Залуу хүний ядуу байх нь биш мэдлэг чадваргүй байх нь л гутамшиг.

“Авъяаслаг Америкчууд” шоунд япон залуу ...
Алдарт "Авъяаслаг Америкчууд” шоун дээр өөрийн гайхалтай чадвар, уян хатан биеийг гайхуулсан Япон эр Кениш Эбиний "робот” стилийн бүжиг жинхэнэ дуулиан тариад байна. Тэрээр бүжгээ "Матрикс” киноны тусгай эффект маягаар дэглэсэн байсан бөгөөд үзүүлбэрийнхээ эхний агшнаас л тэр үзэгчдийг уулга алдуулж дөнгөсөн юм. Толгой нь хүзүүнээсээ тасраад унахад бариад авч байгаа юм шиг харагдах энэ үзүүлбэр тэнд цугласан хүмүүсийг тэр чигт нь алмайрахад хүргэсэн байна. 38 настай япон эрийн гайхалтай уян хатан бие, ер бусын чадвар, техник шүүгчдийн тэр дундаа Хайди Клумын сэтгэлийг ихэд хөдөлгөжээ. Энэ жил "Авъяаслаг Америкчууд” шоуны шүүгчдийн бүрэлдэхүүнд багтсан өмнө нь хэзээ ч ийм юм харж байгаагүй гэсэн юм.
 




 
1783 2013-06-21
Уучлаарай, зөвхөн бүртгэлтэй хэрэглэгч сэтгэгдэл бичих эрхтэй


Сошиал сүлжээ ашиглан нэвтрэх