Залуу хүний ядуу байх нь биш мэдлэг чадваргүй байх нь л гутамшиг.

Мартын 8-ны шүлгүүд
Эрхэм охид бүсгүйчүүд болон хайрт ээжүүддээ Мартын 8-ны баярын мэндийг хүргэж шүлгийн багцуудыг хүргэж байна. Та ч гэсэн хайрт ээж, хайрт хань болон  бусад эмэгтэйчүүддээ Март 8-ны баярын мэндийг гоё гоё шүлгүүдийн хамт хүргээрэй. 

* * * BIDNIIH.COM * * *

Бүсгүй та байхгүй бол
Бүлээн голомт зэвхий дааж
Бүтэн амьдрал хагас болж
Уудам хортоо уйтай санагдана

* * * BIDNIIH.COM * * *

Аз жаргалын амин түлхүүр
Ачлал хайрын ариун ундарга
Хүсэл сэтгэлийн нандин эрдэнэ
Хүй ертөнцийн гэрэл гэгээ

* * * BIDNIIH.COM * * *

Өргөн монголын хатан гоо
Өнөр бүлийн эзэн гоо
Бүүвэй аялах уян гоо
Бүхнийг шаглах уран гоо
Эрийг чимэх саран гоо
Энхрий аальтай бүсгүй гоо
Эрхэмсэг тансаг хатан гоо
Энгүй орчлонгийн эхрэм бүсгүй танд олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе. Сайхан баярлаарай

* * * BIDNIIH.COM * * *

Нулимсаа хүртэл биднээс нууж явдаг ээжийнхээ
Нуурын ус шиг тунгалаг хайрийг нь дээдэлж яваарай
Нуур хүртэл шувуудаа хүлээн эзгүйрэхдэг энэ хорвоод
Нүглийн дундах ганц бурхан ЭЭЖИЙГЭЭ хайрлаж яваарай

* * * BIDNIIH.COM * * *

Эрийн түшиг-гэрийн чимэг
Төрлийн язгуур-төрийн тулгуур болсон
Эрхэмсэг Монголжингоо эхчүүд Эмэгтэйчүүддээ ирж буй "МАРТЫН 8”-ны Баярын мэндийг хүргэе. Дэлхий бүүвэйлсэн ээжээрээ бахархая Дэргэд түшсэн ханиараа бахархая Энхрий ялдам охидоороо гоёцгоое

* * * BIDNIIH.COM * * *

Бурхад ч хараад дурлам Монголын минь сайхан бүсгүйчүүд
Булиглах зүрхийг минь эзэмдэгч Монголын минь үзэсгэлэнт эмэгтэйчүүд
Үрийнхээ өмнөөс үхэхэд ч бэлэн Монголын минь зоригт ээжүүд
Үнэнчээр нэгнийг дурлаж хайрладаг Монголын минь халамжит эхнэрүүд
Хамаг монголын хатад
Халуун сэтгэлийн шүтээн та бүхэндээ Мартын 8 мэнд хүргэе!!!

* * * BIDNIIH.COM * * *

Болор толь шиг тунгалаг
Болсон жимс шиг амтлаг
Бүсгүй танд баярын мэнд хүргэе!
Амьдрал тань цэгц сайхан
Сэтгэл тань баясгалантай сайхан
Санаа тань бахдам сайхан байг!

* * * BIDNIIH.COM * * *


Ганган хээнцэр алхаанд тань уулс хүртэл мэхийж
Гал улаан урууланд тань чөтгөр хүртэл шунаж
Инээхэд тань цэцэгс дэлгэрч
Ичингүйрэхэд тань эрчүүд уярдаг
Эрхэмсэг гоо хатагтай
Эгэл биш, эрдэнэ шиг бүсгүй чамд
Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд дэвшүүлье

* * * BIDNIIH.COM * * *

Амьдралыг дандаа инээдээр зурж 
Аз жаргалын хатан нь байгаарай 
Үзэсгэлэн гоогоороо өөрийгөө чимж 
Үргэлжийн залуу гэрэлтэж яваарай. 
МАРТЫН 8 НЫ МЭНД ХҮРГЭЕ! 


* * * BIDNIIH.COM * * *

Бүсгүй минь чиний төлөө олон сайхан хайр бий
Бүсгүй минь чиний төлөө олон сайхан дуу бий
Бүсгүй чиний холбоо төрсөн үр хүүхэд чинь бий
Бүсгүй минь чиний хэлхээ төө зайгүй найз нар чинь бий

Бүсгүй минь чиний өмнө эцгийн сайхан нэр бий
Бүсгүй минь чиний дэргэд эх орны минь сүлд бий
Бүсгүй минь чиний хөхөнд эрлэгийг буцаах уураг бий
Бүсгүй минь чиний хүзүүнд зэрлэгийг номхотгох үнэр бий

* * * BIDNIIH.COM * * *

Будран хаялах цасанд би дуртай
Бусдаас илүү ээждээн би хайртай
Зөөлөн шиврэх бороонд би дуртай
Зөөлхөн мишээх харцанд тань би дуртай
Өглөө бүр наран манддагтай адил
Үдэш бүр саран гийхтэй адил
Өнгөт орчлонг ээж минь та чимж
Өргөн хорвоог уяраасан амин шүтээн, та минь наддаа

* * * BIDNIIH.COM * * *

Аз жаргалын амин түлхүүр
Ачлал хайрын ариун ундарга
Хүсэл сэтгэлийн нандин эрдэнэ
Хүний ертөнцийн гэрэл гэгээ 
Эрхэмсэг бүсгүй танд
Эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе

* * * BIDNIIH.COM * * *

Бүсгүй та байхгүй бол
Бүлээн голомт зэвхий дааж
Бүтэн амьдрал хагас болж
Уудам энэ хорвоо утгагүй болно.
Ертөнцийг аврагч гоо үзэсгэлэнт бүсгүй танд Мартын 8-ны мэнд хүргэе.

* * * BIDNIIH.COM * * *

Танан цагаан гэрийн
Хоймор дундаас мишээнэ
Талын малчин ардын
Хотон дундаас мишээнэ
Сүрлэг уулын бэл дэх
Сүргийн захаас мишээнэ
Сүүн цагаан сэтэглийн
Итгэл дундаас мишээнэ

* * * BIDNIIH.COM * * *

Өлгийн зөөлөн бүүвэй сэтгэлээс тань уянгалсан
Өргөлийн цагаан сүү гараас тань цацарсан
Өглөгийн дээд хайр зүрхнээс тань ундарсан
Өрх гэрийн жаргал сэтгэлээс тань гэрэлтсэн
Бүсгүй танд  Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе

* * * BIDNIIH.COM * * *

Сэтгэлд чинь сүү өөрөө асгарч байг
Харцанд чинь хорвоо өөрөө гэрэлтэж байг
Алганд чинь цэцэгс өөрөө дэлбээлж байг
Зүүдэнд чинь бурхад өөрсдөө бүжиж байг
Бүсгүй танд  Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе

* * * BIDNIIH.COM * * *

Нулимсаа хүртэл биднээс нууж явдаг ээжийнхээ
Нуурын ус шиг тунгалаг хайрыг нь дээдэлж яваарай
Нуур хүртэл шувуудаа хүлээн эзгүйрхдэг энэ хорвоод
Нүглийн дундах ганц бурхан ээжийгээ хайрлаж яваарай..

* * * BIDNIIH.COM * * *

Бурхад ч хараад дурлам Монголын минь сайхан бүсгүйчүүд
Булиглах зүрхийг минь эзэмдэгч Монголын минь үзэсгэлэнт эмэгтэйчүүд
Үрийнхээ өмнөөс үхэхэд ч бэлэн Монголын минь зоригт ээжүүд
Үнэнчээр нэгнийг дурлаж хайрладаг Монголын минь халамжит эхнэрүүд

* * * BIDNIIH.COM * * *

Бурхад ч хараад дурлам Монголын минь сайхан бүсгүйчүүд
Булиглах зүрхийг минь эзэмдэгч Монголын минь үзэсгэлэнт эмэгтэйчүүд
Үрийнхээ өмнөөс үхэхэд ч бэлэн Монголын минь зоригт ээжүүд
Үнэнчээр нэгнийг дурлаж хайрладаг Монголын минь халамжит эхнэрүүд
Хамаг монголын хатад
Халуун сэтгэлийн шүтээн та бүхэндээ Мартын 8 мэнд хүргэе!!!

* * * BIDNIIH.COM * * *

Болор толь шиг тунгалаг
Болсон жимс шиг амтлаг
Бүсгүй танд баярын мэнд хүргэе!
Амьдрал тань цэгц сайхан
Сэтгэл тань баясгалантай сайхан
Санаа тань бахдам сайхан байг!

* * * BIDNIIH.COM * * *

Зовлон даах гэж бүсгүй хүн танхил төрдөг юм
Зоргоороо амьдрах гэж бүсгүй хүн гоёмсог төрдөг юм
Зовсон нэгнийгээ жаргаах гэж бүсгүй хүн уяхан төрдөг юм
Зол жаргалтай амьдрах гэж бүсгүй хүн ихэмсэг төрдөг юм
Олон улсын Эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе
үүнийг охидод нисгээрэй чамд амжилт хүсье

* * * BIDNIIH.COM * * *

Амьд байгалийн гоо үзэсгэлэн 
Ариун хайрын онгон шүтээн 
Аз жаргалын нандин хэлхээ 
Аль бүхний дээд эрдэнэ 
Бүсгүй таньд Олон улсын эмэгтүүчийн баярын мэнд хүргэе

* * * BIDNIIH.COM * * *

Ганган хээнцэр алхаанд тань уулс хүртэл мэхийж 
Гал улаан урууланд тань чөтгөр хүртэл шунаж Инээхэд тань цэцэгс дэлгэрч 
Ичингүйрэхэд тань эрчүүд уярдаг 
Эрхэмсэг гоо хатагтай 
Эгэл биш, эрдэнэ шиг бүсгүйчүүд та бүхэнд Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд дэвшүүлье! 

* * * BIDNIIH.COM * * *

Дэлбээгээ дөнгөж нээгээд турьгүйхэн цөмцийх
Дэлхийн аашинд дасаж ядах, хэнзхэн цэнхэр яргуй нь бүсгүй та юм шүү
Цэцгийн дэлбээ, нарны цацраг, салхины үзүүрээс ертөнцийн аясыг мэдэрдэг
Цэгээн гэрлийн цагаан давалгаа нь бүсгүй та юм шүү

Халтай жаргалтай хүний орчлонгоос хорвоогийн өнгийг мэдэрдэг
Хайрлаад ч үл барам ховор эрдэнэ минь бүсгүй та юм шүү
Дундрашгүй хайрын дуртгалыг тээсэн он жилүүдийн мөнгөн хэлхээс
Дуусашгүй амьдралын авралын сахиус нь бүсгүй та юм шүү

* * * BIDNIIH.COM * * *

Удмын хэлхээг залгах хүслийн чандмань эрдэнэ
Ургийн холбоог дархлах голомтонд гийсэн нар нь бүсгүй та юм шүү.
Сэтгэл зүрхээрээ надад онгодын сахиус илгээсэн
Бүсгүй минь та тэнгэрийн хүн

* * * BIDNIIH.COM * * *

Бүсгүй минь чинь толинд харахдаа инээмсэглэж байгаарай
Бүдэрч унасан чулуугаа хараад ч инээж яваарай
Ертөнцийн юм бүхэн чиний л төлөө хөдөлж байдаг
Ерөөлгүй энэ чулуу ч гэсэн чамайг ухаажиг гэж зам хөндлөн хэвтэнэ.
Будант энэ орчлонд чамайг 
Бусдыг өөрөөсөө илүү хайрлаж сураарай гэж 
Бурхад чамайг эмэгтэй хүн эх хүн болгосон билээ 
Бүсгүй минь чи 

Өглөө сэрээд инээмсэглэж байгаарай 
Өнөөдөр, хоёр маргаашаас үнэтэй шүү.

* * * BIDNIIH.COM * * *

Уруулаан буд бүсгүй минь
Унжгар дорой бүү яв
Нас бол цаасан дээр бичдэг тоо юм
Намбархаж бүү сүйд бол
Хүссэнээрээ амьдар бүсгүй минь
Хүлээж цөхөрсөн бол хая
Гоо сайхан яв бүсгүй минь
Гологдож биш шилж амьдар
Гадсан өсгийтэй ганган шаахай
Гархи, гоёл бүгдээн зүү
Сайхан үнэр биедээн шингээж
Салхи татуулан инээмсэглэж яв

* * * BIDNIIH.COM * * *

Зовлон даах гэж бүсгүй хүн танхил төрдөг юм
Зоргоороо амьдрах гэж бүсгүй хүн гоёмсог төрдөг юм
Зовсон нэгнийгээ жаргаах гэж бүсгүй хүн уяхан төрдөг юм
Зол жаргалтай амьдрах гэж бүсгүй хүн ихэмсэг төрдөг юм

* * * BIDNIIH.COM * * *

Зүүний сүвэгчээр ч багтах он жилийн урсгалд 
Зүгээр л дэргэд минь байж хайрла 
Ижий! гэж дуудах болгондоо баярладаг 
Ижил хэдэн хүүхдэдээ урт наслаарай

* * * BIDNIIH.COM * * *

Сэтгэлдээ гэгээн нартай газрийн бурхан
 Сэргэлэн үрсийнхээ зулайг үнэрлэх сүүн далай 
Хэдэн муусайн хүүхэддээ ижий нъ болж заягдсан 
Хэнд ч өгөмгүй нандин сувд зурхэнд минь оршдог юм

* * * BIDNIIH.COM * * *

Амсах рашаан тань алтан аяганаас оргилж 
Өмсөх хувцас тань үйтэн хуараас эхэлж 
Эдлэх жаргал тань элэг бүтэн амьдралаас ургаж
Эрхэмлэх хүсэл тань цагаан сэтгэлээс ундарч байг 
Бүсгүй хүн болж төрнө гэдэг бурхнаас заяасан буян билээ 
Бусдад гайхагдаж хүндлэгдэнэ гэдэг танарт заяасан хишиг билээ. 
Танд мянга мянган сарнай бэлэглэж баярын мэнд хүргье!

* * * BIDNIIH.COM * * *

Загас нүдээ анидаггүйн адилаар 
Би чамайг орхихгүй 
Зам дээр цэцэг ургадаггүйн адилаар 
Би чамайг гомдоохгүй 
Замбуулин хорвоо уудам адилаар 
Би чамд хайртай

* * * BIDNIIH.COM * * *

Итгэл алдсан чамд энэ шvлгийг би тэрлэе
Илч дулаахан сэтгэлдээ хоосон хайрыг чинь би шvтье
Хvлээнэ гэж тангараглан өр зvрхээ би аргадъя
Ирнэ хэмээн тайтгараад өнчин нулимсаа би арчъя

* * * BIDNIIH.COM * * *

Чамд дурла гэж заяа минь намайг хөтөлсөн
Чамайг хайрла гэж хорвоо надад тушаасан
Хамгаас илүү гэж бурхан надад шивнэсэн
Хайрлаж явья гэж харин би өөрөө шийдсэн

* * * BIDNIIH.COM * * *

Эмэгтэй хvн гэдэг эрхэмсэг орших тэнгэр элч
Эмэгтэй хvн гэдэг элгэндээ тэврэх vртэй дагина
Эмэгтэй хvн гэдэг энэрэл хайрын бурхан
Эмэгтэй хvн гэдэг энэ орчлонгийн хатан

* * * BIDNIIH.COM * * *

Мөнгөн сарны ганцаардлыг 
Мянган жил аргадах
Мөнхийн гэрэлт од
Чамдаа би хайртай

* * * BIDNIIH.COM * * *

Цасан цагаан пансан дээр зээрийн янзага шаглахдаа
Цавчилгүй тормойх нүдийг нь ажин харж өрөвдөөд
Зүү хатгахаас эмзэглэн сувдан нулимс унагасан
Зүрх уяруу ээжийн минь хайр цалгисан далай.

* * * BIDNIIH.COM * * *

Үйлийн алаг далай үнэний цалмаа шидэхэд
Үүрд хамт амьдрах үнэний хувь дутдаг ч
Үнэн зүрхний хайраа танийхаа төлөө зориулж
Үртэйн заяат орчлонд жаргуулж явнаа ээжэээ

* * * BIDNIIH.COM * * *

Өр зөөлөн охин сэтгэлийн минь мөнхийн шүтээн 
Өрлөг ээж таныхаа хайранд ухаан цулбуургүй жаргахдаа 
Өчнөөн хүнд талархлын үг хэлж явсан атлаа 
Өдий болтол тандаа баярлалаа гэж хэлээгүйг минь өршөө

* * * BIDNIIH.COM * * *

Намайг хайрласан хайр шиг тань
Нартад тэжээсэн сүү шиг тань
Надад гомдоогүй сэтгэл шиг тань
Насаараа Би Таньдаа Хайртай

* * * BIDNIIH.COM * * *

Дэлхий даяарын ээжсээс
Дэндүү дээд нь монгол ээж
Хаадын хаадтай эгнэхээр
Хамгаас эрхэм нь монгол ээж 

* * * BIDNIIH.COM * * *

Эгэлхэн ээж минь зүрхэнд нэвчсэн сувдан туяа
Энэ ертөнцийн гэгээн хайрын эзэн
Эргэх тооллын урсгалд элэгдлээч 
Энэ л чигээрээ миний шүтээн 

* * * BIDNIIH.COM * * *

Эгэлхэн ээж минь сэтгэлд сүлэгдсэн сүүн цацал
Энэ ертөнцийн уянгалаг дуун эгшиглэн
Эргэх тооллын урсгалд элэгдлээч 
Энэ л чигээрээ миний шүтээн

* * * BIDNIIH.COM * * *



Mart 8 shuleg, Март 8 шүлэг, martiin 8 shuleg, мартын 8 шүлэг 
6725 2014-03-08
Уучлаарай, зөвхөн бүртгэлтэй хэрэглэгч сэтгэгдэл бичих эрхтэй


Сошиал сүлжээ ашиглан нэвтрэх
Зураг
Admin MC_CLICK2014-03-08

zorigt, template хийхгүй ээ.
Зураг
zorigt2014-03-08

MC_CLICK ahaaa
ta utsaa ogooch tehu bas neg temple hiilguulmer bn pls ta odo holbogdsob bn biggrin biggrin