Залуу хүний ядуу байх нь биш мэдлэг чадваргүй байх нь л гутамшиг.

AXeR- Тэмцэлээ эхлэе !!!





Тэмцлээ эхлэе !
/Урьд миний эрс баатрууд байлаа.., урьд миний Монгол дэлхийн тал байлаа.., харин одоо..?/
Эрт дээр үед амар мэнд асууж мэндэлдэг байлаа, бас сууж байгаа газар шороогоо нууж гамнада...
г байлаа, ууж идэхдээ ч айдаггүй байлаа, харийнхныг нутгаасаа хөөн тууж байлаа, турсгыг нь хуулж байлаа
Харин одоо бол : ажил олдохнуу?.. гэхэд "хайж л байна”,
"Хэзээ биднийг чадах бол гэж Хятадуудаас айж л байна”
"Хоолноос хордож үхсэн хүн энд тэндгүй байж л байна”
"Хөрс шороо эх нутгаа харийнханд хаяж л байна” гэж мэндэлдэг болсон бид хоосон амьдралаа зоосон дуртай боосуудын гарт алдаж, тоосон дарагдан бөөс, үс ноосондоо баригдана гэж үү ? хүний тооноос хасагдаагүй дээрээ одооноос эхлээд тэмцье!
Энэ бол амьдралын төлөөх тэмцээн.
Тэд тойрогтоо цэмцийн суудаг ч сэм сэм нуудаг, уудаг, бүхнийг бууддаг.
Зурагтаар худлаа шоуддаг гарууд сонс бидний амьдрал хэзээнээс дээшлэх вэ?
Хэзээ наад гүзээнээс урсах баасныхаа төлөө хүзүүнээс дүүжлэх вэ?
Тэмцлээ эхлэе тэмцлээ эхлэе !
Тэднийг эх нутгаасаа хөөе !
Тэнгэр шиг бай ! Чингис шиг бай !
Тэдэн шиг байя ! тэдэн шиг байя !
Яая даа энэ бүгдийг энэ новшийн нөхдийг
Наая л даа биднийг мартсан охидыг нохдыг
Тэнгэр шиг бай ! Чингис шиг бай !
Тэдэн шиг байя ! тэдэн шиг байя !

Иргэд нь ядуугаас үүдэн шөнөжин хоол хүнс зүүдэлж байхад талбай дээр буудаж хороон , үлдсэнийг нь гүтгэж шоронд хийдэг энэ оронд амьдарч байгаа бид хоёрын хооронд ганцхан шил вискийнээс болж насаараа төмөр торонд..
Хятадууд Монголыг зодож, эх орны охидыг өдөж, ял зэмгүй гэртээ одож, хуулиас дэндүү холдож
Төрийнхний толгой нь хөлдөж,
Мөнгө гэсэн бодол нь л үлдэж , нутгаа тэд харийнханд үлдээж, буяндаа бузар үйлдэж..
Сонгуулийн үеээр бурна
Халамжийн мөнгөөр хуурна
Урд хөршийн бодлогод өртөж биеэр нь яр туурна
Иргэд нь ядуурна, харинн тэд ардуур нь
"Залхуу Монголчууд” хэмээн зурагтаар хадуурна
Том том боос машин унасан бөөс
Толгойд нь мөнгөнөөс өөр юу ч байхгүй, хөөс
Тойрогтоо үлгэр ярин баярлан гэртээ харин
Толгойтоос зарим нэгэн нь тонгоргоо гартаа барина
Тэмцлээ эхлэе тэмцлээ эхлэе !
Тэднийг эх нутгаасаа хөөе !
Тэнгэр шиг бай ! Чингис шиг бай !
Тэдэн шиг байя ! тэдэн шиг байя !
Яая даа энэ бүгдийг энэ новшийн нөхдийг
Наая л даа биднийг мартсан охидыг нохдыг
Тэнгэр шиг бай ! Чингис шиг бай !
Тэдэн шиг байя ! тэдэн шиг байя !
Эзэн Чингис цусаа урсгаж олсон газар шороо, усаа бусдаас тусгаар байг гэж улсаа байгуулсан
Гэтэл түүх найгуулсан өмнөх хөршийн бодлого
Хоол хүнс, эдийн засаг, газар нутагруу нь дайрах оролдлого
"Хужаа нарын доор тэднээс хоол горьдож боол мэт амьдарч ирсэн сүүлийн хорин жилд бид хорхой мэт..”
Ингээд бодохоор Монгол төрийн дээвэр цоорхой мэт..
Хойморт "ЭХ ОРОН” гэтэл хаалга нь онгорхой мэт..
Одоо бидний дуулах цаг болсон
Тэднийг буулгах цаг болсон
Хэдэн хүн үгэлдэг, үг хэлдэг байсан таг болсон ..
Яахав шоронгийн хаалга зүгэлдэг болохоор аргагүй л байх
Тэдэнтэй сөргөлдсөн хүн жаргадаггүй нь баараггүй л байх
Хөнжилдөө хөлөө жийлцэн хөгжилдөх ч яахав хөгжилдөөн
Сардаа хорин мянган төгрөг өгч л дээ, тэгээд хөгж л дөө
Гуйлгачин болгоод дараа нь дөрвөн жил гуйлгажийн
Дөнгөж төрсөн хүүхэд хар утаагаар гулгижийн
Тэмцлээ эхлэе тэмцлээ эхлэе !
Тэднийг эх нутгаасаа хөөе !
Тэнгэр шиг бай ! Чингис шиг бай !
Тэдэн шиг байя ! тэдэн шиг байя !
Яая даа энэ бүгдийг энэ новшийн нөхдийг
Наая л даа биднийг мартсан охидыг нохдыг
Тэнгэр шиг бай ! Чингис шиг бай !
Тэдэн шиг байя ! тэдэн шиг байя !




 
1526 2012-09-23
Уучлаарай, зөвхөн бүртгэлтэй хэрэглэгч сэтгэгдэл бичих эрхтэй


Сошиал сүлжээ ашиглан нэвтрэх