Залуу хүний ядуу байх нь биш мэдлэг чадваргүй байх нь л гутамшиг.

Хамгийн намхан хүмүүс тодорчээ
 
Дэлхийн хамгийн намхан хүмүүсийг тодруулжээ. Дэлхийн хамгийн намхан эрэгтэйгээр Гандра Бахадур Данги хэмээх 72 настай Балбын иргэн тодорсон байна. Тэрбээр дөнгөж 54.6 см-ийн өндөртэй аж. Харин хамгийн намхан эмэгтэй болох Энэтхэгийн иргэн Жяти Эмжи 58.1 см-ийн өндөртэй гэнэ.
 
Тэднийг удахгүй Генниссийн дээд амжилтад бүртгэхээр болжээ. Хамгийн намхан эмэгтэй Жяти ясны төлжилт нь зогссон буюу мөгөөрсний хэвийн биш хөгжлийн генетикийн өвчний улмаас өсөлт нь зогссон гэнэ. 
 
Анагаах ухаанд мөгөөрсний хэвийн биш шинж нь хүний өсөлт зогсч, одой болох хамгийн нийтлэг шалтгаан болдог аж. Түүний биеийн онцлогт тохирсон хамгийн жижиг хувцас худалдаанд байдаггүй болохоор их хүндрэлтэй байдаг гэнэ. Түүнчлэн Жяти унтахдаа хамгийн нарийхан оронд унтаж, гал тогооны хамгийн жижиг таваг, сэрээг ашигладаг юм байна. Жяти дэлхийд нэрээ гаргасан алдартай жүжигчин болохыг хүсдэг ажээ. Гэсэн хэдий ч тэрбээр аль хэдийнэ Энэтхэгийн хэд хэдэн кинонд тоглоод амжжээ. Тэр дэлхийн дээд амжилтыг тогтоосон сэтгэгдлээсээ хуваалцахдаа "Би Геннисийн дээд амжилтыг тогтоосондоо баяртай байна. Энэ амжилтыг олж авснаараа би дэлхийн олон улсаар аялж, өөрийгөө танилцуулах боломж олдлоо” хэмээжээ. Жяти Азийн орнуудаас зөвхөн Японд аялсан бөгөөд Европын орнуудаас шинэ аяллаа эхлэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ.Харин хамгийн намхан эр Гандрагийн хувьд Балбын нийслэл Катманду хотоос 250 километрийн зайтай орших Римколи тосгонд амьдардаг ажээ. Тэрбээр өөрийнх нь өсөлт зогсч, одой болсон тухайгаа хэн нэгэнд ярьж гомдоллох дургүй бөгөөд эмч нарт ч үзүүлж байгаагүй гэнэ. 
 
"Daily Mail”-д мэдээлснээр түүний өсөлт зогссон шалтгаан нь мөн л хүний мөгөөрсний хэвийн биш үйл ажиллагаатай холбоотой аж. Гандра "Би өөрийнхөө нэрийг Генниссийн номонд мөнхөлж чадсандаа маш их баяртай байна. Учир нь энэ бол миний гэр бүл, манай тосгон, бас улс оронд маань болж байгаа хамгийн том үйл явдал. Би маш их баяртай байна гэжээ.


 
1428 2012-08-31
Уучлаарай, зөвхөн бүртгэлтэй хэрэглэгч сэтгэгдэл бичих эрхтэй


Сошиал сүлжээ ашиглан нэвтрэх