Залуу хүний ядуу байх нь биш мэдлэг чадваргүй байх нь л гутамшиг.

Gee VS Жонон feat Баяраа - Миний нутгийг надад үлдээгээч


 


Миний нутгийг надад үлдээгээч:

Миний нутгийг надад үлдээгээч дээдэс минь
Миний хүсэл мөн биш гэдгийг сайн ойлгооч
Өөрийнхөө төлөө зөвхөн бүү амьдраач
Өнгө мөнгөний өмнө бүү сөгдөөч та нар минь
 
Би энэ газар шорооныхоо эзэн нь
Өвлүүлж үлдээсэн надад 
Өвөг дээдэс, эцэг минь 
Өдий хүртэл бусдад алдаагүй ч эцэст нь
Үр сад нь өнгө мөнгөөр арилжахыг үзсэн 
би Азгүй хүн 
би хувь заяагүй хүн би
 
Амиа өгөхдөө эцэг минь биднийг огт хаяагүй юм 
харин бид өөрсдийн үр ачаа мартсан
Мөнгө л байвал болоо гээд эд баялагийн зарц
Баялаг гэхээр юунд материаллаг зүйлийг хайна вэ
 
Жинхэнэ баялаг наад газар доор чинь байхгүй ээ
чиний цус чиний ухаан чиний газар шороо түүнээс ургах ургамал
Жинхэнэ баялаг гэдэгт орно
Алтыг мөнгөөр зардаг ч мөнгийг хүн иддэггүй
Өвсийг мал идэж малыг хүн иддэгээ мэддэггүй 
болсон юм гэж үү Арай үгүй
 
Монгол гэдэг элсэн цөл ирээдүй бид үгүй
 
Хэл хил мал гуравтайгаа 
хэн баян хэн баян Монгол баян
Хэл хил мал гуравтайгаа 
хэн баян хэн баян Монгол баян
 
Миний нутгийг надад үлдээгээч дээдэс минь
Миний хүсэл мөн биш гэдгийг сайн ойлгооч
Өөрийнхөө төлөө зөвхөн бүү амьдраач
Өнгө мөнгөний өмнө бүү сөгдөөч та нар минь
 
 
Сонс 
 
Та нарыг наад газраа ухаг гэж
Найман зууны тэртээ Монгол нэрийг тунхаглаж 
баатрууд нь тулалдаж байсан гэвэл үгүй
 
 
Үр сад нь өвгөдийнхөө заналт дайсан юм гэж үү
Халхын голд өвөө минь японуудтай байлдахдаа 
чиний төлөө үхье гэж эх орондоо хэлсэн
Харин бид түүний хариуд юу гэж айлдав даа
Чадсан дарга байхгүй гэж цухалдан үглэсэн
 
Газрын тос үгүй ч бидний хөл алхаж чадна
гол мөрөн үгүйд бид харин амьдарч чадах уу
Бидний ялнаас шалтгаалан хойч дараа үе минь
Гэвч энэ мэтээр байвал ирээдүй биднийг хараан зүхнэ
 
Ширхэг өвс алтнаас илүү үнэтэй болох үед 
цаас идэж болдоггүйг хүмүүс та нар бодох вий
Шингэн бүхнийг ууж болдоггүйг мэдэх үед
Тусламжаар дусал ус харийн орноос ирэх вий
 
Чиний төлөө явсан 
ЧИнгис дээдсийг бүү март
Халтар цаасны төлөө 
Халхын голыг бүү март
 
Чиний төлөө явсан 
ЧИнгис дээдсийг бүү март
Халтар цаасны төлөө 
Халхын голыг бүү март
 
Миний нутгийг надад үлдээгээч дээдэс минь
Миний хүсэл мөн биш гэдгийг сайн ойлгооч
Өөрийнхөө төлөө зөвхөн бүү амьдраач
Өнгө мөнгөний өмнө бүү сөгдөөч та нар минь.

 



 
1993 2013-01-30
Уучлаарай, зөвхөн бүртгэлтэй хэрэглэгч сэтгэгдэл бичих эрхтэй


Сошиал сүлжээ ашиглан нэвтрэх