Залуу хүний ядуу байх нь биш мэдлэг чадваргүй байх нь л гутамшиг.

Талийгаачийн ар гэрийнхэн гомдолтой байна гэв

 

Архангай аймгийн Хашаат суманд энэ сарын 26-ны өдөр байгалийн гамшигт үзэгдэл болж, нэг хүн амиа  алдаж 10 орчим хүн бэртэж гэмтсэн. Байгалийн гамшигт үзэгдлээс болж амиа алдсан талийгаачийн дүү гомдолтой байгаагаа өөрийн цахим хуудасаараа дамжуулан дараах зүйлийг бичижээ.

 

“Долдугаар сарын 26-нд Архангай аймгийн Хашаат суманд байгалийн гамшигт үзэгдэл болж, ах маань найзындаа амарч яваад гамшигт өртөн амь насаа харамсалтайгаар алдлаа. Ах маань Mighty маркийн машинтай худгаас ус аваад буцаад байшин хүрэх замдаа салхинд машинтайгаа хийссэн ба аймшигт салхи машин болон байшинг хормын зуур ямар болгосон зурагнуудыг оруулав. Энд очоод өөрийн эрхгүй ийм харуусал төрснөө шийдвэр гаргадаг эрх мэдэлтэнгүүд, холбогдох мэргэжлийн байгууллагууд анхаараасай гэж бодон бичиж сууна. Үүнд цаг агаарын өөрчлөлтөөс болж Америкт болдог шиг хар салхи сүүлийн хоёр жил үзэгдэх болсныг нутгийн иргэд ярьж байхад мэргэжлийн байгууллагаас ард түмэнд урьдчилан сэргийлэх болон энэ үед ямар арга хэмжээ авах талаар мэдээлэл байхгүй ба ямар ч ойлголтгүй байна. Гамшигт өртөн нас барсан хүнийг нэгэнт өнгөрсөн гэсэн байдлаар газар дээр нь ажиллаж буй холбогдох хүмүүс хандах нь үнэхээр хэцүү санагдлаа. 18.00 цаг 30 минутад дуудлага өгсөн байхад биднийг хотоос гараад газар дээр шөнийн 02.00 цагт очиход ирээгүй, цагдаа, прокурор ирэхээс нааш хөдөлгөж болохгүй гэх юм. Утсаар холбогдоод нас барсан ч гэсэн ах минь хэцүүдлээ гэхэд та гомдол гаргах эрхтэй гэсэн хариу өгөх юм. Гамшигт өртсөн үед тусламж өгдөг гэж сонсоод сурагласан чинь эд хөрөнгө хохирсон үед л тодорхой хувийг нь өгдөг, амь нас хохирсон үед өгдөггүй гэж сонслоо. Буруу сонссон л байгаасай... Бухимдсан уймарсан би буруу зөрүү бодож бичсэн бол уучлаарай. Дээрхи зүйлсийг хэн нэгэн хүнийг буруутгах гэсэндээ бичээгүй юм шүү. Харуусахдаа хүмүүст ийм зүйл бүү тохиолдоосой гэж бодон бичлээ” гэв

 

ЗУРАГ

 

 

 

 

Эх сурвалж: Мэдээ.мн

 



Талийгаачийн ар гэрийнхэн гомдолтой 
3549 2014-07-29
Уучлаарай, зөвхөн бүртгэлтэй хэрэглэгч сэтгэгдэл бичих эрхтэй


Сошиал сүлжээ ашиглан нэвтрэх