэжээ. 

Л.Баяржаргалын багийнхны хиймлээр бүтээсэн очир эрдэнэс гэхдээ маш жижиг, микроскопын тусламжтайгаар л харж болохоор аж. Тэд тийм бичил очир нэлээдийг бий болгож чадсан гэх бөгөөд бүгдийг нь нийлүүлбэл шувууны сангасны хэмжээнд л хүрэх юм. 

Мэдээж тийм бичил очироор асар үнэтэй чимэглэлийн эрдэнэс хийх боломжгүй ч эрдэмтдэд энэ нь маш их боломж нээж өгч байгаа гэнэ. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар Л.Баяржаргалын тэргүүлсэн баг ирэх жилийн Нобелийн шагналыг авч тун ч магадгүй аж. 
Монгол хүн аваасай тиймэ  tongue


Yahoo=>dambo_tugs@yahoo.com
FB=>dambo_tugs
GG account=>OoZz.HeaToN
Web account=>NeaTon=> And i am moderator!!!
 
  • Page 1 of 1
  • 1
Search: