Залуу хүний ядуу байх нь биш мэдлэг чадваргүй байх нь л гутамшиг.

Монголын хөгжмийн зохиолчдын сор бүтээлүүд Улсын филармонийн тайзнаа

Хөгжмийн зохиолч ТХШ, АЖ Н. Жанцанноров, ТШ, МУУГЗ Ц. Нацагдорж, З.Хангал Б. Шарав Ц. Чинзориг, МУУГЗ Г.Алтанхуяг, Ч. Сангидорж нарын симфони найрал хөгжимд зориулсан бүтээсэн шилдэг хөгжмийн концерт улсын Филармонийн тайзнаа 02- р сарын 26-нд 19.00 цагт тоглогдох гэж байна.

 

Тоглолтонд улсын Филармонийн симфони найрал хөгжим, удирдаач Б. Лхагвасүрэн /МУСТА/, Д. Нямдаш/МУСТА, Б. Батбаатар, дуучин С. Баттулга / МУСТА/, Д. Бурмаа /МУСТА/, Б. Долгормаа /МУСТА/,С. Нямбаяр, Т.Отгонбаяр, П. Өнөржаргал, Б. Дэлгэрбаяр нар оролцоно. Концертийн хөтөлбөрт Н. Жанцанноровын “Ятгын концерт”, “Хүний заяа”, Ц. Нацагдоржийн “Өргөөний баяр наадам”,”Нутгийн чулуу”, Х. Билэгжаргал “Такотта”, “Цахилах гөрөөс”, Ц. Чинзориг “Преско симфонетта”, “Зүүдний говь”, Б. Шарав “Үлэмжийн ертөнц”, Г. Алтанхуяг “Амьтны ертөнц”, Ч. Сангидорж “8.15”, “Зулай цагаан алтай”, З. Хангал “Эрдэнэсийн уулс” балетын №1, №2 зэрэг симфони найрал хөгжимд зориулан бүтээсэн хөгжмүүд болон энэ цагийн шилдэг дууны уран бүтээлүүд эгшиглэнэ.

 

Тоглолтыг хөгжим судлаач, С. Буянхишиг / МУУГЗ / үзэгчдэд тайлбарлан хүргэнэ.

 

Улсын Филармонийн тайзнаа 2015 оны 02-р сарын 26 буюу шинийн 8-ны билэгт сайн өдрийн 19.00 цагт ганцхан удаа.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг: 70118012, 99135784

fb/Mongolian state philharmonic

 

 

 

 

 

 

 

 

 



Монголын нэрт хөгжмийн зохиолчдын б 
2851 2015-02-24
Уучлаарай, зөвхөн бүртгэлтэй хэрэглэгч сэтгэгдэл бичих эрхтэй


Сошиал сүлжээ ашиглан нэвтрэх