Залуу хүний ядуу байх нь биш мэдлэг чадваргүй байх нь л гутамшиг.

Yamee мессенжерийг гар утсандаа хэрхэн суулгах вэ?

Зураг

 

 

 
Yamee хэрхэн гар утсандаа суулгах талаар бяцхаан мэдээ олж орууллаа. Одоо ингээд хаа ч явсан чатлаад байж дээ.

 

Гар утсандаа Yamee-г суулгахад тавигдах эхний шаардлагууд гэвэл таны гар утас Java дэмждэг, GPRS болон internet тохиргоотой бас утас тань сүлжээтэй байх хэрэгтэй. Эдгээр шаардлагуудыг хангасан тохиолдолд та хаанаас ч хэдийд ч хялбар аргаар Yahoo Messenger-т орох боломжтой байдаг.

 

 

Yamee: нь ганцхан Yahoo мессенжер шалгах боломжтой программ бөгөөд BUZZ!!!, smile, status, conference гэх мэт зүйлүүдийг өөрөө багтаасан байдаг.  Энэ нь танд яг л Yahoo мессенжерт орсон юм шиг сэтгэгдэл төрүүлнэ. Yamee мессенжер татаж авах үнэгүй сайтууд интернэт маш олон байдаг.

 

Хэрвээ та татаж авахыг хүсвэл энэ http://www.brothersoft.com/mobile/yamee-download-4534.html  линкээр ороод Yamee 1.3  програмыг татаж болно. Дараа нь гар утас руугаа хуулна. Ихэвчлэн Nokia маркийн утсанд шууд суух боломжтой. Мөн дээрх линкээр ороод ямар, ямар утсанд ашиглаж болох талаар мэдээлэл аваарай.  Хэрэв та internet тохиргоогоо хийж амжаагүй бол дараах заавраар хийгээрэй.

 

Internet тохиргоо гэдэг нь :

 

Nokia : Menu ->Settings ->Configuration setting ->personal settings ->Add new ->access point name -д нь internet гэж бичнэ.

 

Samsung: Menu ->Application ->Java world ->Option ->internet settings ->access point name - internet

 

Sony Ericcsson: Menu ->settings->connectivity -> internet settings ->settings for java ->connect using ->New account - apn(Access Point Name) - internet



 
2111 2010-06-01
Уучлаарай, зөвхөн бүртгэлтэй хэрэглэгч сэтгэгдэл бичих эрхтэй


Сошиал сүлжээ ашиглан нэвтрэх