Залуу хүний ядуу байх нь биш мэдлэг чадваргүй байх нь л гутамшиг.

Энэ сарын 21-нд үнэндээ дэлхийд юу болох тухай эцсийн хариу олдов.

2012 оны арванхоёрдугаар сарын 21-нд  дэлхий сөнөх гэсэн явдал болохгүй. Австралийн Ла Тробын их сургуульд ажиллаж байгаа ХБНГУ-ын дүрс үсэг судлаач Свен Гронемейер  ингэж нотлож байна. Тэр майя нарын  хуанлийг сайтар судалж, ингэснээр 2012 оны арванхоёрдугаар сарын 21-нд  дэлхий сөнөхгүй, зүгээр л шинэ эрин эхлэнэ  гэсэн дүгнэлт хийжээ.

Шинжээчийн хэлснээр,  манай эриний өмнөх 3113 онд эхлэсэн 5125 жилийн мөчлөг  2012 оны арванхоёрдугаар сарын 21-нд дуусах ажээ.  Тийнхүү майя үндэстний индианчуудын хуанли энэ өдөр огт дуусч байгаа биш, харин  тоолол тэгээс эхэлж байна.

Ээлжит, 13 дахь "бактун”, өөрөөр хэлвэл 400 жилийн үе 2012 оны арванхоёрдугаар сарын 21-нд  дуусч,  энэ өдөр Боктон Йокте бурхан  тэнгэрээс бууж ирнэ хэмээн майя нарын зөнчид нотлож байгааг дурдах байна. Олон шинжээч  13 гэсэн тоо  далд  идтэй гэж үзсэнээр, "тооны ид шидэнд” итгэсэн хэрэг, юу гэвэл европчуудын ухамсарт 13-ын тоо нь ямар нэг муу ёрын  бэлгэдэл болж байдаг юм гэж  Гронемейер дурджээ. Харин ч индианчуудад 13-ын тоо нь ариун тоо байсан бөгөөд бүх эерэг зүйлтэй холбоотой байжээ гэж эрдэмтэн хэлсэн байна.

С.Золбоо



 
1655 2012-12-16
Уучлаарай, зөвхөн бүртгэлтэй хэрэглэгч сэтгэгдэл бичих эрхтэй


Сошиал сүлжээ ашиглан нэвтрэх
Зураг
Dark2013-03-10

daanch suiregui harin manai surguul suirese
Зураг
zolboo2012-12-17

гоё гоё ашгүй