Залуу хүний ядуу байх нь биш мэдлэг чадваргүй байх нь л гутамшиг.

Н.Хорлоо: Эмээ нь диваажинд байгаа юм шиг л байна

 

Цагаан байраас Бөмбөгөрийг зорьж, халуун цай худалдаж амьдардаг, 90 настай н.Хорлоо эмээ сайхан сэтгэлтэй залуусын буянаар шинэ байшинтай болоход хоёрхон хоног үлдлээ. Цахим сүлжээний "Монгол тусгал” ТББ-аас Хорлоо эмээд туслах аян өрнүүлээд удаагүй байгаа юм. Умгар амбаарт амьдардаг буурайд туслах сайхан сэтгэлт хүмүүсийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, ийнхүү Хорлоо эмээ дулаахан өвөлжих боломжтой болов. Өчигдрийн байдлаар залуус хаалга, цонх, дулаалга зэргийг нь хийж байгаагаа хэлсэн юм. Одоогоор байшингийн ажил 70 гаран хувьтай явж буй бөгөөд эмээг сувиллаас ирэхэд бэлэн болгосон байхаар ажиллаж буй юм билээ. Барилгын ажил цаад тал нь гурав дахь өдөр гэхэд дуусна гэсэн. Мөн Bidniih.com сайтын админ Serpent миний зүгээс үзүүлсэн багахан чигсэн тусламж үзүүлсэн гэвэл ТББ - ын холбооны ахлагч гишүүн болох Сувд-Эрдэнэ гэгч эгч анх энэ үйлийг зохион байгуулсан тэгээд энэ тухай өөрийн статус дээрээ пост хийсэн байсан тэрийг би copy авч бусад өөрийнхөө фэйж хуудсуудаараа цацаж миний фэйжэд хийсэн пост болгон маш олон шэйртэй бас коммент дээр нь туслая гэсэн хүмүүс маш их тэд нарыг Сувд-Эрдэнэ эгчийн статус дэр бичсэн линкийг өгч бүгдийг нь зөвхөн нэг газар нэгтгэж чадсан мөн утасны дугар болон дансны дугаартай нь хамт өгсөн. Монгол хүний сайхан сэтгэл ээ гэж гадаадад суугаа монголчууд хүртэл надаас дансны дугаарыг нь асуусан би хэлж өгсөн тэгээл ер нь миний Хорлоо эмээд үзүүлсэн багахан чигсэн буянтай үйл хийсэн гэж бодож байна. Манай Монгол залуусын нэгдэл - ТББ товчоо бол үнхээр гайхалтай сайхан сэтгэлтэй хүмүүс юмаа. Та бүхэндээ өндөр амжилт хүсье! Хүнд туслах сэтгэлтэй ямар ч хүнд Монгол залуусын нэгдэл үргэлж нээлттэй шүү.

 

-ЗАЛУУС ДАРААГИЙН ЭЭЛЖИНД ХҮҮХДЭД ГАР СУНГАХААР БЭЛТГЭЖ БАЙНА-

Энэхүү байшингийн зураг төслийг “Арт констракшн” ХХК-ийн архитектор Б.Түмэнжаргал гаргасан юм билээ. Залуус өвлийн хүйтэнд байшин барих амаргүй гэж үзэн “Эрдэнийн Шинэ Өргөө” ХХК-аас бэлэн зангидсан контейнер хаусыг материалын өртгөөр буюу 2.5 сая төгрөгөөр худалдан авчээ. Харин хаалга, цонх дулаалга, засал чимэглэлийг залуучууд өөрсдөө хариуцаж хийж байгаа нь энэ юм. Мөн тэдний ажилд мэргэжлийн барилгын бригадтай нэг залуу сайхан сэтгэлийн үүднээс мөнгө төгрөг авахгүй тусалж байгаа бөгөөд тэнд "Монгол тусгал” ТББ-ын ТУЗ-ийн гишүүдээс гадна хандив тусламж үзүүлсэн хүмүүс ч гар бие оролцож буй юм билээ.

Ийнхүү эмээгийн байшин баригдаж байх хооронд Хорлоо эмээ сувилалд эмчлүүлж байгаа. Тус төрийн бус байгууллагын гишүүд өдөр бүр эмээгээ эргэж очиж буй юм байна. Тэднийг ороход царай нь гэрэлтээд, таваг засчихсан сууж байдаг аж. Улмаар "Эмээ нь диваажинд л байгаа юм шиг байна. Энэ газрын хүмүүс их сайхан сэтгэлтэй, тусч юм. Хамт хэвтэж байгаа хүн маань их түшиг болж байгаа" хэмээжээ. “АПУ” компаниас бүтэн жилийн сүүний хэрэгцээг нь хангахаар болсон таатай мэдээ дуулгахад Хорлоо эмээ ихэд баярлаж, нулимс унагаж суусан байна.

 

-САЙНЫ ХАЖУУГААР СААР” ГЭГЧЭЭР...-

н.Хорлоо эмээд туслах аяны талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсанаас хойш хандив тусламж өгье, дэмжиж тусалъя гэсэн хүмүүс маш олон гарч ирэх болжээ. Гэвч “Сайны хажуугаар саар” гэгчээр хэлсэндээ хүрч тусалж байгаа нэгэн байхад утсаа ч авахгүй, хэл сураггүй алга болж байгаа зарим нэг байгууллага байгааг "Монгол тусгал” ТББ-ын залуус хэлж байна. Тэд “Үнэхээр тусалмаар байгаа бол чин сэтгэлээсээ туслаач. Хэрвээ боломжгүй бол анхнаасаа тусламжийн гараа сунгана хэмээн амлаж, бидний ажилд төвөг учруулахгүй байвал сайнсан”  хэмээн ярив.

"Монгол тусгал” ТББ-ын залуус өнөөдөр 11:00 цагаас “Өдрийн сонин”-ы мэдээллийн төвд өөрсдийн хийж буй энэ сайн үйлсийн төслийнхөө талаар мэдээлэл хийх гэж байна. Тэдний сайн үйлс ганцхан Хорлоо эмээд тусалснаар дуусахгүй. Цаашид ч үнэхээр тусламж хэрэгтэй хэн нэгэнд туслах ажлаа үргэлжлүүлсээр байна гэдгээ тэд хэлж буй юм. Хорлоо эмээд туслах төсөл олон нийтэд хүрч эхэлснээс хойш тус ТББ-д тусалж дэмжээч гэсэн маш олон хүсэлт ирэх болжээ. Гэвч тэдний дийлэнх нь худал шалтгаан зохиож, ядарсан амьдралтай болж харагдах гэсэн хуурамч хүсэлтүүд байх нь олонтаа байгаа аж. Тиймээс залуус маш нарийн судалсныхаа дараа хэнд туслахаа шийдэж, дараагийн туслах хүнээ сонгоно хэмээсэн юм. Тэдний төлөвлөж буйгаар дараагийн төслийн эзэн нь хүүхэд байх юм байна.

 

Хэвлэлийн бага хурал хийсэн байна.

 

 

Эх сурвалж: Мэдээ.мн



Н.Хорлоо: Эмээ нь диваажинд байгаа  
2343 2014-12-09
Уучлаарай, зөвхөн бүртгэлтэй хэрэглэгч сэтгэгдэл бичих эрхтэй


Сошиал сүлжээ ашиглан нэвтрэх