Залуу хүний ядуу байх нь биш мэдлэг чадваргүй байх нь л гутамшиг.

Сонгодог хөгжмийн концерт болно

Сонгодог хөгжмийн концерт болно Монгол улсын филармонийн хэрэгжүүлж буй “Монгол уран бүтээл” төслийн цуврал тоглолтууд үргэлжилсээр байна.

 

Монголын орчин цагийн хөгжмийн тулгын чулууг тавилцаж ард түмнийхээ урлан ургуулах их авьяас билгээр бүтсэн олон зууны хөгжмийн хөгжлийн уламжлалыг өрнө дахины соёл иргэншлийн гол ололт болсон "сонгомол" хөгжмийн дэвшилтэй холбож монголын хөгжмийн урлагийн түүхэнд шинэ хуудас нээсэн Л.Мөрдорж, Б.Дамдинсүрэн, С.Гончигсумлаа, Э.Чойдог, Ж.Чулуун, Ц.Намсрайжав зэрэг хөгжмийн зүтгэлтнүүдийн Симфони найрал хөгжимд зориулан бүтээсэн шилдэг бүтээлийн дээжээс толилуулах “Сонгодог хөгжмийн концерт” улсын филармоний концертийн танхимд 01-р сарын 29-ний 19.00 цагт болно.

 

Тоглолтыг хөгжим судлаач Ч.Буянхишиг /МУСГЗ/ тайлбарлан үзэгчдийн хүртээл болгох бөгөөд улсын филармонийн симфони найрал хөгжимчид, удирдаач Н.Бүтэнбаяр /МУУГЗ/, Д.Нямдаш/МУСТА/, Б.Батбаатар нарын удирдлага дор үзэгч сонсогчдын хүртээл болгоно.

 

Тоглолтын хөтөлбөрт Л.Мөрдорж “Эх орон” симфони I анги, Э. Чойдогийн “Найрамдал увертюр” /удиртгал/, Ж. Чулуун “Уран хас” бүжгэн жүжгийн удиртгал, Ц. Намсрайжавын “Говь гурван сайхан” симфони зураглал гэх зэрэг бүтээлүүд эгшиглэнэ.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг:

7011-8012, 7014-8012, 8800-4849

www.philharmonic.mn ,

Facebook.com/Сонгодог хөгжмийн концерт

 

 

 

 

 

 



Сонгодог хөгжмийн концерт болно 
2292 2015-01-24
Уучлаарай, зөвхөн бүртгэлтэй хэрэглэгч сэтгэгдэл бичих эрхтэй


Сошиал сүлжээ ашиглан нэвтрэх