Залуу хүний ядуу байх нь биш мэдлэг чадваргүй байх нь л гутамшиг.

Секс сүрдүүлэг !!! Сэрэмжлүүлэг !!!
2013 он гарсаар манай улсад секс сүрдүүлгийн 28 удаагийн тохиолдол Эрүүгийн Цагдаагийн Газарт бүртгэгдэн шалгагдсан байна. Энэхүү гэмт хэрэг нь онлайн хэлбэрээр үйлдэгдэх ба үйлдэгч этгээд нь гадаад улс орноос байгаа нь уг гэмт хэргийг илрүүлж, буруутай этгээдэд хариуцлага оногдуулах ажилд хүндрэл учруулдаг. Иймд энэ төрлийн гэмт хэргээс өөрийгөө болон гэр бүл, найз нөхдөө хамгаалж, урьдчилан сэргийлэхэд хувь хүн өөрөө тодорхой мэдээлэлтэй байх шаардлага гарч байна. 
 
Фэйсбүүк ашиглан танилцдаг, танилцсны дараа Скайф мессенжэр ашиглан онлайн секс хийдэг, энэ бол энэ төрлийн гэмт хэргийн тогтсон хэлбэр бөгөөд гэмт этгээдүүд нь ихэвчлэн хуурамч бичлэгийг ашиглах ба манай улсын иргэдтэй хийсэн онлайн сексийн бичлэгээ видео хостинг Youtube вэб сайтад байршуулан, найз нөхөд, гэр бүлийнхэнд нь бичлэгийг тараана гэх зэргээр дарамт хийж их хэмжээний бэлэн мөнгийг нэхэмжилдэг.
 
Иймд ард иргэд үл таних буюу гадаад улс орны хүмүүстэй харьцаа тогтоох, мэдээлэл солилцохдоо хувийн ёс зүйтэй байж бусдад өөрийн мэдээллээ алдахгүй байх хэрэгтэй, хэрэв та энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон, тэдэнд тодорхой хэмжээний мөнгийг шилжүүлж байсан бол бид энэ талаарх мэдээллийг нууцлал, аюулгүй байдлын өндөр түвшинд хүлээн авч байна. Таны өгсөн мэдээлэл бүр Олон улсын хэмжээнд энэ төрлийн гэмт хэргийг таслан зогсоох ажилд өгч буй ихээхэн тус нэмэр юм.
 
Бид Цахим төрлийн гэмт хэргийн мэдээллийг 24 цагаар cybercrime@police.gov.mn цахим шуудан болон 51-262425 дугаарын утсанд хүлээн авч байна.
 



Секс сүрдүүлэг !!! Сэрэмжлүүлэг !!! 
1972 2013-11-14
Уучлаарай, зөвхөн бүртгэлтэй хэрэглэгч сэтгэгдэл бичих эрхтэй


Сошиал сүлжээ ашиглан нэвтрэх
Зураг
Paub2013-11-14

За энэ хүнээр IP нууцалж байгаад тоглоноо biggrin
Зураг
NeaTon2013-11-14

xaxa гоё мэдээ байна гэхдээ надаа зохихгүйн байна хаха
Зураг
tlt javkhaa2013-11-14

zuv heregtei medee tavijee smile