Залуу хүний ядуу байх нь биш мэдлэг чадваргүй байх нь л гутамшиг.

Хэлний үүсэл гарал, төрөл



Хэлний үүсэл гарал /Бодгаль биеийн онол/

Бодгаль биеийн онол /МЭӨ 427-347/

Эртний грекийн сэтгэгч Платон


• Биологийн онол

• Нийгмийн онол


Биологийн онол

       – Авиа дуурайх үгийн онол / Дүрс дуурайх онол/

          - Аялга үгийн онол

             - Сэтгэл хөдлөлийн онол

Нийгмийн онол

       – Нийгмийн хэлэлцээрийн онол

          - Хөдөлмөрийн хашгиралдааны онол

Авиа дуурайх үгийн онол         Г.Лейбниц, В.Гумьбольдт, Я.Гримм, Ш.Балли, Г.Штейнтель Хов хов дуутай

Хондлой дээрээ дэгээтэй гэдэг оньсогоноос үзвэл миний хувьд хондлой дээрээ дэгээтэй гэсэн мөрийг нь лав мэдэхгүй юмаа. Хондлой нь ч хаанаа дэгээ нь ч хаанаа байгаад байаа юм. Яадаг ч байсан хов хов дуутай юм чинь нохой байнаа гэж тааж байна.

Аррррр – Арслан архирах

Аауууу – Чоно улих

Майй йй – Хонь ямаа майлах

Сшсшссссшшш – Салхи салхилах гээд дуу авиагаар нь аливаа зүйлийг ойлгож болж байна. Хүний хэл ярианы хөгжилд авиа дуурайх явдал чухал үүрэг гүйцэтгэсэн ба анхандаа авиа дуурайх үгс юмс, үйл хөдлөлийн тухай төсөөллийг ойлгомжтой илэрхийлж байсан байна Сэтгэл хөдлөлийн онол Баярлах – хаха

Өвдөх – ёо ёо

Уйлах –ийн ийн гэх мэтчилэн сэтгэл хөдлөлөө илэрхийлдэг. Даархаараа "халцгай халцгай” гэж хэлдэг хүн лав байхгүй. Тэгэхээр хүмүүс сэтгэл хөдлөлөө бараг ижил авиагаар гаргадаг байх нь.

Энэ онолыг 18-р зууны үед Жанжак Руссо үндсэлсэн байна.

"Хүний анхны дуу хоолойг хүсэл эрмэлзлэл нь гаргасан.”

Нийгмийн хэлэлцээрийн онол                                                                              Жан жак Руссо Хүмүүсийн мэдлэг өргөжин, ухамсар хөгжсөнтэй уялдан тэдний хоорондын харилцаа холбоо улам нягтрах болсон бөгөөд дан сэтгэлийн хөдөлгөөнөөс үүдэлтэй авиа дууриах үгс нь харилцах шаардлагыг бүрэн хангаж чадахгүй болсон.

Хөдөлмөрийн хашгиралдааны онол                   19 зууны 70аад оны сүүлчээр Людвиг Нуаре Энэ онол ёсоор нь хүн төрөлхтөний хэлний анхны үгс нь үйл үг байсан. Хэл нь хамтын хөдөлмөр эрхлэх явцад үүссэн бөгөөд тэр орчмоос гарсан дуу чимээ нь хүмүүст тусалж хөдөлмөр үйл ажиллагааг нь хөнгөвчилснөөр ажил нь бүтэмжтэй болдог байжээ.

Алдаа : Энэ онол нь зөвхөн хүмүүс хамтын хөдөлмөр эрхлэх явцад хэл яриа хэрэг болсон гэж үзсэн.

Дүгнэлт: Хэлний үүсэл хөгжлийг хүүхэд хэлд орохтой адилтган үзэж болно. Хүн үүсэж бий болуутаа ярьсан гэчихвэл юу л бол. Хүүхэд 0-8 сардаа бусдыг дуудах хэрэг гарвал уйлж ямар нэгэн чимээ өгөн, баярласан сэтгэлд нийцсэн зүйлээ инээж мэдэгддэг. Харин 2 нас хүрээд ирэхээрээ үзэж харсан юм ч их. Мэдээлэл мэдлэг ихтэй учраас зөвхөн инээх уйлах авиагаар бүхнийг илэрхийлж болохгүй учраас бөбө – бөмбөг Гого – гоё Баба – муухай гэх мэтчилэнгээр илэрхийлдэг болсон. Тэгэхээр хэлний үүсэл хөгжил ч гэсэн мөн адил шахуу. Тэгэхээр хэл нь хүн сэтгэл хөдлөлөө бусдад гаргахаас үндэслэсэн байж ч болох юм.

Дээрх адилаар хэл ярианы үүсэл хөгжилийн талаар олон тодорхойлолт байдгаас: В.Гумбольдт: Хэл бол санаа бодлыг бүтээгч эрхтэн

Гегель: Хэл бол оюун ухааны үйл ажиллагаа юм.

А.Шлейхер: Хэл бол сэтгэхүйн явцын авиагаар илэрч байдаг.

Г.Штенталь: Хэл бол оюун сэтгэхүйн хөдөлгөөний ухамсарын дотоод илрэл юм.

А.Петебная: Хэл бол санааны хэлбэр

Ф.Фортунатов: Хэл бол хэлэхийн авианы үгээс бүтдэг

Бодуэн де куртене: Хэл бол хүний эрхтэний үүргийн нэг юм.

Г.Шухардт: Хэлний мөн чанар нь харилцахад оршино.

О.Есперсен: Санаа мэдрэмжийн дамжуулах зорилготой хүний үйл ажиллагааг хэл гэнэ. А.Мейё: Хэл бол маргаангүй нийгмийн үзэгдэл юм.

Ж.Вандриес: Хэл нь нийгэм дотор үүссэн. Хэл нь хүмүүс хоорондоо харилцах хэрэгцээ гарсан тэр өдөр үүссэн.

Л.Ельмслев: Хэл бол цэвэр харьцааны бүтэц, бүдүүвч

Ф де Соссюр: Хэл бол санааг илэрхийлсэн тэмдгүүдийн систем.

В.И Ленин: Хэл бол хүмүүсийн харилцааны маш чухал хэрэглүүр.

К.Маркс: Хэл бол санааны шууд бодит байдал

Аристотель: Амьтай бүхэн дундаас зөвхөн хүнд л утгатай хэл заяажээ.

Үүнээс нэгтгэж үзвэл: • Хэл бол харилцааны гол хэрэглүүр

• Хэл бол нийгмийн үзэгдэл

• Хэл бол тэмдгийн тогтолцоо /хийсвэр/

• Хэл бол сэтгэхүйн илрэл гэж үзэж болох нь ээ.


Ер нь бол монгол хэлээ мэдэхгүй байж гадаад хэл судлана гэдэг байж боломгүй зүйл. Эхлээд чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэлээрээ, тэр бүү хэл монгол хэлнийхээ үүх түүхийг мэдэж авах нь нэн чухал ажгуу.





Хэл яриа, ярианы төрлүүд

Хүмүүсийн харилцааны гол хэрэглүүр болох хэл ярианы туслалцаагүйгээр нийгэм оршин тогтнож чадахгүй бөгөөд харилцан бие биенээ ойлгоогүй, санаа бодол, хүсэл эрхэмлэлээ илэрхийлж чадаагүй цагт хүний хийсэн ямар ч үйл ажиллагаа нийгмийн учир холбогдолгүй болоход хүрнэ.

 

Ярианы хэл

  • Хэл яриа
  • Боловсон яриа

Хэл яриа

Утга зохиолын хэлэнд төдий л нийцэхгүй, үгийн сангийн идэвхгүй үгсийн бүрэлдэхүүнд ордог бүдүүн хадуун үг хэллэг орсон хэл яриаг хар яриа гэнэ. Жишээ нь: нулих, гөрөх, цуслах, гудрах

Боловсон яриа

Утга зохиолын хэлний хэм хэмжээний дагуу зохиож найруулсан албаны болон соёлч боловсон хүмүүсийн өдөр тутмын яриаг боловсон яриа гэнэ. Өөрөөр хэлбэл, этгээд гажууд үггүй, төв энгийн яриаг боловсон яриа гэнэ.

Ярих гэдэг нь:

  • санаа бодлоо илэрхийлэх
  • оюун ухааны нөөц
  • урлаг
  • сонсох
  • хамтарч амьдрах
  • мэдээлэх
  • харилцах
  • өөрийгөө бусдад ойлгуулах





Биеийн хэл буюу дотоод сэтгэлийн нууцад нэвтрэхүй


-Шаравт хамт өвөлжье гэж хэлэв үү
-Хэллээ
-Тэгээд юу гэж байна
-Дуртай дургүй толгой дохиж л байна.
Эхнэр нөхөр хоёрын хооронд ийм яриа өрнөв. Эдний хүсэлтийн хариуд Шарав юм ярьсангүй, зөвхөн толгой дохижээ. Өөрөөр хэлбэл хамт өвөлжих саналыг нь зөвшөөрчээ. Гэхдээ цаанаа тийм ч дуртай биш байгаа аж. Үнийгээ тэр үйл хөдлөлөөрөө илэрхийлжээ.

Толгой дохиж зөвшөөрч буйгаа илэрхийлэх нь дэлхий нийтэд хамгийн түгээмэл хэлбэр. Тэгэхээр толгой дохих нь хүн төрөлхтний бүр өвөг хэл буюу харилцааны анхны хэрэглүүр байсан байж ч мэднэ. Энэ мэт үгээр бус үйл хөдлөл, нүүрний хувирал зэргээрээ санаа бодлоо илэрхийлэх ийм хэлбэрийг орчин үеийн шинжлэх ухаанд Биеийн хэл буюу /Body language/ гэж нэрлэдэг. Хөл гараасаа эхлээд нүд нүүрээрээ хүртэл хүн төрөлхтөн ярилцдаг аж.

Тэгэхээр биеийн хэл нь ярианы хэлтэй зэрэгцэн оршиж хүмүүсийн харилцааны хэрэглүүр болсоор иржээ. Хамгийн сонирхолтой нь биеийн хэл аль ч улс үндэстнүүдийн хувьд нийтлэг агаад ихэнхдээ орчуулах шаардлагагүй байдаг аж. Монголчууд хэл мэдэхгүй гадныхантай дохио зангаагаараа ойлголцчихдогийн учир энэ. Хэрэв энэ онцлог чанараар нь авч үзвэл хүмүүс хоорондын харилцааны анхны хэрэглүүр буюу хэл яриа үүсэхээс бүр өмнө хэрэглэгдэж байсан байх магадлалтай.

Бидний хамгийн сайн мэдэх Монгол үндэсний бүжиг бол өгүүлэмжийг үйл хөдлөлөөр илэрхийлэх сонгодог жишээ мөн. Өглөө ажилдаа ирээд даргыгаа аль хэр ааш сайтай байгааг асуултгүй мэдэж болно. Эхнэр тань харцаараа шилбүүрдээд өнгөрвөл асуудал тодорхой. Энэ мэтээр бид орчин тойронтойгоо үг яриагаар бус үйл хөдлөлөөрөө байнга мэдээлэл солилцож байдаг. Биеийн хэлний бас нэг сонирхолтой нь хүн төдийгүй ан амьтанд хүртэл ажиглагддаг. Нохой эрхлэхээрээ сүүлээ шарвагануулдаг, баярлахаараа үсчиж харайдаг байх жишээний. Биеийн хэлний тухай судлагдахуун нь шинжлэх ухааны олон салбарыг хамардаг.

Тухайлбал сэтгэл судлал, угсаатны зүй, түүх, сурган хүмүүжүүлэх гэхчлэн. Хүмүүс хоорондын харилцаа нь амьдралын хамгийн чухал тал бөгөөд бодол саналаа үгээр дамжуулах нь бурхнаас хуваарилсан том хишиг бөлгөө. Гэвч үүний зэрэгцээ санамсаргүй болон санаатай байдлаар биеийн хэлээрээ бас ярилцах нь заримдаа төвөггүй байдаг байж ч мэднэ. Бүр 1644 онд Дж.Балвер биеийн хэлний талаарх анхны номыг хэвлүүлсэн бөгөөд гарын хөдөлгөөнөөр бодол санаагаа хэрхэн илэрхийлдэг тухай голчлон өгүүлжээ. Хожим энэ бүтээл дохионы хэлийг хөгжүүлэхэд үндэс суурь болж байсан гэх баримт бий.

Биеийн хэлийг зөвхөн хөдөлгөөн хувирал гэж ойлгож бас хараахан болохгүй. Дууны өнгө хувирал, харц, амьсгаа, хөдөлгөөний хэмнэл, зүрхний цохилт, хөлс тэр ч бүү хэл үнэр гээд бүгд л тодорхой өгүүлэмжтэй байдаг аж. Монголчууд нүд бол сэтгэлийн толь гэж ярьдаг. Үнэхээр ч нүдний харц хөдөлгөөнөөр сэтгэлийн өнгө хувирлыг өгүүлэх боломжтой бөгөөд бүх юм нүүрэн дээр чинь бичээстэй байна гэхчлэн ярьдаг нь биеийн хэлийг сайн эзэмшсэн хүний хэлдэг үг гэнэ. Хүн уурлахад дуу хоолойны өнгө өөрчлөгдөж, чангардаг нь биеийн хэл ярианы хэл хоёр бие биеэ дэмжиж харилцан нөлөөлж байгаа нь тэр ажгуу.

Биеийн хэлийг сайн ойлгодог байх нь зөвхөн харилцааны хэрэглүүр болоод зогсохгүй өөрийгөө хянах ухамсарлах боломжийг хүнд олгодогоороо давуу талтай гэж эрдэмтэд үздэг. Манайхан "Зуу сонсохоос нэг хар" гэдэг. Бусдын биеийн дохионы хэл чихэнд бус шууд нүдэнд уншигддаг учраас ийн илүүтэй нөлөөлдөг бололтой. Биеийн хэлний хөгжлийн явц нь санаатай болон санаандгүй байдлаар өдөөгдөн хөгжсөөр иржээ. Хүн бүхэн өөрийн нууцтай. Бусдаас нууж хаах юм их.

Чухам энэ шинж нь биеийн хэл хөгжих, түүнийг тайлан унших сонирхолд хүмүүсийг хөтөлдөг гэж зарим нь нотолдог. Заримдаа яаж ч болохгүй шаардлагаар худлаа ярих хэрэг гарна. Харин үүнийгээ сайн халхалж чадаагүй бол хэлээрээ бус үйл хөдлөлөөрөө өөрийгөө илчилж орхидог. Хүн төрөлхтөн өөр хоорондын дайн тулаандаа сөргөлдөгч талынхаа биеийн хэлийг уншихад их анхаардаг байжээ. Түүнчлэн малчид малынхаа хэлийг уншиж цаг агаар, гай гамшгаас сэргийлэхийг хичээсээр иржээ. Ялангуяа Монголын нүүдэлчид малынхаа хэлийг гаргууд мэддэг ард түмэн.


 
8325 2011-11-03
Уучлаарай, зөвхөн бүртгэлтэй хэрэглэгч сэтгэгдэл бичих эрхтэй


Сошиал сүлжээ ашиглан нэвтрэх