Залуу хүний ядуу байх нь биш мэдлэг чадваргүй байх нь л гутамшиг.

Солонгос хоолны газар иргэдэд нохойн махаар хоол хийж үйлчилдэг байжээ

 

“Азтай савар- Амьтанд хайртай залуус” ТББ–ын залуус Чингэлтэй дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэст нохойн махаар хоол хийж иргэдэд үйлчилж байна хэмээн мэдэгджээ. Үүний дагуу тус очиж шалгалт хийхэд Урт цагаан худалдаа үйлчилгээний төвийн наймдугаар корпусын хоёр давхарт үйлчилгээ явуулдаг “Пхеньян” хоолны газар нохойн махаар хоол хийж байсан нь тогтоосон байна. Сүүлийн үед манайхан үндэсний зоог гэхээсээ илүү Солонгос, Хятад хоолонд дурлах болсон. Гэвч бидний дурлаж иддэг гадаад хоолонд ийн эрүүл мэндийн шаардлага хангагдаагүй иргэдэд үхрийн мах хэмээн итгүүлж нохойн махаар үйлчилдэг байна.  Тэд нохойн махаа хаанаас авдаг байсан талаараа мөрдөн байцаалтын явцад мэдүүлээгүй байна.
Шалгалтын явцад 7.2 кг нохойн мах илрүлэн устгаж, үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргасан байна. Мөн холбогдох хуулийн заалтын дагуу 960.000 төгрөгийн торгууль ногдуулж, шийтгэврийн арга хэмжээ авчээ.

 

Сүүлийн үед манайхан үндэсний хоолноосоо татгалзаж, гэр бүл найз нөхдөөрөө тэмдэглэлт баяраараа Солонгос, Хятад болон бусад орны хоолоор зоог барих нь элбэгшсэн.

Гэвч гоё хаягтай, чанараасаа давсан үнэтэй хоолнууд хэр эрүүл ахуйн шаардлага хангасан байдаг бол гэдэг нь эргэлзээтэй.

Саяхан л гэхэд нэгэн Солонгос ресторан нохойн махаар хоол хийж, үхрийн мах хэмээн иргэдэд үйлчилж байсан нь тогтоогдсон байна. Тэд нохойн махаа хаанаас авдаг байсан талаараа мөрдөн байцаалтын явцад мэдүүлээгүй байна. Тэднийг  “Азтай савар- Амьтанд хайртай залуус” ТББ–ын залуус анх мэдэж,  Чингэлтэй дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэст мэдэгдсэн байна. Энэхүү мэдээллийн дагуу дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсээс Урт цагаан худалдаа үйлчилгээний төвийн наймдугаар корпусын хоёр давхарт үйлчилгээ явуулдаг “Пхеньян” хоолны газарт хяналт шалгалт хийхэд нохойн махаар хоол хийж байсан нь тогтоожээ.

Шалгалтын явцад 7.2 кг нохойн мах илрүлэн устгаж, үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргасан байна. Мөн холбогдох хуулийн заалтын дагуу 960.000 төгрөгийн торгууль ногдуулж, шийтгэврийн арга хэмжээ авчээ.

 

Эх сурвалж: Шуурхай.мн

 

 

 

 



Эх сурвалж: Шуурхай.мн 
1479 2014-07-04
Уучлаарай, зөвхөн бүртгэлтэй хэрэглэгч сэтгэгдэл бичих эрхтэй


Сошиал сүлжээ ашиглан нэвтрэх