Залуу хүний ядуу байх нь биш мэдлэг чадваргүй байх нь л гутамшиг.

Торгон хилийн зүг
 

Торгон хилийн зүг 

Хилийн зүг юуны тулд
Хэний төлөө цэрэг эрчүүд
Бүхээгтэй ногоон машинтайгаа
Бүрэнхий үдшээр цувна вэ хө

Дархан орныг минь хамгаалж
Даяар олныг минь өмгөөлөн зогсож
Атаат дайсныг өвдөглөн дархаар
Анд Зөвлөлтийн арми ирж байна

Зүсрэх сум тэсрэх бөмбөгийг
Зоригтой сөрсөн дайчин эрчүүд
Алтан хилийн сөөм газрыг
Амиараа нөхсөнийг бид мартаагүй

Монгол орос мөр зэргэцэн
Морин атак шууран ороод
Молцог элсээ улайран байсныг
Халхын гол мартаагүй

Умар зүг Сибирийн замд
Урт цуваа үелэн хөврөөд
Дуулгаа тайлсан цэрэг эрчүүд
Дуугаан дуулаад хаачина вэ хө

Дархан орныг минь хамгаалан босч
Даяар олныг минь өмгөөлөн зогсч
Атаат дайсныг өвдөглөн дарсан
Анд нөхөд минь буцаж явна.


 
2085 2013-01-27
Уучлаарай, зөвхөн бүртгэлтэй хэрэглэгч сэтгэгдэл бичих эрхтэй


Сошиал сүлжээ ашиглан нэвтрэх