Залуу хүний ядуу байх нь биш мэдлэг чадваргүй байх нь л гутамшиг.

[ New messages · Members · Forum rules · Search · RSS ]
  • Page 1 of 1
  • 1
Форум - Биднийх.коМ » Дэд хэсэг » Спортын ертөнц » Спорт-ийн талаар (Та бүхэн энд өөрсдийн сонирходог спортоо бичнүү)
Спорт-ийн талаар
T[o]KОгноо: Ба, 2013-08-23, 9:52 PM | Мессеж # 1

V.I.P
Нийт форум: 15
Нэр хүнд: 0
Статус: Одоо холбогдоогүй байна
Та бүхэн энд өөрсдийн сонирходог спортоо бичнүү
 
NeaTonОгноо: Ня, 2013-11-10, 1:13 PM | Мессеж # 2

*** Форумын удирдагч ***
Нийт форум: 977
Нэр хүнд: 17
Статус: Одоо холбогдоогүй байна
би лав сагсан бөмбөг сонирхдог тэгээд бас nba-гийн тамирчин болох kobe bryant-ийг дэмждэг.

Added (2013-11-10, 1:13 PM)
---------------------------------------------
ёр нь спорт дажгүй шүү хэхэ


Yahoo=>dambo_tugs@yahoo.com
FB=>dambo_tugs
GG account=>OoZz.HeaToN
Web account=>NeaTon=> And i am moderator!!!
 
DarkОгноо: Лха, 2013-12-11, 9:13 AM | Мессеж # 3

Нийт форум: 156
Нэр хүнд: 10
Статус: Одоо холбогдоогүй байна
Би лав Lebron James дажгүй гэж боддог

Facebook name:船長 アクラ
Анимэ байвал амьдраад л байна
 
InCeR-TeaMОгноо: Да, 2014-01-13, 2:58 PM | Мессеж # 4

*Forum ~ moderator*
Нэр хүнд: 19
Статус: Одоо холбогдоогүй байна
Quote NeaTon ()
би лав сагсан бөмбөг сонирхдог тэгээд бас nba-гийн тамирчин болох kobe bryant-ийг дэмждэг.
Хэхэ 2уулаа ч адилхан юм аа даа.
 
InCeR-TeaMОгноо: Мя, 2014-01-21, 11:43 AM | Мессеж # 5

*Forum ~ moderator*
Нэр хүнд: 19
Статус: Одоо холбогдоогүй байна
Спортын сэтгэлзүй

Сагсан бөмбөгийн баг амжилтанд хүрэхийн тулд гурван зүйл зайлшгүй шаардлагатай болдог. Тэдгээр нь Тактик ба техник, биеийн хүч, спортын сэтгэл зүй. Харин энэ удаад спортын сэтгэлзүйн талаар авч үзье. Юуны өмнө биеийн бүх хэсэг тархитай ямар нэгэн хэмжээгээр холбогдсон байдгийг ойлгох хэрэгтэй. Спортын сэтгэлзүй нь тамирчдад өөрийгөө бүрэн удирдаж боломжит хамгийн сайн тоглолт гаргахад нь тусалдаг. Сэтгэлзүй бол тэмцээн уралдаанд чухал зүйл гэдгийг хүн бүр мэддэг ч сагсан бөмбөгийн дасгалжуулагч нар энэ талаар мэдээлэл багатай байдаг.

Дасгалжуулагч тоглогчидтой хэтэрхий дотно байж болохгүй бөгөөд бүх тоглогчидтой ижил түвшинд харьцах нь хамгийн чухал. Гэсэн хэдий ч багийн бүх тоглогчдын хүсэл мөрөөдөл болон зорилго гэх мэт зүйлсийг нэгд нэгэнгүй мэдэж байхын тулд багийн сэтгэлзүйчийг барууны орнуудад ихээр хөлслөх болсон. Багийн сэтгэлзүйч нь ихэвчлэн өөрөө өмнө нь мөн сагсан бөмбөгийг тамирчин байсан байдаг. Багийн сэтгэлзүйч бол зөвхөн тоглогчидтой тулж харьцах бөгөөд тэдэнд талбай дээр сэтгэлзүйгээ хянах болон стресс дарамтаас хэрхэн сэргийлэх талаар зөвлөгөө өгдөг. Сэтгэлзүйч тухайн багийн нэг хэсэн боловч багийн менежмент, бэлтгэл сургуулилт, дасгалжуулагчийн шийдвэр гэх мэт зүйлст огт оролцох шаардлагагүй байдаг. 
Багийн сэтгэл зүйч болон дасгалжуулагч нарт өгөх зөвлөгөө

• Аль нэг тоглогчид багийнхны өмнө үнэлэлт дүгнэлт бүү өг. Ганцаарчлан уулзаж магтаал эсвэл шүүмжлэлээ хэлж болно.
• Тоглогч тус бүрийн ялгаатай байдлыг ойлгож хүлээн зөвшөөр
• Багийн тоглогчид ч мөн адил бусдыгаа хүлээн зөвшөөрж хүндлэх хэрэгтэйг ойлгуулах
• Зарим нэг шийдвэр гаргахдаа тоглогчдыг оролцуулж санаа бодлыг нь сонсож байх
• Багийн болон хувь тоглогчдын зорилтыг тодорхойлж хооронд нь уялдуул
• Тоглогч тус бүрт статистикийн хувьд өсөх боломж олгох
 
Форум - Биднийх.коМ » Дэд хэсэг » Спортын ертөнц » Спорт-ийн талаар (Та бүхэн энд өөрсдийн сонирходог спортоо бичнүү)
  • Page 1 of 1
  • 1
Search: