Бидний Youtube сувагт ЭНД ДАРЖ ороод SUBSCRIBE дарж дэмжээд өгөөрэй, баярлалаа :)

7-р ангийн хүүхэд 6 настай охиныг хүчиндээд түүнийхээ дараа яргалах зорилготой байсан боловч бүтэлгүйтэн живүүлжээ

Булай гэхэд дэндүү булай хэрэг Сэлэнгийн Зүүнхараад гарчээ. Тэрхүү гайт өдөр зургаахан настай цэцэг шиг хөөрхөн Дариа охин гадаа гудамжинд тоглож байв. Энэ үед дөнгөж долдугаар ангид сурдаг мөртлөө ад донд хөтлөгдсөн Бадмаараг хэмээх хөвгүүн молгидчихмоор охин хайж явсан байна. Муу эрд халдлага дараа гэгчээр нусаа ч өөдтэйхэн татаж чадахгүй мань бацаан бяцхан охиныг хүчиндэх санаа агуулжээ. Дугуй унаж явсан Бадмаараг охин дээр очоод “Ах нь чамайг дугуйн дээрээ сундлуулж тоглуулъя” гэж хэлээд охиныг араараа суулгажээ. Балчир охин гоё дугуйтай жижигхэн ахыг араатан гэж яаж мэдэх билээ дээ.

 

Бадмаараг охиныг сундалж явсаар Хараа голын эрэг дээр ирээд томчуудыг дуурайж зүрхээ чангалахаар авч явсан хугас шил архинаасаа залгилж гарчээ. Тэгээд согтоод ирмэгцээ чөрийсөн муу гараараа Дариа охины салтаа саамыг оролдож эхэлсэн байна. Гэтэл охин байдгаараа чарласан бөгөөд Бадмаараг гараараа амыг нь дарж элэг рүү нь хүчтэй дэлсэж орхижээ. Харин аз болж яг энэ үед голын хажуухан талаас нэг морьтой хүн гараад иржээ. Тиймээс Бадмаараг гэмт үйлдлээ далдлахын тулд бяцхан охиныг орилуулан байж эрчлэн урсах Хараа гол руу шидчихсэн байна. Нөгөө морьтой хүн Бадмаарагийн гэмт үйлдлийг мэдэлгүй хажуугаар нь өнгөрөөд явчихсан бөгөөд охин түүнийг ирэхээс өмнө аль хэдийн усанд живчихсэн байж. Энэхүү хэргийг Зүүнхараагийн цагдан сэргийлэхийн ажилтнууд гурав хоногийн дараа илрүүлжээ. Гэвч мань алуурчин төдөлгүй үнэнд гүйцэгдсэн бөгөөд түүний байцаалтанд хэлсэн зарим үгс үнэхээр аймшигтай байлаа.

 

Тэрбээр “Би уг нь тэр охиныг хүчиндэх гэж бодсон. Гэтэл хажуухан талаас нэг морьтой хүн гараад ирэхээр нь ус руу шидчихсэн юм. Ер нь энэ санааг би кинон дээрээс л олсон. Би тэр охиныг хүчиндснийхээ дараа гэдсийг нь хутгаар ярж цувуулах бодолтой байсан. Яг л детектив кинон дээр гардаг шиг ажиллах ёстой байлаа. Тиймээс би архи ууж согтсон. Хэрвээ согтуурахгүй бол би эрүүл ухаанаар юу ч хийж чадахгүй. Гэвч морьтой хүнээс болж бүх юм бүтэлгүйтсэн” хэмээжээ. Энэ үг юу хэлнэ вэ? Алуурчин бас архичин бэлтгэж буйгаараа нийгэм буруутай юм биш биз. Ямар ч гэсэн эцэг эхчүүд маань элдэв алаан хядаан, садар самуун киноноос үр хүүхдээ хол байлгаж үзээрэй.

 

 

News by : Mongolbox.mN


Танд манай сайт бага ч болов тус болсон бол бидний Youtube сувагт
SUBSCRIBE дарж дэмжээд өгөөрэй, баярлалаа :)

--->
<--- (энд subscribe эсвэл Youtube гэж байгаа дээр нь дараарай)


7-р ангийн хүүхэд 6 настай охиныг х 
3330 2014-07-04
Уучлаарай, зөвхөн бүртгэлтэй хэрэглэгч сэтгэгдэл бичих эрхтэй


Сошиал сүлжээ ашиглан нэвтрэх
Зураг
DADAD2014-07-08

en chin odooo yuuuuuuuu weeeeeeeeeeeeeeee