Залуу хүний ядуу байх нь биш мэдлэг чадваргүй байх нь л гутамшиг.

[ New messages · Members · Forum rules · Search · RSS ]
  • Page 1 of 1
  • 1
Форум - Биднийх.коМ » Бусад » Техник-технологи » Virus, Anti-Virus (Энэ бол хамгийн гол асуудалуудын нэг)
Virus, Anti-Virus
NeaTonОгноо: Да, 2013-11-11, 8:46 PM | Мессеж # 1

*** Форумын удирдагч ***
Нийт форум: 977
Нэр хүнд: 17
Статус: Одоо холбогдоогүй байна
Компьютерт зөвшөөрөлгүйгээр нэвтрэх чадвартай, тодорхой үүрэг, зорилготой программыг вирус гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл вирус нь хэрэглэгчид мэдэгдэлгүйгээр, түүний зөвшөөрөлгүй компьютерт нэвтэрч чаддаг, мөн тодорхой үүргийг биелүүлэх чадвартай байна. Жишээлбэл: зарим вирус файлуудыг гэмтээдэг бол, зарим нь компьютерийн санах ойд байрлан файлыг өөрчлөх болон шинээр файлууд үүсгэдэг г.м төрөл бүрийн зорилготой байдаг. Анхны вирусууд тоглоомын зорилгоор үүсэж байсан бол одоо компьютерийн технологи, компьютерийн сүлжээ өргөжин тэлэхийн хэрээр вирусын зорилго нь ч улам бүр өргөн хүрээг хамрах боллоо. Аливаа вирусын гол зорилго нь өөрийгөө хэрхэн түгээх бололцоог бий болгох (хатуу болон уян дискээр дамжих, сүлжээ, захианд хавсаргагдан түгэх зэрэг), дараа нь тодорхой үүргийг гүйцэтгэх явдал байдаг. 

Санах ойд орж ирсэн вирус ойр орчиноо шалгаж өөр "суучихаж" болох программ байгаа эсэхийг хайна. Хэрэв олдвол программыг өөрчилж вирусны кодоо нэмж бичнэ. Тэгсний дараа ачаалагдах ёстой программ ачаалагдна. Харамсалтай нь одоо вирус өөрийгөө vржvvлж, хоёр программ вирустлээ. Дараагийн удаад энэ хоёр программны аль нэгийг нь ачаалахад мөн л ижилхэн процесс явагдаж энэ нь цаашдаа давтагдна. 
Хэрэв энэ хvн вирустсэн файлаа ямар нэг санаандгүй тохиолдлоор бусдад өгөх буюу, сvлжээнд байрлуулсан тохиолдолд тэдгээр хэрэглэгчдийн компъютер дээр мөн л ижилхэн явдал давтагдна. Ингэж л вирус тархана. 

Вирусны тоо 1990 онд 200 – 500 байсан бол 1991 онд 600 - 1,000, 1992 оны сүүл гэхэд 1,000 - 2,300 virus, 1994 оны дундуур 4,500 - 7,500 virus, 1996 онд 10,000, 1998 онд 20,000 ялгаатай вирус байсан бол 2000 онд энэ тоо 50,000-ийг нэгэнт давжээ.


Yahoo=>dambo_tugs@yahoo.com
FB=>dambo_tugs
GG account=>OoZz.HeaToN
Web account=>NeaTon=> And i am moderator!!!
 
DarkОгноо: Лха, 2013-12-11, 9:32 AM | Мессеж # 2

Нийт форум: 156
Нэр хүнд: 10
Статус: Одоо холбогдоогүй байна
№1 kaspersky байх тиймүү ааалл

Facebook name:船長 アクラ
Анимэ байвал амьдраад л байна
 
NeaTonОгноо: Лха, 2014-01-01, 11:15 PM | Мессеж # 3

*** Форумын удирдагч ***
Нийт форум: 977
Нэр хүнд: 17
Статус: Одоо холбогдоогүй байна
№1 Bitdefender байна лээ
№2 Kaspersky байна лээ

Added (2014-01-01, 11:15 PM)
---------------------------------------------

Анхаараарай: Компьютерийн аюулт вирус илэрлээ!

Хэрэв та "Invitation" гэсэн хаягтай и-мэйл хvлээж авбал тvvнийг бvv нээгээрэй. Тэр захидалд дэлхийн хамгийн аюултай, хамгийн хор хєнєєлтэй вирус танд бэлэг болон очих болно. Энэ вирус таны хамгийн дотны хvний хаягаас ч ирж магадгvй...

"Invitation" гэсэн хаяг гарч ирмэгц та яаралтай компьютероо унтраасан нь зєвхєн танд ашигтай. CNN болон Microsoft энэ вирусийг хамгийн аюултай вирус гэж тодорхойллоо. Энэ вирус таны компьютер руу хоромхон зуур шурган орж, олимпийн бамбар асаж байгаа мэт сэтгэлт догдлом бадарч эхлэснээ таны компьютерийн <C:/drive>-ийг бvхэлд нь шатаах болно. Энэ вирусийг єчигдєр "McAfee Anti Virus"-ийн баг илрvvлсэн боловч одоохондоо устгах, анагаах аргыг олоогvй байна.



Yahoo=>dambo_tugs@yahoo.com
FB=>dambo_tugs
GG account=>OoZz.HeaToN
Web account=>NeaTon=> And i am moderator!!!
 
Форум - Биднийх.коМ » Бусад » Техник-технологи » Virus, Anti-Virus (Энэ бол хамгийн гол асуудалуудын нэг)
  • Page 1 of 1
  • 1
Search: