Залуу хүний ядуу байх нь биш мэдлэг чадваргүй байх нь л гутамшиг.

[ New messages · Members · Forum rules · Search · RSS ]
  • Page 1 of 1
  • 1
Форум - Биднийх.коМ » Тоглоомын булан » Warcraft » Дотагын баатруудын үүрэг, дүр
Дотагын баатруудын үүрэг, дүр
Та багтаа ямар үүрэг гүйцэтгэн тоглоx дуртай вэ?
1. 1. Hardcore carry [ 0 ] [0.00%]
2. 2. Semi - carry [ 0 ] [0.00%]
3. 3. Tanker [ 0 ] [0.00%]
4. 4. Ganker [ 0 ] [0.00%]
5. 5. Babysitte [ 0 ] [0.00%]
6. 6. Roamer [ 0 ] [0.00%]
7. 7. Initiator [ 2 ] [100.00%]
8. 8. Pusher [ 0 ] [0.00%]
Answers total: 2
NeaTonОгноо: Пү, 2013-11-14, 10:40 AM | Мессеж # 1

*** Форумын удирдагч ***
Нийт форум: 977
Нэр хүнд: 17
Статус: Одоо холбогдоогүй байна
Бусад бүх төрлийн багийн тоглоомын адил Дотад ч мөн тоглогч бүр нэг нэг үүргээр тоглодог. Нэг багт 3 болон түүнээс дээш зодуур байх тохиолдолд 10 минутын дараа бүх tower-аа алдаад тоглолт 25 гэхэд GG болчихно. Нэг ч зодуургүй тохиолдолд тоглолтыг хурдан л дуусгахгүй бол сүүл хэсэгт хожно гэдэг үлгэр болоод явчихна. Дотад 2 үндсэн дүр гэж байдаг боловч түүний хажуугаар subcategory-д орох хэд хэдэн дүрүүд байдаг юм байна. Ингээд тайлбарыг нь орууллаа... 
Үндсэн хоёр дүр:

Carry 
Багт хамгийн их цэрэг, килл, tower авж байвал зохих дүр юм. Зодуур нь олох боломжтой бүх мөнгө болон exp-г хүртэх ёстой бөгөөд тоглоомын сүүлд хамгийн их damage үзүүлж байх ёстой дүр. Carry буюу "Тээгч, хүргэгч, зөөвөрлөгч" гэсэн утга нь багаа ялалтанд хүргэх учиртай тул ингэж нэрлэсэн байна. 
Supporter 
Дэмжигч гэсэн утгатай бөгөөд нэрнээс нь үүрэг нь тодорхой байгаа юм. Carry баатраа дэмждэг бөгөөд дайнд stun, silence өгөн эсрэг багын carry-ийн хөгжлийг удаашруулах, дайнд "хор найруулах" ёстой дүр юм. 
Carry-ийн subcategory дүрүүд:

Tanker 
Carry төрлийн дүр бөгөөд олсон мөнгөө HP (амь), Armor (хамгаалалт), Magic resistance (скилл эсэргүүцэх чадвар)-д зарцуулах ёстой дүр юм. Өөрөөр хэлбэл Vanguard, Hood, Tarasque, Shiva's Guard гэх мэт item-үүдийг хийдэг баатар байх ёстой. Ихэнх тоглолтуудад мах баатар байхгүй улмаас дайн эхэлж өгөхгүй эсвэл буруу дайн хийдэг. Мах баатар нь хангалттай хөгжсөн байна гэдэг чигээрээ дайраад ороход шууд үхэхээргүй тийм их амьтай байх ёстой. Мөн өгөөш болоход тохиромжтой дүр юм. 
Semi - Carry 
Нэг талаасаа суппорт болон кэрри баатрын дундаж гэж ойлгож болно. Тоглоомын эхэн үед их хэмжээний хохирол учруулах скиллтэй бөгөөд суппорт баатруудыг бодвол бас ч үгүй зоддог чадвартай байх хэрэгтэй. Ихэнхдээ Сэми - Кэрри баатрууд голоор явдаг нь түрүүлж экспи авж скиллүүдээ тулгадаг байна. Тулчихсан (level 2,4) скиллтэй баатар дайсандаа ихээхэн хохирол учруулах чадвартай. Монголчуудын тоглох дуртай PoTM, Nevermore энэ төрөлд ордог. 
Hardore carry 
Тоглоомын эхэнд нэмэргүй, амархан үхдэг учир хажуудаа заавал дэмжигч баатраар хамгаалуулж явдаг. Энэ нь түүнд их хэмжээний мөнгө олох, амьд байхад нь тусалдаг байна. Тоглоомын төгсгөл хэсэгт бүх item нь төгсөрсөн эсвэл хэрэгтэй гэсэн "чулуу" болчихоор item-үүдтай байх ёстой. Дэмжигч баатрууд дайсныг чинь ажилгаагүй болгох үед (stun-дах, silence-дах, удаашруулах) дайснаа аль болох сэрээлгүй устгах учиртай. Хамгийн чанга зоддог баатрууд байна. 
Ganker 
Үнэн хэрэгтээ ganker гэх төрөл carry-д багттдаг юм байна.Demon witch, Puck, Tinker гэх баатрууд нь ганцаараа нэг баатрыг алах чадалтай байдаг.

Added (2013-11-14, 10:40 AM)
---------------------------------------------

Support-ын Subcategory дүрүүд:

Babysitter 
"Хүүхэд асрагч" гэсэн утгатай бөгөөд кэрри баатрын хажууд байнга байж, хамгаалж байх үүрэгтэй баатар юм. Ихэвчлэн damage-лахаасаа илүү амь нөхөх скиллтэй баатрууд байдаг. Abbadon, Dazzle гэх баатрууд энэ төрөлд ордог байна. 
Roamer 
Манайхны хэлдгээр "чихддэг" баатрууд юм. Ингэхдээ газрын хаана ч явдаг бөгөөд дээд, гол, доод коридор мөн байгалд ч үзэгддэг учир ихээхэн аюултай дүр. Энэ төрөлд цэрэг тасалдаг мөн байгалдахад амар байдаг Chen, Enchantress гэх баатрууд энэ төрөлд ордог. Газрын хаана ч үзэгддэгүй учир энэ тэндээс гарж ирээд алах тохиолдолд "miss-ээ хэлээч" гэдэг үг тохиромжгүй байдаг. 
Initiator 
"Дайн өдөөгч" гэсэн утгатай бөгөөд Clock, Earth, Sand гэх баатрууд энэ төрөлд багтддаг. Мөн Semi - Initiator гэсэн дүр байдаг ба энэ төрөлд CM, Venge гэх баатрууд орж болдог юм байна. Эдгээр баатруудын үүрэг нь Dagger авсаны дараа бүрэн утгаараа хэрэгждэг. 
Pusher 
Pusher буюу "Push хийх, чихэх" гэсэн утгатай дүр. Үүрэг нь: тоглоомын эхэнд дайсны баатар луу биш tower луу дайрдаг байна. Эрт Tower авсанаар бусад баатруудын хөгжих гарцыг нь хаадаг. Хамгийн гол нь нэг push хийсэн бол зогсохгүй байх хэрэгтэй.Chen, Enchantress, Furion, Enigma, Broodmother, Undying гэх олон баатрууд энэ төрөлд хамаарагддаг. 

Миний хувьд Roaming хийж тоглох дуртай. Ер нь байгалд ихэнх цагыг өнгрүүлэх дуртай гэхүүдээ... 
Нэг бол Syllabear аван кэри хийнэ нэг бол Venge, Enchantress аван байгалдаж, цэрэг таслан тоглох дуртай. Хэн нэгэнтэй цэрэг булаацалдахгүй мөн алуулна гэх аюул бага байдаг учраас тэр :D


Yahoo=>dambo_tugs@yahoo.com
FB=>dambo_tugs
GG account=>OoZz.HeaToN
Web account=>NeaTon=> And i am moderator!!!
 
InCeR-TeaMОгноо: Да, 2014-01-13, 1:53 AM | Мессеж # 2

*Forum ~ moderator*
Нэр хүнд: 19
Статус: Одоо холбогдоогүй байна
За тэгэхээр би өөрөө Tiny-гаар тоглох дуртай болохоор 
Initiator гэсэн үг юм байна даа.
 
Форум - Биднийх.коМ » Тоглоомын булан » Warcraft » Дотагын баатруудын үүрэг, дүр
  • Page 1 of 1
  • 1
Search: