Залуу хүний ядуу байх нь биш мэдлэг чадваргүй байх нь л гутамшиг.

Тэдэнд ч мөн хайр хэрэгтэй

Гудамжинд таарах өрөвдөлтэй нохдыг манайд буудаж хөнөөдөг бол харин гадны улсад сайн санаат хүмүүс гэртээ авчирч арчилж тордон, өнгө зүсийг нь сэргэтэл “хайрладаг”. Ингээд сайн хүмүүсийн ачаар “гудамжны” гэсэн тодотголоосоо салж өнгө зүс орсон азтай нохдын өнгөрсөн ба одоо үеийн зургийг хүлээн авна уу.

Нэр: Раста. Холоос харахад шаварт барьцалдсан хэсэг ноос шиг харагдах амьтантай сайн санаат хүн таарч үсийг нь засуулахад ийм эгдүүтэй төрхтэй нохой гарч ирсэн юм.

 

Нэр: Майли. Тэрээр хогийн цэг бараадан амьдарч, хөл нь гэмтсэнээсээ болж алхаж ч чаддагүй, арьсны өвчтэй байжээ. Харин одоо тэр өөрийн гэсэн гэр бүлтэй аз жаргалтай нохой.

 

Нэр: Кэнзи. Сан Антониогийн хурдны зам дагуу кокер спаниел үүлдрийн тураалд орж, удаан тамлагдсан мэт байдалтай нохойг олсон хүн түүнийг хэрхэн өөрчилснийг та харж байна

 

Нэр: Эллен. Амьтныг хамгаалах “Трио” нийгэмлэгийхэн хоёр настай Элленийг олж нэг киллограм гаруй үснээс нь салгажээ.

 

Нэр: Долли. Лос Анжелес хотноо хогийн савнаас хоол хайж буй бяцхан пүүдл нохойг нэгэн эмэгтэй олжээ.

 

Нэр: Тио. Түүний эзэн нүүхдээ нохойгоо гудамжинд үлдээжээ. Харин сайн санаат хүн олж азтай саварыг аварсан юм.

 

Нэр: Бэтти. Түүнийг мөн л эзэд нь хаясан бөгөөд шинэ гэртээ очоод хэрхэн өөрчлөгдсөнийг та харж байна.

 

Нэр: Вүүди. Вүүдигийн эзэн өөд болоход тэрээр гудамжинд хаягджээ. Нэг нүд нь сохорч, биед нь хэн нэгэн хүрэхэд уурладаг байсан энэхүү нохойг амьтан хамгааллын нийгэмлэгийн ажилчид аварч тордон эзэнтэй болгожээ.

 

Нэр: Тришюр /Эрдэнэ/. Мотоциклд мөргүүлж үхлийн ирмэг дээр байсан түүнийг “Натчез-Адамс” хүмүүнлэгийн нийгэмлэгийнхэн олж шинэ амьдрал бэлэглэжээ.

 

Нэр: Алана. Түүнийг анх олоход нүүр нь харагдахгүй, нохой гэхэд “хэцүү” амьтан байжээ. Харин одоо бол тэр гэр бүлтэй, “царайлаг” нэгэн болсон.

 

Нэр: Бүү. “Кэйрс” хэмээх амьтан хамгааллы нийгэмлэг шивтэр үнэртэж, норсон, дааран чичирсэн түүнийг замын хажуугаас олж угааж цэвэрлэж, арчилж тордон ийм хөөрхөн болгожээ.

 

Нэр: Игги. Нэг нүд нь сохор энэхүү нохойтой сайн санаат хүн Мексикт таарахдаа зургийг нь авч цахим сүлжээнд байршуулжээ. Харин нохойнд хайртай хүмүүс нэгдэн хандив цуглуулж Америкт хүргэж мэс засалд оруулжээ. Одоо бяцхан 'далайн дээрэмчин” өөрийн гэсэн гэр бүлтэй аз жаргалтай нохой болсон.

 

Нэр: Вита. Өлссөнөөсөө болоод үхэх гэж байсан Витаг нэгэн эр Лос Анжелесоос олжээ. Тэрээр ердөө 30кг жинтэй байсан ба хачиг, бөөсөнд баригдсан байжээ. Вита одоо эзнийхээ хайрыг татсан эрүүл чийрэг нэгэн болсон.

 

Нэр: Цедар. Түүний үс нь юу ч үгүй гуужиж, арьсных нь цаанаас яс нь товойж тураалдаа орсон байжээ. Харин одоо түүнийг харахад өмнө нь ийм байсан гэхэд итгэмээргүй юм.

 

Нэр: Оливиа. Эхний зурган дээр анх олдохдоо тураалдаа орсон Оливиа амандаа тоглоом зуусан байхыг харж байна. Удаах зураг нь нэг жилийн дараа юм.

 

Нэр: Шрек. Үс ноосондоо баригдаж, түүндээ түүртэн арай ядан явж байгаа нохойн үсийг нь засахад зургаан нас орчмын малти-пүү үүлдэрийн нохой болох нь танигджээ.

 

Нэр: Фэйс. Тэрээр анх олдохдоо нүүр нь түлэгдэж, мах нь гарч, үрэвсэж идээлсэн байжээ. Харин тусч монгол залуус нэгдэж түүнд тусалж амийг нь аварсан бөгөөд Фэйс одоо эзэнтэй, эрүүл чийрэг нохой болжээ.

 

Эх линк: http://news.gogo.mn/r/145206

 



Тэдэнд ч мөн хайр хэрэгтэй 
3039 2014-08-20
Уучлаарай, зөвхөн бүртгэлтэй хэрэглэгч сэтгэгдэл бичих эрхтэй


Сошиал сүлжээ ашиглан нэвтрэх
Зураг
DLE CMS onirhogch2014-08-20

Сайн байна уу. Би веб хийх гэж оролддог юм лдаа. Асуудал тулгараад бна . Дараа дараагийн мэдээгээрээ хэрхэн хост авах домайн авч холбох зэрэг хичээл нэмээрэй . Баярллаа