Залуу хүний ядуу байх нь биш мэдлэг чадваргүй байх нь л гутамшиг.

[ New messages · Members · Forum rules · Search · RSS ]
  • Page 1 of 1
  • 1
Форум - Биднийх.коМ » Бусад » Эрүүл мэнд » Эрүүл байх зарчмууд (Эрүүл байх зарчим болон нууцуудаас)
Эрүүл байх зарчмууд
NeaTonОгноо: Мя, 2013-11-12, 9:32 PM | Мессеж # 1

*** Форумын удирдагч ***
Нийт форум: 977
Нэр хүнд: 17
Статус: Одоо холбогдоогүй байна
1.Сайн унтаж амрах. Тухайн хүний онцлогоос хамаарч 6-8 цаг унтахыг хангалттай гэж үздэг. Унтахаар орондоо орсон бол ном унших хэрэггүй. 

2.Ходоод эрүүл байх. Тэгвэл хоол унданд дуртай, хоолны шингэц сайн байна. Ходоодны үйл ажиллагаа нь сэтгэл санаатай холбоотой байдаг. Сэтгэлийн зовиур шаналлаас болж хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа хямардаг. 

3.Инээж хөхрөх нь урт наслахын үндэс. Инээхэд өрц, хэвлийн булчин сайн ажиллаж, зүрх судасны үйл ажиллагаа сайжирч, элэгний эд эс чийрэгжин, нойр хоолонд сайн, сэтгэл санаа уужим болдог. Хэрэв элгээ хайрлая гэвэл инээж хөхөрч явах хэрэгтэй. 

4.Түргэн шалмаг хөдөлгөөн. Энэ нь эрүүл байх, урт наслахын нэгэн нууц. Байнгын идэвхитэй амьдрал хүний сэтгэл санааг өөдрөг байлгаад зогсохгүй бие организмыг хөгжүүлдэг. 

5.Хүний өтгөн саадгүй гадагшилж байх. Ойролцоогоор хүнс тэжээлийн боловсролт 24 цагт гүйцдэг ба гадагшлуулахгүй бол хор ялгарч эхэлдэг. Өтгөн хатахаас сэргийлэхийн тулд өглөө босохдоо хүйсний дээд талд хоёр гараараа гурван минут зөөлөн дараад нэг аяга хүйтэн ус уугаарай.

Added (2013-11-12, 9:31 PM)
---------------------------------------------
Эрүүл сайхан байж чадаж байж амжилтанд хүрнэ. Бид хэрхэн эрүүл байх вэ? Бага ч болов тус болог гэсэн үүднээс нийтлэв: 
1. Өглөө бүр сүү уу. Энэ нь таны ясны сийрэгжилт өвчнөөс бүрэн ангижруулж чадна. Мөн зүрх судасны өвчинд өртөхгүй байх бүрэн бололцоотой болно. Зүрхний эмгэг өвчин гэх мэт эмийн хэрэглээтэй өвчлөлийн эсрэг байж чадна. Дархлалыг сэргээж өгдөг учир сүүг өдөр бүр хэрэглэх хэрэгтэй юм. Ихэнх хүмүүс таргалалтаас хамгаалж байгаа нэрээр өөх тос бага хэрэглэдэг. Энэ нь эргээд биенд шаардлагатай нэмэлт тэжээлийг хааж орхидог байна. Харин та өдөр бүр нэг л аяга сүү ууснаар энэхүү байдлаас гарах бүрэн бололцоотой болж байгаа юм. Сүүнд агуулагдах тосны хэмжээ хүний биед өөхөн давхарга болж таргалуулдаггүй ч өөх тосны хэрэгцээг хангаж байдаг. Сүүгээр өөрийгөө эмчлэхүй дор тараг, бяслаг, сүүн бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэхийг хичээ. Таны хоол тэжээлийн дутагдалд орохгүй байх хамгийн зөв сонголт нь сүү байх болно. Таны биеийн эрүүл байх бүрэн бололцоогоор хангана. 

2. Тогтмол дасгал хөдөлгөөн. Та ямагт шинэ дасгал хөдөлгөөн маягтай үйлдлийг хийх оролдох хэрэгтэй. Энгийн амьдралын хэмнэл танд дасгал болж болно шүү дээ. Хэдхэн минут алхсан ч танд дасгал болно шүү дээ. Өөртөө амралт болж буй хөдөлгөөнийг хийж болно. Жишээ нь: Өдөр бүр 300 метрээс илүүтэй алхаж болно, 10 минут орчин нам жим сууж бодолд дарагдан ажлаасаа түр ч гэсэн хөндийрч болох юм. Ажил дээрээ хийдэг бүхий л үйлдлээ нэгтгэж аль нь хэрэгтэй байгаагаар өөртөө дасгал зохиож болно. Энгийн амьдралаас ч та эрч хүчтэй байж болно шүү дээ. Хамгийн гол нь та ямар ч хөдөлгөөн хийсэн та бие сэтгэл эрүүлжиж байна гэсэн бодолтой хийхийг Хятадын хөнгөн дасгалын хорооноос мэдэгдсэн байна. Энэ нь сэтгэл эрүүл байх, сэтгэлээр унахгүй байх, тогтвортой сэтгэхүйг хөгжүүлдэг байна. 

3. Загасанд яв. Загасанд явах бол хамгийн зорилготой мөртлөө санаа бодол ариусгаж, ядаргаа тайлдаг болох нь батлагдсан байна. Таныг маш богино хугацаанд эрүүл болгох зөв шийдэл нь загасчлах. Явган явах бол эрүүл байхын хамгийн гол зарчим юм. Харин та загасчлаж байх үедээ өөртөө тоолуур тавьж болдог бол хэдэн зуун метр явсан байх болно. Харин та огтхон ч ядрахгүй шүү. Та болон таны үр хүүхэд ч ийм аргаар дасгал сургуулилт болгон заавал загасанд эсвэл байгалийн сайханд амарч байх хэрэгтэйг анхааруулж байна. Та хэдхэн минут уулын өөд авираад үзэхэд долоо хоногийн дараа өвчин ярихаас хоёр дахин багассан байх болно. 

4. Цэвэр жүүс тогтмол уу. Та байгалийн гаралтай жүүсийг тогтмол ууж занших хэрэгтэй. Өөрөөр хэлбэл жимсний тэжээллэг бодисийг та өдөр бүр биеэрээ мэдэрч бай. Эмнэлэгт, эмнэл зүйд эмийн даруулганд байгалийн цэвэр жүүс ууж байвал эмийн нөлөө чадвар илүү байдаг байна. Сэмбэрүү цэцгийн найрлага бүхий жүүсийг долоо хоногт хоёр удаа уувал та ямар ч өвчнөөр өвчлөхгүй байх бүрэн бололцоотой. Таны биеийн эсэргүүцэл өдөрт 30 хувь нэмэгдэж байдаг. Тиймээс та жүүсийг хүнсэндээ хэрэглэхийг сануулж байна. Байгалийн цэвэр жүүс гаргаж уувал илүү сайн байдаг. 

5. Шар буурцаг цацах хөдөлгөөн хийх. Та тариа тарихаар цацаж буй мэт хөдөлгөөнийг өдөр бүр хийж байвал өдөрт хийх ёстой хөдөлгөөнийг гараар хийдэг хүн та ясны сийрэгжилтэнд орохгүй байх бололцоотой. Нийт ясны сийрэгжилтэнд орсон хүмүүс дотор машин барьдаг хүн бараг байдаггүй нь гарын хөдөлгөөн ихтэй байдагтай холбоотой гэж судалгаагаар тогтоогдсон байна. Бүтэн сарын дотор 10 цаг энэ л хөдөлгөөнөө хийсэн байхад л хангалттай гэнэ. Мөн хааяа нэг улаан дарс шимж байвал эрүүлжих хамгийн шилдэг арга болдог байна. Тамхи татах, архи уух үедээ та антибиотик бүү уугаарай. Энэ нь бие биенээ гашилгаж байдаг байна. 

6. Өдөр бүр инээ. Та заавал инээж бай. Уйлмаар санагдсан ч гэсэн инээж сур. Сэтгэлээсээ 15 минут инээхэд л та хөгширсөн хойноо даралт ихсэх өвчинд өртөхгүй ээ. Заримдаа бүр хөдөлж чадахгүй болтлоо инээх нь хэцүү мэт санагдаж байвч ингэх нь танд л ашигтай. Мөн сэтгэлээсээ инээхэд цусан дахь сахарын хэмжээ эрс багасаж сахар ихдэлттэй хүмүүст эмгүй эмчилгээ болдог байна. Та өдөрт ердөө хэдхэн минут л инээ. Жүжиг үз, онигоо унш, хөгжилтэй адал явдлыг өөрөө төсөөлөн бодсон ч болно шүү дээ. Мөн сахарын өвчин ч гэлтгүй ямар ч хүн та инээж байх нь эрүүл байх хамгийн зөв сонголт гэсэн үг юм. Хэзээ ч тусч магадгүй сахарын өвчингөөс та өөрийгөө найдвартай хамгаалая гэвэл үргэлж инээмсэглэж, хэдхэн минут элгээ хөштөл инээ.

Added (2013-11-12, 9:31 PM)
---------------------------------------------
7. Нойроо бүү харамла. Хааяа та ажлаа таслаад унтаж бай. Ингэлээ гээд танд муу зүйл нэг ч болохгүй. Магадгүй онцын уулзалт зөвөлгөөнгүй бол унтахад юу нь буруу байх билээ. Эрэгтэй, эмэгтэй гэлтгүй нойр хүний арьсны тогтолцоонд эрс эерэг нөлөө үзүүлж чаддаг юм. Хүн өдөрт 8 цаг унтах ёстой байтал ихэнх хүмүүс 5 цаг унтдаг. Энэ нь биеийн ядаргааны 30 хүрэхгүй хувийн ядаргааг л тайлж амждаг байна. Та өдөр нь маш их уурлаж бухимдсан бол шөнө унтаж амрахад таны тархин дахь уурласан мэдээлэл ахин сэргэж нэг үгээр тархи амарч чаддаггүй. Улмаар та оюуны ядаргаанд орно гэсэн үг. Хэт их оюуны ядаргаанд орсон хүн галзуурах нь ч бий. Бага нойртой хүний биед сахарын өөрчлөлт, цус багадалт, дааварын алдагдалд орсон байдаг байна. Та өдөр бүр унтахынхаа өмнө инээж заншвал тархи бүрэн амарч чаддаг байна. 

8. Гүнзгий амьсгаа авч бай. Та өдөрт 10 удаа гүнзгий амьсгаа авч амьсгалаа гаргахдаа миний бие дахь муу бүхэн гадагшилж буй мэтээр төсөөл. Хоёр сарын турш өөртөө 15-хан минутын зав гаргаж гүнзгий амьсгалж байх нь урт наслахын үндэс болдог байна. Уушиг бол амьдруулдаг, үхүүлдэг эрхтэн тиймээс та аргадаж амьдрах хэрэгтэй болно гэсэн үг юм. Мөн цус багатай бол өдөр бүр гүнзгий амьсгаа авахад цус төлжүүлэх магадлал бийг судалж байгаа юм. 
9. Хэмнэлийг мэдэрч сур. Таны эргэн тойрон ямарваа нэгэн хэмнэл хөдөлгөөн бий гэдэгт итгэ. Өдөр бүрийн ажлаасаа айзам хэмнэлийг мэдэрч чадах хэрэгтэй. Үүндээ таарсан хийхэд хэцүү гэж бодсон хөдөлгөөнөө хийж байх нь чухал юм. Та цоглог өөдрөг, өөртөө итгэлтэй байх алтан дүрэм бол нэг л хэвийн амьдралаас татгалзах болно. Өөрөө өөртөө аз жаргалыг бэлэглэж сурах хэрэгтэй гэсэн үг юм.

Added (2013-11-12, 9:32 PM)
---------------------------------------------
Таныг 100 наслахад туслах эрүүл мэндийн 10 дадал 
1. Тэтгэвэрт битгий гар. “Нийгэмд хүмүүс гэнэт ажил хийхээ больцгооход хэт таргалалт, зүрх судасны төрлийн өвчин тусах 
магадлал тэтгэвэрт гарсны дараа пуужин шиг л шуугиад ирдэг гэдгийг 
баримт, судалгаа харуулдаг” гэж Балтиморын Наслалтын судалгааны албаны 
захирал Льюжи Ферручи хэлж байна. Италийн Чианти муж 100 хол давсан 
настнуудын тоогоороо маш өндөр хувьтай. Тэндхийн хүмүүс амралт чөлөөт 
цагаа бусдаас арай өөрөөр өнгөрүүлдэг. Энэ хүмүүс тэтгэвэрт гараад 
өдрийн ихэнхи цагийг жимс ногоогоо тарьж, арчлах зэргээр ферм дээрээ 
ажиллаж өнгөрөөдөг. Тэд хэзээ ч идэвхигүй, зүгээр суудаггүй. Та “би тэгж 
жимс ногоо тарьж арчилж чадахгүй” гэж бодож байна уу? Тэгвэл ач 
гучийнхаа цэцэрлэг, сургуульд тусалж, эсвэл янз бүрийн төрийн бус 
байгууллагуудад сайн дурын ажилтан хийж болно шүү дээ. 
2. Өдөр бүр шүдээ цэвэрлэ. Энэ нь таны артерийн судсыг эрүүл байлгахад тусална. Нью-Иоркийн Их сургуулийн 2008 оны судалгаагаар 
өдөр бүр шүдээ цэвэрлэх нь амны хөндийн бактерийн гаралтай өвчлөлийг 
бууруулдаг гэжээ. Ийм бактери нь цусанд орсноор зүрх судасны өвчин үүсэх 
гол хүчин зүйл болсон артерийн судсанд үрэвсэл үүсгэдэг байна. Бас өөр 
нэг судалгаагаар амны хөндийн эрүүл ахуйг сахидаггүй, амандаа маш их 
бактертай хүмүүс нь артерийн судсаа нарийсгах магадлал өндөртэй бөгөөд 
энэ нь эргээд зүрхний өвчний эх үүсвэр болдог. “Хүмүүс дор хаяж хоёр 
удаа шүдээ угааж дадвал амьдралаа уртасгахад нь маш том ашиг тус өгнө 
гэж би үнэхээр итгэж байна” гэж Перлс зөвлөж байна. 
3. Хөдөл. “Дасгал хөдөлгөөн бол залуу насны оргилох булаг юм. Энэ нь яг л машиндаа та тос масло хийж хөдөлгөдөгтэй адил. Тос 
маслотай машин илүү сайн, бас таны дураар хөдөлдөг” гэж Чикагогийн 
Иллинойсын Их сургуулийн эм зүй, наслалтын судалгааны судлаач Жей 
Олшански хэлж байна. Дасгал хөдөлгөөн нь таны сэтгэл санаа, тархи оюун, 
биеийн тэнцвэр, булчингуудын жин, яс үе мөчинд тань хамгийн их ашиг 
тусаа өгдөг гэдгийг судалгаанууд ар араасаа л баталцгааж байна. Та 
хөдөлж эхлэнгүүт л ашиг тус нь тэр даруй ирдэг. Та өөрийгөө биеийн 
тамирын зааланд очиж хичээллэж чадахгүй байна даа гэж санаа зовох 
ерөөсөө хэрэггүй. Та зүгээр л өдөрт 30 минут ойролцоох дэлгүүр лүү ч юм 
уу, эсвэл гэрийнхээ ойр хавиар сайхан алхахад л хангалттай. Байнгын 
дасгал хөдөлгөөнөөр булчингаа чангаруулах нь ч бас сайн. Гэхдээ иогийн 
дугуйланд явснаар   сунгалтын дасгал хийж, адилхан үр дүнд бас хүрч 
болдог. 
4. Өглөөний хоолондоо эрдэнэ шиш, овъёосоор баялаг хүнс ид. Ер нь өглөөд арвай, буудай ихтэй хоол цай хэрэглэх нь настайчуудыг 
өдрийн турш цусан дахь чихрийн түвшингээ хэвийн хэмжээнд байлгахад 
тустайг саяханы хийсэн судалгаагаар тогтоожээ.  Ийм хоол хүнс хэрэглэж 
хэвшсэн хүмүүсийн хувьд хөгшрөлтийг хурдасгаж өгдөг нэг шалтгаан болох 
чихрийн шижин өвчнөөс сэргийлж чадна.

Added (2013-11-12, 9:32 PM)
---------------------------------------------
5. Дор хаяж зургаан цаг унтаж бай. Өдрөө уртасгахын тулд нойроо хэмнэж, илүү цаг гаргаж байхын оронд амьдрах хугацааг тань 
уртасгах он жилүүдийг нэмэхээ бод. “Нойр бол бидний бие организмыг 
хэвийн байлгаж, эд эсүүдийг эдгээж сэргээх хамгийн чухал үйл ажиллагааны 
нэг юм. Настайчууд доод тал нь зургаан цаг унтах ёстой гэдгийг бид 
тооцоолж гаргасан” гэж Ферручи хэлсэн. Нэгэн зууныг хүрч насалсан урт 
настанууд нойрыг яах аргагүй хамгийн нэгдүгээрт байх ёстой зүйл гэж 
тэмдэглэх нь зайлшгүй биз ээ. 
6. Хүнсний нэмэлт бэлдмэл биш, харин хоол тэжээл хэрэглэ. Витамин С, Е, эсвэл бетакаротин гэх мэт бодисуудыг цусандаа ихээр 
агуулж байдаг хүмүүс харьцангуй илүү урт насалж, зөнөх нь ч удаан 
байдгийг судалгаа баттай харуулж байна. Харамсалтай нь, энэ мэт 
аминдэмүүдийг агуулсан хүнсний нэмэлт бэлдмэлүүдийг хэрэглэх нь 
хөгшрөлтийг удаашруулахад ашиг тустай гэсэн баримт алга. “Жирийн нэг 
улаан лоолинд агуулагдаж байдаг эдгээр бодисууд нь бидний мэддэг витамин 
С зэрэг ганц аминдэмээс ч илүү цогцоороо эрүүл мэндийг тэтгэдэг 
хоорондын харилцан уялдаатай” гэж Ферричи тэмдэглэжээ. Шим тэжээл муутай 
цагаан хүнс болох талх, гурил, элсэн чихэр зэргээс аль болох зайлсхийж, 
харин шим тэжээл ихээр агуулсан өнгө алагласан жимс жимсгэнэ, хүнсний 
ногоо, бас бүдүүн тарианы талх, буудай зэргийг байнга хэрэглэж бай. 
7. Аль болох бага хямар. Вүүди Аллен мэтийн жүжигчид л сэтгэлийг нь зовоож буй зүйлийг эрүүл саруул хошигнолоор тайлаад 
гаргачиж чадах биз. Харин бид мэтийн хямрагчдын хувьд стресстэй тэмцэх 
шинэ арга замыг олсон нь дээр байх. “Бид зуу наслагчид хүнд хэцүү 
асуудлууд дээрээ аль болох эргэлдэхгүй, эсвэл аливааг өөрт хэт ойроор 
дусгаж авдаггүй болохыг харуулсан судалгааны шинэ баримт олоод байна. 
Тэд зүгээр л тоохгүй өнгөрүүлэхдээ гарамгай” гэж Перлс хэлсэн юм. Хэрэв 
би угаасаа ингэж чадахгүй гэж бодож байгаа бол хямарч бухимдсан үедээ 
энэ байдлаас гарах өөрт таарсан илүү дээр аргыг олох хэрэгтэй. Ёог, 
дасгал, бясалгал, эсвэл хэсэгхэн хором зүгээр л гүнзгий амьсгаа авах 
зэрэг нь бүгд тустай сайн. Таагүй асуудлаа байн байн бодох, зурагтынхаа 
өмнө чипс хивээд суух, согтууруулах ундаа уух нь ямар вэ гэж үү? Муу, 
маш муу. 
8. Долоо дахь өдрийн адвентист шиг амьдар. Өөрсдийгөө 7 дахь өдрийн адвентист гэж тодорхойлдог америкчуудын дундаж наслалт 89 
буюу жирийн америк хүнээс бүхэл бүтэн арван насаар урт байна. Энэ шашны 
нэг итгэл үнэмшил бол Бурханаас зээлж авсан бие махбодио баярлуулж байх 
нь чухал гэж үздэг. Энэ нь тамхи татахгүй байх, архи дарсанд донтохгүй 
байх, эсвэл чихэр бурмаар хэт цатгахгүй байх явдал юм. Сүсэгтнүүд нь 
жимс жимсгэнэ, төрөл бүрийн хүнсний ногоо, самар, шош зэрэгт үндэслэсэн 
цагаан хоолтон байж, хангалттай сайн дасгал хийх ёстой гэж үздэг. Тэд 
бас өөрсдийн гэр бүл, хамт олондоо маш их анхаарцгаадаг. 
9. Дадал зуршилтай бол. 100  настнууд бүхий л амьдралынхаа туршид нэгэн төрлийн ажил хэрэг эрхэлж, нэгэн төрлийн хоол 
ундаа идэж уух зэрэг тогтсон дадал, хэв маягтай байдаг гэж Олшански 
өгүүлж байна. Өдөр бүр тогтсон цагт унтаж, босох нь ч нас ахихын хэрээр 
бие махбодийг тэнцвэртэй байлгах бас нэгэн сайн дадал юм. “Нас ахих 
тусам таны сэтгэл санаа улам бүр доройтож байдаг учраас хэрэв та нэг 
шөнө хэдхэн цагийн нойр алдсан ч, эсвэл хэтэрхий их архи дарс уусан бол 
эргээд бие тань хэвийн байдалдаа шилжихэд маш хэцүү, хүндрэлтэй болдог” 
гэж Ферручи тайлбарласан. Энэ нь таны дархлааны хамгаалалтыг доройтуулж, 
янз бүрийн ханиад томуу, вирус бактерийн гаралтай үрэвсэл авахад илүү 
мэдрэмтгий болгодог ажээ. 
10. Холбоотой бай. Ялангуяа бэлэвсэрч хоцорсон хөгшчүүлийн хувьд наснаасаа эрт өөд болох нэг шалтгаан болдог сэтгэл 
санааны хямралаас зайлсхийх гол түлхүүр бол найз нөхөд, хайртай дотно 
хүмүүстэйгээ байнга холбоо харилцаатай байх явдал юм. Зарим сэтгэл 
судлаачид настайчуудад ихээхэн тустай нэг арга бол хөгшинтэйгөө гадуур 
алхах, эсвэл хэсэг бүлгээрээ хамтдаа дасгал хийдэг клуб зэрэгт хамрагдах 
нь хамгийн үр дүнтэй аргуудын нэг гэж үздэг. Өдөр бүр дотны найз нөхөр, 
эсвэл гэр бүлийн гишүүнтэйгээ хамт байх нь өндөр настай хүмүүст сэтгэл 
санааны маш том дэмжлэг болдог.


Yahoo=>dambo_tugs@yahoo.com
FB=>dambo_tugs
GG account=>OoZz.HeaToN
Web account=>NeaTon=> And i am moderator!!!
 
Форум - Биднийх.коМ » Бусад » Эрүүл мэнд » Эрүүл байх зарчмууд (Эрүүл байх зарчим болон нууцуудаас)
  • Page 1 of 1
  • 1
Search: