Залуу хүний ядуу байх нь биш мэдлэг чадваргүй байх нь л гутамшиг.

Өргөдөл яаж бичих вэ?

Өргөдөл, гомдлийн агуулгаас шалтгаалж, хэмжээ нь хэдэн хуудас ч байж болно. Тэдэн хуудас байна хэмээн тусгайлан хэмжээ тогтоодоггуй. Тэгэхдээ хэтэрхий нуршсан, нэг зүйлээ дахин давтан бичихгүй байх хэрэгтэй. Төрийн байгууллага, албан хаагчид үргэлж ажил их байдаг тул өргөдөлд гол асуудлаа шууд утгаар нь бичих нь зохимжтой.

 

Төрийн албан ёсны хэл болох монгол хэлээр өргөдөл, гомдлийг бичнэ. Этгээд бүдүүлэг үг хэллэг, ойлгомжгүй нийтээр хэрэглэдэггүй нэр томъёо, зүйр цэцэн үг, уран дүрслэл, гадаад үг оруулж бичихгүй байх нь зүйтэй. Байгууллагын нэр хаягийг товчилж бичдэггүй. Өргөдөл гомдлыг хувь хүн дангаараа буюу бусадтай хамтарч бичиж болно.

 

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулиас:


10 дугаар зүйл. Өргөдөл гомдолд тавих шаардлага

  1. Бичгээр гаргасан өргөдөл гомдол овог нэр оршин суугаа газрын буюу шуудангын хаягаа бичиж гарын үсгээ зурна. Хүндэтгэн үзэх шалтгаанаар гарын үсгээ зурж чадахгүй бол бусдаар төлөөлүүлэн зурж болно. 

  2. Өргөдөл гомдлыг иргэд бичгээр хамтран гаргасан бол түүнд бүгд гарын үсэг зурах буюу эсхүл тэдгээрийн төлөөлөгч гарын үсэг зурж, төлөөлөх эрхээ нотлох баримтыг хавсаргана. 

  3. Өргөдөл гомдол гаргахад энэ зүйлд зааснаас бусад зүйл шаардахыг хориглоно.

Өргөдөл нь дараах хэсгэээс бүрдэнэ:

  • Толгойн хэсэг 

  • Товч агуулга 

  • Өөрийн товч танилцуулга 

  • Бичвэрийн хэсэг 

  • Гарын үсэг, огноо 

  • Хаяг 

  • Хавсралтын тэмдэг

Бичгийн цаасанд бичиглэлийг хийхдээ цаасны зүүн талаас 2.5 см, баруун дээд доод талаас тус бүр 1.5 см зайтай байхаар бодож хийх нь тохиромжтой. Энэ мэдээлэл хэзээ нэгэн цагт танд мэдээж хэрэг болно гэсэн үүднээс бичлээ.

 

 

Энд бага зэрэг залруулга хэрэгтэй юм байна. А4 цаасан дээр бичиж байгаа бол цаасны зүүн талаас 3 см, баруун болон доод талаас 1,5 см, дээд талаас 2 см зайтай байна гэж MNS 5142:2002 стандартад заасан байдаг.

 

Хувь хүнээс асуудал шийдэх мэдэл бүхий албан газар, дарга сайд нарт хувийн хүсэлтээ бичин өргөж байгаа албан бичгийг өргөдөл гэнэ.

Өргөдлийн толгой:
Харилцахыг хүссэн албан газар, албан тушаалтны нэрийн ард”танаа” гээд дараах мөрийг голлуулан "өргөдөл гарагах учир нь” гэж бичнэ.

Өргөдлийн эхлэл:
Өөрийн тухай товч тодорхой танилцуулна.

Өргөдлийн гол хэсэг:
Уг хүсэлтийг шийдвэрлэхэд холбогдох гол зүйлийг дурдана.

Өргөдлийн төгсгөл хэсэг:
Юуг хэрхэн шийдүүлэхийг хүсэж байгаа тухайгаа бичнэ.Хаяг, овог,нэр,өргөдөл бичсэн он сар өдөр, утасны дугаар

Өргөдлийг бичигч заавал өөрийн гараар бичнэ

МУИС-ийн Гадаад Хэл Соёлын сургуулийн
захиргаанд өргөдөл гаргах учир нь:

Миний бие Сугарын Наран нь тус сургуулийг 1998-2002 онд
Англи хэлний багш, орчуулагч мэргэжлээр төгссөн бөгөөд 2002-
2004 онд уг мэргэжлийнхээ чиглэлээр Англи улсад магистрын зэрэг хамгаалсан юм.
Цаашид мэргэжлээрээ ажиллах хүсэлтэй байна.
Тус сургуулиас зарласан багш шалгаруулах шалгалтанд тэнцсэн тул миний хүсэлтийг хүлээн авна уу?

Өргөдөл гаргасан С.Наран
2005 оны 08 сарын 25

Герман улсад үргэлжлүүлэн суралцахыг хүсэж,Д.Нацагдоржийн гэргий Пагмадуламаас Ардыг Гэгээрүүлэх Яаманд өгсөн өргөдөл

Монгол улсын Ардыг Гэгээрүүлэх Яамнаа мэдүүлэх учир:

Өчүүхэн хүн арван зургадугаар онд Герман улсад сургуульд одоод,хавар цаг нөхрийн хамт дуудсаныг дагаж, нэгэнтэйгүүр биесийн өвчгийг сувилахаар ирсэн бөгөөд энэ тухай элдэв учрыг манай нөхрөөс тодорхойлон мэдүүлсэн тул өгүүлэх юун.Миний бие хоёр жил илүү Герман сургуульд суухад хэл бичгийг төсөөлж, басхүү бүсгүйчүүдийн тусгай сургуульд явж байсан бөгөөд тухайлан цус зэргийг зэрэг лобараторийн ажлыг үйлдэх ба эмчийн дэргэд туслах ,ариун цэврийг хамгаалах явдал гүйцэтгэх ,ийм нэгэн эмнэлгийн сургуульд суралцахыг завдаж байсан нь одоо буцаж, эл сургуулийг хоёр гурван жилд төгсгөн, бүсгүйчүүдийг хоцрогдсон байдлаас хагацуулж, тус улсын боловсролын явдлыг хөгжүүлэх хэрэгт өчүүхэн нөхвөр болсугай хэмээсэн үнэнхүү зорилгыг гүйцэтгэхийг хүсэхийг тул эл байдал учрыг толилж, харьяат яамны буюу Эрүүлийг хамгаалах газрын орон тоогоор эдүгээ эргүүлэн илгээж, сургуулилан үүсгэснийг хоёрын хооронд болгон орхигдуулахгүй болгохыг эрсүгэй.
Сурагч Пагмадулам
Арван есдүгээр оны найман сарын хорин зургаан

Д.Нацагдоржийн өргөдөл

Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн дарга нар танаа

Эдүгээ минйи бие сурлага мэргэжлийг дээшлүүлэхээр Ленинград хотноо одохын замын зардал ба хувцасны үнийг 5.6.7 сарын цалингийн хамт олгоно уу?

Д.Нацагдорж



Өргөдөл яаж бичих вэ? 
15884 2011-03-12
Уучлаарай, зөвхөн бүртгэлтэй хэрэглэгч сэтгэгдэл бичих эрхтэй


Сошиал сүлжээ ашиглан нэвтрэх
Зураг
delgerdalai2013-10-13

medlegee urgujuulj chadlaaaaaaaaaaa bayrlla
biggrin

Зураг
Muugii2012-02-06

Andaa eniig odoo ustgaad Niitssen ym hiildee ...? Huuliin talaas bol gargah guishdee hu yajj bichdegiig uzuuleed uguuch
Зураг
MC_CLICK MC_CLICK2011-08-25

xeregtei negend ni unexeer ix xeregtei.
End tendees tsugluulsan uchir yag todorxoi ex survalj bicheegui yum

Зураг
бако2011-08-25

chi chin xapin sxan copychin garuu guu yu xaxa
gants ch useg orhihgu huuljiishd dhahaha mundag !!!