Залуу хүний ядуу байх нь биш мэдлэг чадваргүй байх нь л гутамшиг.

МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн фэйсбүүк дэх зургуудаас

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж саяхнаас фэйсбүүкчдийн эгнээнд нэгдэж өөрийн албан ёсны хуудсаа нээсэн.

Тэрээр "Олон FB-чийн санаа оноог уншлаа. Цаашид боломжоороо санал бодлоо хуваалцаж байх болно. Нэг л өдөр олон нийтийн мэдээллийн энэ урсгалд нэгдэх байсан. Өнөөдөр энэ өдөр нь байж дээ. Зарим хүн болох гэж байгаа сонгуультай холбосон ч байна. Улсын маань Ерөнхийлөгч юу хийв, бас юу хийж байна, цаашид юу хийх бол гэж хүмүүс сонирхох нь зүйн хэрэг. Би ч ард олныхоо нийтлэг ашигт үйлчилж яваа хүний хувьд Та бүхэнд тодорхой мэдээлэл өгөх үүрэгтэй. Залуус, хүүхэд, ахмад хэн ч бай надаас асуух, надад хандаж санал бодлоо илэрхийлэх боломжтой. Би ч харилцааны энэ боломжийг ашиглаж та нартай холбоотой байх болно. Нөгөө талаар би зөвхөн албан үүргээрээ бус хүнийхээ хувьд FB-д нэгдэж байна. Бидний өвөг дээдэс 1өдөр танилцаж 1000өдөр нөхөрлөнө гэж зүгээр ч хэлээгүй байх.Та бүхэнтэй нөхөрлөх олон мянган өдрийн аян ийнхүү эхэлж байна. Ийм боломж бидний үед байж,би Та бүхэнтэй энэ үед хамт амьдарч байгаадаа талархнам. Амжилт” гэсэн байдаг.

Фэйсбүүкт нэгдээд удаагүй ч ерөнхийлөгчийн фэйсбүүк одоогоор 40 мянга давсан лайк аваад байна. Тэрээр мөн хамгийн олон дагагчтай твиттерчдийн нэг юм. Ингээд түүний фэйсбүүк дэх хувийн ховор, нандин зургуудаас хүргэе. Энд түүний асралт ээж, ах дүү,  хань, үр хүүхэд, болон Монголоороо омогшиж морьтойго авхуулсан олон сайхан зураг бий.

 

 



 
1749 2013-04-21
Уучлаарай, зөвхөн бүртгэлтэй хэрэглэгч сэтгэгдэл бичих эрхтэй


Сошиал сүлжээ ашиглан нэвтрэх
Зураг
ELBEGIIN ERLEG2013-04-23

ERLEG OCHIJ BNA SHUU ELBEGEE