Залуу хүний ядуу байх нь биш мэдлэг чадваргүй байх нь л гутамшиг.

Цагаан сарын мэндчилгээний үгс

Сайтын бүх админ, гишүүд, зочин болон бүх монголчууддаа баясгалан хэмээх усан луу жилийнхээ сар шинийг төрлөөрөө түвшин амглан, элгээрээ энх амгалан угтахыг блогт минь саатагч уншигчиддаа хүсэн ерөөе! Сар шинээр хэрэглэх мэндчилгээний үгсийг Хүлээн авна уу.

Ургах улаан нарнаасаа цог хийморийн илчийг авч,
Уудам хөх тэнгэрээсээ уужрал ухаарлын ухаанаа сэлбэж,
Учран золгох хүн бүртээ сэтгэлийн сайхан үгийг бэлэглэж,
Ургаж байгаа шинэ жилдээ сайхан шинэлээрэй.

————————————————————

 

Найман зууны түүхийг
Нар зөв хурайлсан
Намхан хүлэгээ унаж
Дэлхий зулайд омoгшсон
Нар сүлдтэй Монгол түмэн минь бар жилээн үдэж
Настан буурлаан цэнгүүлэн Туулай жилээ угтаж байна
Нар хурайлж цэнгэлдэх дэлхийд ганцхан монгол заяа
Наран тойрогт алдарахгүй Эзэн Чингэсийн угсаа
Сааршгүй сайныг билэглэх эцэг дээдсийн заншилтай
Сайхан бүхнийг ерөөх энх мэндийн учиралтай
Монгол түмэн минь сар шиндээ сайхан шинэлээрэй.
Аманд нь амар мэнд бялхаж
Атганд нь азын дөрвөн бэрх багтаж
Айл гэрт тань инээд хөөр цалгиж
Амар сайхан шинэлээрэй
————————————————————

 

Хатуу өвөл харьж, урин хавар айсуй
Хамаг бэрхшээл үлдэж, угтах баяр айсуй
Буурал жил улирч, буянт жил морилох нь
Өвгөн жил харьж, өлзийт жил золгох нь
Дорнын зурхайгаар мөрөө гаргаж
Долоон бурхандаа дээжээ өргөж
Дээдэс өвгөддөө хүндэтгэн золгож
Дүүрэн жаргалтай түвшин амгалан

Сар шинэдээ сайхан шинэлээрэй!

 

———————————————

 

Дэлгэр сайхан сэтгэлтэй
Дээл бүсэн гоёлтой
Дэлхий тэнийм баясгалантай
Дээдэс нялхаст бэлэгтэй
Хоймортоо нарны бурхадтай
Хажуудаа насны бурхантай
Эрүүл энх саруул сайхан
Эрч дүүрэн сэтгэл түвшин
Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
————————————————–

Буян номын гэгээ тооноор чинь цацарч
Бурхад инээмсэглэн хаалган дээр чинь бууж
Буурал өвгөд халуун ам бүлээрэй цуглан
Бүхнээс элбэг сайхан шинэлээрэй
—————————————-
Шижир цацрагт нараа дэлхий тойрч нас нэмсний дан баяр
Шидрүүн мөнгөн өвлийг өнтэй давсны давхар баяр
Шинэхэн цэцэглэх хавартай энх золгосны гурвалсан баяр
Шинийн нэгэн гэмээн эгнэн давхацсан дөрвөн баяраа сайхан тэмдэглээрэй.
—————————–
Шижир хvйтэн өвлийг өнгөтэй давсны баяр
Шинэхэн ногооны vнэртэй энх золгосны баяр
XVII жарны Илжиг хэмээх төмөр туулай жилдээ
Элгээрээ энх амгалан
Төрлөөрөө тvвшин амгалан байхын ерөөлийг өргөн дэвшvvлж
Юу санасан
Есөн цагаан хvсэл тань
Сэтгэлчилэн бvтэж
Хамаг бурхад авран нигvvлсч
Хотол тvмнээрээ амгалан жаргаж
Даага далантай
Бяруу булчинтай
Хурган хонь хуруу өөхтэй
Төлгөн хонь төө өөхтэй сар шинэдээ сайхан шинэлээрэй!
———————————
Үйлс бүтээл нь монос цэцгийн дэлбээ шиг дэлгэрч, үр удам зандан модны мөчир шиг эрүүл чийрэг торниж юу санасан 9-цагаан хү
сэл нь биелэн буян заяа нь булаг мэт дүүрэн хурж байхын ерөөлийг өргөн дэвшүүлье. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
————————————-
Дэлгэр сайхан сэтгэлтэй
Дээл бүсэн гоёлтой
Дэлхий тэнийм баясгалантай
Дээдэс нялхаст бэлэгтэй
Хоймортоо нарны бурхадтай
Хажуудаа насны бурхантай
Эрүүл энх саруул сайхан
Эрч дүүрэн сэтгэл түвшин
Сар шиндээ сайхан шинэлээрэй!
—————————————
Төрлөөрөө түвшин амгалан
Элгээрээ энх амгалан
Төр улсаараа элбэг дэлбэг
Төрөл садан хотлоороо сайхан шинэлцгээгээрэй!

 

 

 

 

Ирэх жилийн төөргийг итгэлийн өнгөөр сүлж
Идээ шүүснийхээ дэргэд эрхэмсэг залрах аав ээждээ
Тэнгэрийн өнгөтэй хадгаар ерөөл золгож үнсүүлээрэй 
Тэргүүн сарын шинийн нэгэндээ энх мэнд золгоорой.saikan shineleerei.


Найман зууны түүхийг Нар зөв хурайлсан 
Намхан хүлэгээ унаж Дэлхий зулайд омoгшсон 
Нар сүлдтэй Монгол түмэн минь бар жилээн үдэж 
Настан буурлаан цэнгүүлэн Туулай жилээ угтаж байна
Нар хурайлж цэнгэлдэх дэлхийд ганцхан монгол заяа 
Наран тойрогт алдарахгүй Эзэн Чингэсийн угсаа 
Сааршгүй сайныг билэглэх эцэг дээдсийн заншилтай 
Сайхан бүхнийг ерөөх энх мэндийн учиралтай 
Монгол түмэн минь сар шиндээ сайхан шинэлээрэй 


Жаран жараны түүх жаргал хурайлж уухайлна
Жаахан шаргын аялгууг гэгэлзүүлсхийгээд уяруулна
Жавар салхины үзүүрийг анхны төл амирлуулна
Жалгын цасыг сөхөж яргуйн зүүд өндөлзөнө
Гартаам манан хөөргийг голомт тойруулан зөрүүлээд
Гарч байгаа жилийн өнгө төрхийг хэлэлцэнэ үү
Гадаа гэртгүй гоё дээлтэй хүүхдүүд тоглоод
Ганцхан Монгол орны тэнгэр хангай уярна уу
Тэнгэрийн өнгөтэй хадгаар ерөөл золгож үнсүүлье
Тэргүүн сарын шинийн нэгний энх мэндийг эрье



Есөн товчтой дээлээ эвхээсийг нь гаргаж өмсөөд
Нарны өнгөтэй дурданг зөв эргүүлж бүслээд 
Саран хэлбэртэй малгайгаар тэргүүн юугаан гоёод 
Сайхан жилийн өглөөг амар мэнд угтаад 
Аагтай шаргал цайг нарны туяатай самарч 
Алтан төрийн сүлдтэй хойморын бурхандаа дээжлээд 
Ирэх жилийн төөргийг итгэлийн өнгөөр сүлж 
Идээ шүүснийхээ дэргэд эрхэмсэг залрах аав ээждээ 
Тэнгэрийн өнгөтэй хадгаар ерөөл золгож үнсүүлээрэй 
Тэргүүн сарын шинийн нэгэндээ энх мэнд золгоорой



Төрлөөрөө түвшин амгалан
Элгээрээ энх амгалан
Төр улсаараа элбэг дэлбэг
Төрөл садан хотлоороо сайхан шинэлээрэй!


Ургах улаан нарнаасаа цог хийморийн илчийг авч, 
Уудам хєх тэнгэрээсээ уужрал ухаарлын ухаанаа сэлбэж, 
Учран золгох хvн бvртээ сэтгэлийн сайхан vгийг бэлэглэж, 
Ургаж байгаа шинэ жилдээ сайхан шинэлээрэй



Хатуу өвөл харьж, урин хавар айсуй 
Хамаг бэрхшээл үлдэж, угтах баяр айсуй 
Буурал жил улирч, буянт жил морилох нь 
Өвгөн жил харьж, өлзийт жил золгох нь 
Дорнын зурхайгаар мөрөө гаргаж
Долоон бурхандаа дээжээ өргөж
Дээдэс өвгөддөө хүндэтгэн золгож 
Дэлгэр сайхан сэтгэлтэй 
Дээл бүсэн гоёлтой 
Дэлхий тэнийм баясгалантай 
Дээдэс нялхаст бэлэгтэй 
Хоймортоо нарны бурхадтай 
Хажуудаа насны бурхантай 
Эрүүл энх саруул сайхан

 


Хатуу өвөл харьж, урин хавар айсуй
Хамаг бэрхшээл үлдэж, угтах баяр айсуй
Буурал жил улирч, буянт жил морилох нь
Өвгөн жил харьж, өлзийт жил золгох нь
Дээдэс өвгөддөө хүндэтгэн золгож
Дүүрэн жаргалтай түвшин амгалан
Сар шинэдээ сайхан шинэлээрэй!

 

Дэлгэр сайхан сэтгэлтэй 
Дээл бүсэн гоёлтой 
Дэлхий тэнийм баясгалантай
Дээдэс нялхаст бэлэгтэй 
Хоймортоо нарны бурхадтай 
Хажуудаа насны бурхантай 
Эрүүл энх саруул сайхан 
Эрч дүүрэн сэтгэл түвшин 
Сар шинэдээ сайхан шинэлээрэй!

 

Бар жилийн мэндчилгээнээс орууллаа.

Сар шинийн ерөөлийн үгс танд эрч хүч, эерэг энерги өгнө:


Буян номын гэгээ тооноор чинь цацарч 
Бурхад инээмсэглэн хаалган дээр чинь бууж 
Буурал өвгөд халуун ам бүлээрээ цуглан 
Бүхнээс элбэг сайхан шинэлээрэй. 

Шижир цацрагт нараа дэлхий тойрч нас нэмсний дан баяр 
Шидрүүн мөнгөн өвлийг өнтэй давсны давхар баяр 
Шинэхэн цэцэглэх хавартай энх золгосны гурамсан баяр 
Шинийн нэгэн хэмээх эгнэн давхацсан дөрвөн баяраа сайхан тэмдэглээрэй

 

 
Hadgan tsenher tengeriig evhen zolgok uchral deer
Hatan uvliin zavrig huraan zolgok eruul deer
Huh mongol dayaraa deedlen urguk tsatsal deer
Havrin tergyyn sar jargal tsatsaruulan aisuu
Sar shindee saikan shineleeree
 

 

Ургах улаан нарнаасаа цог хийморийн илчийг авч,
Уудам хєх тэнгэрээсээ уужрал ухаарлын ухаанаа сэлбэж,
Учран золгох хvн бvртээ сэтгэлийн сайхан vгийг бэлэглэж, 
Ургаж байгаа шинэ жилдээ сайхан шинэлээрэй.



Ирж буй Луу жилдээ 
Дээрээ тэнгэрийн нартай 
Дэргэдээ ханийн нартай
Өвөр дээрээ үрийн нартай

Өөдлөн дэвшиж, өсөн дэвжиж яваарай

 

 

Сар шинэдээ сайхан шинэлээрэй. Админ MC_CLICK



 
1918 2012-02-21
Уучлаарай, зөвхөн бүртгэлтэй хэрэглэгч сэтгэгдэл бичих эрхтэй


Сошиал сүлжээ ашиглан нэвтрэх
Зураг
Admin MC_CLICK2012-02-22

Тийм шүү.
Зураг
coDe2012-02-21

Bvgd saixan shineleerei biggrin