Залуу хүний ядуу байх нь биш мэдлэг чадваргүй байх нь л гутамшиг.

Энэтхэг хүүгээс 200 гаруй шүд авчээ

 

Мумбайн мэс засалчид Ашик Гавай (Ashik Gavai) гэх 17 настай хүүгээс 232 шүд авсан талаар BBC News дамжуулав. Ашик Гавай хүү шүдний илүү хатуу биетүүд ургадаг одонтома гэх төрөлхийн гажиг өвчинтэй байжээ. Мэс засал долоон цаг үргэлжилж, түүний амнаас 232 шүд ширхэг хэлтэрхий авч, 28 шүдийг нь үлдээсэн байна.

 

Ийм өвчтэй хүнээс өмнө нь 37 шүд авч байсан тохиолдол байдаг аж. Ашик Гавай хүү сүүлийн хагас жил гаруй хугацаанд маш их өвдөн шаналж байсан бөгөөд эцэг, эх нь түүнийг хорт хавдар туслаа гэж бодон, ихэд шаналж байжээ.



Энэтхэг хүүгээс 200 гаруй шүд авчээ 
1862 2014-07-25
Уучлаарай, зөвхөн бүртгэлтэй хэрэглэгч сэтгэгдэл бичих эрхтэй


Сошиал сүлжээ ашиглан нэвтрэх