Бидний Youtube сувагт ЭНД ДАРЖ ороод SUBSCRIBE дарж дэмжээд өгөөрэй, баярлалаа :)

Кока коланы тухай 12 баримт

1. Америкийн ихэнх замын хөдөлгөөний эргүүлийн цагдаа нар хоёр баллонтой тэнцэх хэмжээний колаг машиндаа авч явдаг байна. Үүний гол зорилго нь авто замын ослын үед зам дээр тогтсон цусны толбыг арилгахын тулд юм.

2. Дутуу шарсан үхрийн махыг Колагаар дүүргэсэн саванд хийхэд хоёр хоногийн дотор мах хийсэн сав нь тэр чигээрээ зэвэнд идэгдсэн байдаг байна.

3. Жорлонгийн суултуурын хир толбыг арилгахад Кола нь маш сайн бөгөөд суултуурт тогтсон зузаан хир толбыг коланд агуулагддаг стирисан гэгч бодис юу ч үлдээлгүйгээр арилгадаг байна.

4. Автомашины өмнөх зэвэрсэн төмөр гуперийг цэвэрлэе гэвэл колагаар норгосон цаасаар арчихад зэврэлт оргүй алга болдог байна.

5. Машины батрейд зэврэлт үүсвэл батрейн кабелийг колагаар норгоход хөөсрөн зэврэлт арилдаг.

6. Зэвэрснээс эргэгдэхгүй болсон боолтонд кола түрхвэл хэсэгхэн хугацааны дараагаар боолт чөлөөтэй эргэдэг аж.

7. Тос болсон хувцасыг угаахаар бол толбо болсон тухайн хэсэгт колаг дусаагаад угаалгын бодисыг түрхэн үрж угаавал маш сайн цэвэрлэгддэг гэнэ.

8. Машины урд талын шил бүрэлзсэн бол колагаар арчвал тунгалаг болдог байна.

9. Колад агуулагддаг гол бодис болох фосфорын хүчил рН- нь 2,8  бөгөөд ийм хэмжээний рН нь ердийн урттай хадаасыг дөрвөн өдөрт хайлуулан уусгах бодис юм.

10. Америкт коланы сиропыг зөөвөрлөдөг ачааны машинууд хортой шингэн гэж тооцогддог хорт бодис тээвэрлэх зөвшөөрөл бүхий үнэмлэхтэй байх ёстой гэнэ.

11. Нэг аяга коланд 50 мг орчим кокайн агуулагддаг байна. Кокайн нь хүний бие дэх довтлогч гормонуудыг сарниулснаар хүүхдүүд замбараагүй зүггүй болж хурц зан араншинтай болдог гэжээ.

12. Кола ундааны 13 хувийг элсэн чихэр эзэлдэг тул колаг хэт их уух юм бол хүүхдүүд сэтгэх чадвараа алдан сэтгэл санааны хувьд тайван бус байдалтай болдог. Мөн элсэн чихрийг хэтрүүлэн хэрэглэх юм бол дархлаа муудаж тархины зохицуулалт тогтворгүй болж эхэлдэг байна.


Танд манай сайт бага ч болов тус болсон бол бидний Youtube сувагт
SUBSCRIBE дарж дэмжээд өгөөрэй, баярлалаа :)

--->
<--- (энд subscribe эсвэл Youtube гэж байгаа дээр нь дараарай)


Кока коланы тухай 12 баримт 
1828 2014-07-21
Уучлаарай, зөвхөн бүртгэлтэй хэрэглэгч сэтгэгдэл бичих эрхтэй


Сошиал сүлжээ ашиглан нэвтрэх