Залуу хүний ядуу байх нь биш мэдлэг чадваргүй байх нь л гутамшиг.

[ New messages · Members · Forum rules · Search · RSS ]
  • Page 1 of 1
  • 1
Форум - Биднийх.коМ » Бусад » Нийгэм » Ажилгүйдэл (Ажилгүйдэл)
Ажилгүйдэл
NeaTonОгноо: Бя, 2013-11-09, 3:03 PM | Мессеж # 1

*** Форумын удирдагч ***
Нийт форум: 977
Нэр хүнд: 17
Статус: Одоо холбогдоогүй байна
Дургүйд хүчгүй.... 

Монголчууд ажил хийх дургүй. Энэ талаар компанийн захирал, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид байнга гомдоллодог. Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар болон Хөдөлмөрийн бирж, Нийслэлийн хөдөлмөрийн газарт энэ жил уул уурхай, барилгын салбараас ажлын байрны захиалга хамгийн олон ирсэн гэнэ. Тэдгээр ажлын байрны ихэнх нь барилгын туслах ажилчин, зөөгч бармен, харуул хамгаалалтын ажилчин авах захиалга байж. Тэгэхээр Монголд ажилгүйдэл газар авах бус харин Монгол Улс ажилчин ангийн хомсдолд орчихсон юм биш үү гэмээр. Телевиз радио, хэвлэл мэдээлийн хэрэгслээр “ажилд авна, цалин өндөр” гэсэн зар нэлээд цацагддаг. Тэгсэн хэрнээ ажилгүйдэл өсөөд л байдаг. 

Хөдөлмөрийн биржийн мэргэжилтний хэлснээр барилгын компаниуд туслах ажилчин авах захиалга багагүй ирүүлдэг ч энэ ажилд орох хүмүүс байдаггүй гэнэ. Дээд боловсролтой монголчууд туслах ажил хийх дургүй, тиймээс л Монголын ажилгүйчүүдийн тоо жилээс жилд өсөөд байгаа хэрэг. Миний мэдэх нэг айлын таван хүүхэд бүгд дээд мэргэжилтэй. Харамсалтай нь, нэгээс бусад нь бүгд ажилгүй. Ажилгүйдлийг дагаад ядуурал тэлдэг нь бичигдээгүй хууль. Гэсэн хэрнээ ядуус ажил хийх дургүй. Зах дээр гуйлга гуйгаад сууж байгаа эмэгтэйгээс яагаад ажил хийж болдоггүй юм бэ гэж асуухад “цагт баригдсан ажил хийх дургүй, дарга нарын дарамт их” хэмээн хээв нэгхэн хариулж байх жишээний. Ажилгүйдэл их үү, ажлын байрны эзэнгүйдэл нь их үү гэдэг нь ойлгомжгүй байгаа энэ нөхцөлд ажилчин ангийг бэлтгэхгүйгээр ажилгүйдлийг бууруулж чадахгүй нь дэг. Өнгөрсөн 2010 онд 34 мянган оюутан их, дээд сургууль төгссөн ч ердөө нийт төгсөгчийн 13900 нь ажилтай болсон судалгаа гарчээ. Ажилгүйдлийг ерөнхийдөө дөрөв ангилдаг гэнэ. Завсрын, бүтцийн, мөчлөгийн, улирлын гэж. Монгол Улсад завсрын ажилгүйдэл нэлээд түгээмэл байдаг юм байна.


Yahoo=>dambo_tugs@yahoo.com
FB=>dambo_tugs
GG account=>OoZz.HeaToN
Web account=>NeaTon=> And i am moderator!!!
 
Форум - Биднийх.коМ » Бусад » Нийгэм » Ажилгүйдэл (Ажилгүйдэл)
  • Page 1 of 1
  • 1
Search: