Залуу хүний ядуу байх нь биш мэдлэг чадваргүй байх нь л гутамшиг.

Дандий FT Хишигдалай Хэзээ ч битгий харамсаарай
Хэзээ ч битгий харамсаарай хэлэх гэсэн үе ердөө энэ
Хэн гэдгийг минь мартаарай хэрвээ хүсвэл хонгор минь
Хэзээ нэг цагт дурсамжууд эзнээ хайсаар олж ирдэг
Тиймээс хэрэггүй биздээ хэн хэндээ дурсамж болж үлдэх
Харамсах нулимс, харамлах сэтгэлээр бид бие биенээ
Хар шингээгээд хааж,хоргоогоод яахавдээ нэг нэгнээ
Урсах нулимсны дусал бүр урд байгаа зам хаадаг гэнэ лээ
Унтах нойронд минь ахиж ирэхгүй гэдгээ надад хэлээч
Алдагдсан тэр цаг хугацаа болдогсон бол бүгдийг нь буцаана
Алдаа байгаагүй тул би дурсамжаа өнгөрсөнд гацаана
Эргэж бүү хар энд хүссэн хүн чинь байхгүй байж магадгүй
Эндэж алдахад чинв эрхлүүлэх хүнгүйд чи минь айж болохгүй
Хэн хэнийхээ төлөө хэзээ ч харамсахгүй байх ёстой
Хэн ч гүйцэхгүй биднийг харьцуулаад хэрэггүй бусад хостой
Би мэднэ бидний бие биенээ гэсэн бүхэн эн тэнцүү
Биелэгдэнэ бидний хүсэл магадгүй мөрөөдлийн ертөнцөд

Хэзээ ч харамсахгүй ээ чинийхээ төлөө
Хажууд минь байхгүй чи өнөө өглөө
Эргэж бүү хар энд хүн байхгүй ээ
Эсрэгээрээ урд чинь алхъя чиний зүг
Алзахгүй гэдгийг чинь мэднээ ардаас чинь амжилт хүсье
Атаархсан сэтгэл хамгийн аюултай шүү хүмүүсийн
Хаяж явсан өдөр бүр бид савж гарсан тэр хаалганы цаана
Харамсан суудагсан хоёулаа цаг хугацааг аргацаан
Харин одоо байдал ондоо хэн хэн маань харамсахгүй
Хатаж гундах зовлон шаналал чи бид ахиж амсахгүй
Алдаанаасаа суралцаад ахиад нэгэнтэй дурлалцаад
Амьдралын туршид хайрлах хэн нэгний илчинд дулаацаад
Өчүүхэнч болов өөрийг минь дурсдаг бол өнөөдрөөс эхлээд
Өнгөрсөн бүхнийг март өчигдөртэй нь хамт эцэслээд
Гэрэлт ирээдүйрүүгээ яв гэр бүл болох хүнрүүгээ
Гэхдээ намайг хийж түгжээрэй дурсамжийнхаа гүнрүүгээ
Ардаас чинь алхахгүй дахиж хажуунаас чинь харахгүй
Ахиад надаас чамайг гэсэн сэтгэл хаанаас ч гарахгүй
Хүслийг чинь биелүүлье хүний хүнтэй чамайг нийлүүлье
ХЭзээ ч битгий харамсаарай энэ бол хамгийн сүүлийнх нь
Хэзээ ч харамсахгүй ээ чинийхээ төлөө
Хажууд минь байхгүй чи өнөө өглөө
Эргэж бүү хар энд хүн байхгүй ээ
Эсрэгээрээ урд чинь алхъя чиний зүг

Хамтдаа байхдаа дэндүү жаргалтай
Хагацаж салахаас алдахаас айсан
Харин одоо харамсаж шаналахгүйг хичээнэ
Хүслийн минь гүнд мөнхөрч үүрд үлдэнэ
Хайр бидэнд илүүдээгүй ч амьдрал биднийг нийлүүлээгүй
Хамт байх аз дутсан ярьж байсан шиг биднийг гэрлүүлээгүй
Намайг бусдаас олох гэж хичээвэл чамд цагийн гарз
Надаас илүүг заавал ол гэхэд дальдарсан чиний харц
Ирээдүй гэж байгаагүй байлгахыг хүсээгүй чинийхээр
Итгэл алдарсан ч эргээд болох боломж байсан минийхээр
Ардаас чинь шаналахгүй ээ амраг минь эргэж битгий хар
Аясын салхинд туугдаж одно эзнээ алдсан бидний хайр

Хэзээ ч харамсахгүй ээ чинийхээ төлөө
Хажууд минь байхгүй чи өнөө өглөө
Эргэж бүү хар энд хүн байхгүй ээ
Эсрэгээрээ урд чинь алхъя чиний зүг
[size=6]


 
3797 2013-10-17
Уучлаарай, зөвхөн бүртгэлтэй хэрэглэгч сэтгэгдэл бичих эрхтэй


Сошиал сүлжээ ашиглан нэвтрэх