Залуу хүний ядуу байх нь биш мэдлэг чадваргүй байх нь л гутамшиг.

Өөрсдийнхөө бүтээлд амиа алдсан 10 эрдэмтэн, зохион бүтээгч



10. Henry Winstanley

Henry Winstanley нь Английн хамгийн алдартай гэрэлт цамхагийн архитектор инженер байв. Тэрбээр анхны Eddystone-ий гэрэлт цамхагийг барьжээ. Гэвч тэрбээр шуурганы үеэр өөрийн бүтээсэн гэрэлт цамхагийнхаа хүчин чадлыг шалгаж байх үедээ нас барсан байна. Гэрэлт цамхаг нурж Winstanley таван хүний хамт амь эрсэджээ.


9. Alexander Bogdanov


Alexander Bogdanov гэгч энэ орос эр физикч, философич, эдийн засагч, шинжлэх ухааны зөгнөлт зохиолч, хувьсгалч хүн байв. Тэрбээр хүний цусыг шилжүүлснээр залуужих талаар судалж байсан ба энэ талаар маш их туршилт судалгаа хийжээ. Эцэст нь нэгэн хумхаа туссан өвчтөний цусыг өөртөө шилжүүлэн хэдэн хоногийн дараа нас баржээ. Түүний энэ шийдвэрийн учир шалтгаан огт тодорхойгүй байдаг бөгөөд амиа хорлолт ч гэж үздэг.


8. Cowper Phipps Coles



Cowper Phipps Coles нь хөлөг онгоцны их буунуудын эргэдэг булыг (turret) зохион бүтээсэн Английн Тэнгисийн Цэргийн Ахмад юм. Түүний энэ бүтээл одоо ч хүртэл олон арван цэрэг зэвсгийн төхөөрөмжүүдэд ашиглагддаг бөгөөд та бүхний сайн мэдэх жишээ гэвэл танкны эргэдэг бууг хэлж болох юм. Тэрбээр "HMS Captain” хөлөг онгоцоо маш ихээр өөрчилж өөрийн бүтээлүүдээрээ тоноглох болсон нь тухайн үедээ дэвшилттэй байсан боловч ихээхэн эрсдэл дагуулж байсан зарим нэг нь бүр хөлөг онгоцны хүндийн төвд өөрчлөлт оруулсан байна. 1870 оны 9-р сарын 6-д "HMS Captain” хөмөрч живсэн ба Coles болон 500 хүнтэй хөлгийн баг тэр чигтээ амь үрэгджээ. Ослын шалтгаан нь түүний зохион бүтээсэн өөрчлөлтүүд байсан байна.


7. Karel Soucek



Karel Soucek нь "капсул”-ыг зохион бүтээснээрээ алдартай Канадын орлон тоглогч юм. Капсул гэдэг нь үнэндээ өөрчилж янзалсан торх юм. Асар өндөр дээрээс торхтойгоор унах нь эр зоригийн жинхэнэ шалгуур бөгөөд ийм оролдогууд ч маш их хийгддэг. Эдгээрийн нэг нь KArel байсан бөгөөд тэрбээр 1984 онд Ниагарагийн хүрхрээний 300 орчим метр өндөртэй хэсгээс торхтойгоо унан амьд гарч байсан байна. Харин 1985 онд нэгэн компанийг ятгаж санхүүжүүлэлт аваад Техас дахь Houston Astrodome цэнгэлдэх хүрээлэнгийн дээрээс тусгайлан бэлдсэн усан сан руу өөрийн торхтойгоо унах оролдлого хийсэн байна. Гэвч харамсалтай нь 50 орчим метрийн өндрөөс унасан түүний торх усан сангийн ирмэг дээр унаж эвдэрчээ. Тэрбээр амьд гарсан боловч маргааш өдөр нь нас баржээ.


6. Franz Reichelt



Австрийн оёдолчин Franz Reichelt нь хачирхалтай шүхрэн хувцас оёдгоороо алдартай байжээ. Тэрбээр энэ хувцастайгаар хүмүүс нисч чадна гэж үзэж байсан ба үүнийгээ батлахын тулд Эйфлийн цамхагийн эхний тавцан дээрээс олон ажиглагч, камерын өмнө үсэрсэн байна. Харамсалтай нь тэрбээр шууд газарт унан нас баржээ.


5. Otto Lilienthal



Otto Lilienthal нь Glider King нэрээрээ ихээхэн алдартай байв. Өөрөөр хэлбэл ямар нэгэн моторгүй нисэх төхөөрөмж ашиглан хэд хэдэн амжилттай хөөрөлт хийсэн байна. Сонин сэтгүүлүүд түүний зургийг нүүрэндээ тавьж хүн бүр түүнийг гайхан шагширч байжээ. Гэвч 1896 оны 8-р сарын 9-ний өдрийн нислэгээрээ тэрбээр 17 метрийн өндрөөс унаж сээр нуруугаа гэмтээсэн байна. Харин маргааш өдөр нь нас баржээ. Түүний сүүлчийн үг нь "Иймэрхүү жижигхэн золиос хийгдэх ёстой байсан” гэх утгатай байжээ.


4. William Bullock



Америкийн зохион бүтээгч William Bullock-ийн 1863 онд зохион бүтээсэн эргэгч бултай хэвлэх төхөөрөмж нь гайхалтай хурд болон үр ашигтай байдлаараа хэвлэлтийн салбарт хувьсгал авчирсан байна. Харамсалтай нь Bullock өөрийн зохиосон машинаа янзалж байгаад нэгэн том арааг байранд нь хийх гэж өшиглөж байх үедээ хөлөө хугалжээ. Түүний хугарсан хөл нь халдвар аван үхжиж эхэлсэн ба хөлийг нь тайрах мэс заслын үеэр амьсгал хураажээ.


3. J.G. Parry-Thomas


John Godprey Parry-Thomas нь Уэлсийн моторт уралдааны жолооч, мөн инженер хүн байжээ. Тэрээр үргэлж Malcolm Campbell –ийн тогтоосон газар дээрх хурдны дээд рекордыг эвдэхийг хүсдэг байсан ба "Babs” нэртэй өөрийн машиныг үүнд зориулж бүтээж эхэлжээ. Үүндээ маш олон өөрчлөлтүүдийг оруулж өгсөн бөгөөд жишээлбэл дугуй мотор хоёрыг холбосон гинж нь л гэхэд ил байрладаг байсан байна. 1926 оны 4 сарын 27-ны өдөр Parry-Thomas цагт 170 миль хурдалж дэлхийн рекордыг эвдэн мөрөөдлөө биелүүлэв. Харин жилийн дараа буюу 1927 онд Malcolm Campbell энэ рекордыг нь эвдсэн байна. Гэвч Parry-Thomas дахин эвдэхээр шийдэж Malcolm-оос долоо хоногийн дараа оролдлогоо хийсэн байна. Харамсалтай нь тэрбээр 170миль (270км/ц) хурдтай явж байхад нь ил гаргасан гинжнүүдийн нэг тасарч гуядан түүний толгойг биенээс нь салгаж орхижээ.

2. Thomas Midgley




Thomas Midgley нь Америкийн химич бөгөөд өмнө нь механикийн инженер байжээ. Тэрбээр түлшинд тугалга нэмж өгснөөрөө тухайн үедээ үйлдвэрлэгчдийн толгойн өвчин болоод байсан мотор цохих асуудлыг байхгүй болгосон байна. Гэвч сүүлд зарим нэг туршилт хийж байх хугацаандаа тугалганаас хордон хэвтрийн байдалд оров. Энэ байдал нь түүнийг өөрийг нь орноос өргөж босгодог сайтар боловсруулсан механизмыг зохион бүтээхэд хүргэсэн байна. Харин 1944 онд буюу 55 настайдаа тэрбээр энэ механизмдаа боогдож нас баржээ.


1. Marie Curie




Польш гаралтай Францын иргэншилтэй Marie Curie нь дэлхийн түүхэн дэх цөөн хэдэн алдартай эмэгтэй физикч, химичдийн нэг байсан бөгөөд хэд хэдэн химийн элемент, тэр дундаа radium, polonium зэргийг нээжээ. Мөн радио идэвжлийн болоод радио идэвхт изотопын тусгаарлалт зэрэг онолуудыг бий болгосон байна. 1903 онд нөхөр Pierre-ийн хамт Нобелийн шагнал хүртэж байв. Гэвч тэрбээр радио идэвхжлийн улмаас aplastic anemia (ясны чөмөг цус сэлбэх шинэ эс ялгаруулахаа болих) өвчин тусч 1934 оны 7-р сарын 4-д нас баржээ. Харамсалтай нь тэр үед цацраг идэвхт бодисын хор нөлөөг мэддэгүй байсан ба түүний ихэнх ажил лабораторид нь ил задгай байдаг байсан байна.




Эх сурвалж: unaga.net


 
1575 2012-09-08
Уучлаарай, зөвхөн бүртгэлтэй хэрэглэгч сэтгэгдэл бичих эрхтэй


Сошиал сүлжээ ашиглан нэвтрэх