Залуу хүний ядуу байх нь биш мэдлэг чадваргүй байх нь л гутамшиг.

[ New messages · Members · Forum rules · Search · RSS ]
  • Page 1 of 1
  • 1
Форум - Биднийх.коМ » Бусад » Эрүүл мэнд » Шүд өвдөх (Зөвхөн шүдний талаар)
Шүд өвдөх
NeaTonОгноо: Мя, 2013-11-12, 9:35 PM | Мессеж # 1

*** Форумын удирдагч ***
Нийт форум: 977
Нэр хүнд: 17
Статус: Одоо холбогдоогүй байна
Шүд өвдөх бол жинхэнэ там байдаг гэдэгтэй надтай санал нэг байгаа байх. Хүн яг унтах амрах гэж байхад шаналгаатайн арггүй өвдөж эхэлдэг.Өвдөлт нь хэт мэдрэмтгий мэдрэлийг хэвийн хэмжээнээс хэтэрсэн цочролд оруулж байгаа хэрэг. Мэдрэлийн цочирсон байдал, гэмтсэн мэдрэлийн ширхгийн тоо, цочроогчын үйлчлэх хугацаанаас хамаараад өвдөлт нь янз бүр байдаг. Иймд өвдөлтийг дотор нь хатгуулсан, битүү, хорсгосон, огтолсон гэх мэт ялгадаг. 
Шүдний өвдөлт нь нь мэдээж хэрэг шүд, түүний эргэн тойрны мэдрэлийн эс цочирсноос үүснэ. Ихэвчлэн шүдний өвдөлт нь гэнэт эхлэн чих, чамархай руу дамжиж, халуун юмаар төөнөх, хатуу юмаар дарах үед нэмэгддэг. Шүд өвдөх олон төрлийн шалтгаан байдаг: 

Шүдний хөндийд нэвтэрсэн шүд цоорох өвчин. Энэ тохиолдолд халуун, эсвэл хүйтэн ус уух зэргээр цочроогчийг шууд үйлчлэх үед өвдөлт мэдэрнэ. 
Шүдний үндсэн эд буюу дентин нь хүзүүвчний орчим ил гарах. 
Шүдийг буруу ломбодох. 
Шүдэнд цууралт үүсэх. 
Пульпит буюу шүдний зөөлөн эдийн үрэвсэл. Пульп буюу шүдний мэдрэл байдаг зөөлөн эд үрэвсэл цочроогчийн шууд үйлчлэхэд ч тэр, үйлчлээгүй байхад л өвдөлт мэдрэгдэнэ. Өвдөлт битүү, эсвэл огцом хөдөлсөн шинжтэй байдаг. Чих ба чамархай руу дамжих нь шүдний өвчний бас нэг онцлог. Улмаар шүдний зөөлөн эдийн үрэвслээс үүдэлтэй өвдөлтийг удаан хугацаанд тэвчих бараг боломжгүй. 

шүд өвдсөөр гарах үр дагвар : 

Шүд өвдөх аяндаа намдаж, эсвэл алга болсон ч заавал шүдний эмчид үзүүлэх хэрэгтэй. Нэг шинж тэмдэг ариллаа гээд өвчин бүхэлдээ арилахгүй тул хурцаас архаг хэлбэрт шилжиж байна гэсэн үг. Улмаар өвдөлт өгч байгаа мэдрэлүүд үхжин нэвчдэст үрэвсэл, ясны идээт үрэвсэл гэх мэт ноцтой хүндрэлийг үүсэх аюултай. 

Анхны тусламж : 
-Шүдний хурц өвдөлтийн үед эмчид үзүүлэх хүртлээ өвдөлтийг түр намдаах анхны арга хэмжээг авах хэрэгтэй. 
-Өвчтэй шүдийг хоолны үлдэгдлээс цэвэрлэнэ. 
-Амаа хүнсний содын 0.5-2% бүлээн уусмалаар зайлна. 
-Өвдөлт намдаах эм (ибупрофен), шахмал хэрэглэнэ. 
Орчин үеийн шүдний эмчилгээ нь өвчин намдаах олон төрлийн эм бэлдмэл хэрэглэдэг болсон тул ямар ч тохиолдолд шүдний эмчид үзүүлэхээс айж, зайлсхийж болохгүй.
 


Yahoo=>dambo_tugs@yahoo.com
FB=>dambo_tugs
GG account=>OoZz.HeaToN
Web account=>NeaTon=> And i am moderator!!!
 
Форум - Биднийх.коМ » Бусад » Эрүүл мэнд » Шүд өвдөх (Зөвхөн шүдний талаар)
  • Page 1 of 1
  • 1
Search: